Засгийн газар: Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Aдмин / Эдийн засаг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ. Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрчээ. ОХУ дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлжээ. Ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Мөн Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгуулжээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-04-27 10:13:53

Сайдаа нөөцийн мах руу анхаарлаа хандуулахгүй бол энд но гараад байна. Иргэд чинь махны бараа харахгүй 2 сар болж байна. Миний хувьд мах авах гээд нөөцийн махны цэг гэдэг дэлгүүрт очоод үнэхээр авч чадахгүй юм билээ. Учир нь 1 хөлдөөгч мах л өгдөг. Тэр нь 14-21 хоногт 1 удаа ирнэ. Ирэх өдөр нь тодорхойгүй болохоор хяналт тавих ямар ч боломжгүй, Өдөр бүр цэг дээр очоод ч нэмэргүй. Орой л ирнэ гэсэн гээд маргааш нь ирээгүй гэнэ. Ийм байдалтай өдөр хоног үргэлжилсээр. Ямар ч төлөвлөгөө хуваарьгүй зохион байгуулалтгүй байна. Жилийн жилд ийм байгаагүй. Өмнөх жилүүдэд ирэх цэг дээрээ өдөр бүр бага багаар ирдэг. Очиж очерлоод авч болдог байлаа. Одоо ямар ч авах боложмгүй болж. Бид ажилтай хүмүүс гэхдээ ажлын цагаа зохицуулаад авч болдог байсан. Одоо ажлаа хэдэн өдөр хаяж хүлээх вэ. Ирэх ирэхгүй нь тодорхойгүй хүлээлт .....

Зочин [103.57.92.51] 2026-04-26 22:13:48

Хэмнэлтийн горимоо яах вэ

Баттай юу? [202.126.90.138] 2026-04-24 10:36:14

яг уу? 6,7-р сард яах юмб?

Элэгдүүлчихсэн уу? [103.212.119.114] 2026-04-24 23:37:49

Ямар ч хариу алга уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.