Махны экспортын орлого 345.3 сая ам.долларт хүрч өсөв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ
Энэ хүрээнд нэн тэргүүнд малын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийж байна.
Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85.624 тоннд хүрч, өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний үр дүнд махны экспортын орлого 345.3 сая ам.долларт хүрч, дээд хэмжээндээ хүрсэн байна.
2025 онд нийлүүлсэн нийт махны 34.653 тонныг адууны мах, 22.528 тонныг боловсруулсан мах эзэлжээ. Манай улсын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт экспортын 62 хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн экспортын 22 хувь нь Иран, Ирак зэрэг Булангийн орнуудад ногдож байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Цар тахлын нөлөөгөөр буураад байсан махны экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэжээ. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16.0 мянган тонн болтлоо багассан бол 2023 оноос эхлэн огцом өсөж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Иймд цаашид махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг өргөжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-нд дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.



































































Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2026-04-27 10:02:51
Дотоодоо хангаж чадахгүй байж энэ арйа дэндэнэ ээ. Нөөцийн махны барааг харахаа больсон. Дэлгүүрт ирнэ2 гээд ирэхгүй арай биш байна аа. Хэзээ ийм байдаг байлаа. Нөөцийн мах зарах цэг гэж өгчихөөд 1 хөргүүр мах өгнө. Энэ одоо юу гэсэн үг вэ. 20 хүрэхгүй айлын мах ирж байх шиг байгаан. Өдрийн од шиг. Мах нийлүүлсэн гэдэг нэр зүүж байх шиг байгаа юм. Ард иргэд чинь үнэтэй мах авч дийлэхгүй байна. Нөөцийн махны талаар ард иргэдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Миний хувьд мах авах гээд үнэхээр чадахгүй байна. Цэг дээр ирэхгүй ирнэ гээд л хүлээлгээд байна. Байхгүй. Аль 1,2 сарын хуваарийг цахим орчинд тавьчихсан. Арай байна аа.
Зочин [103.57.95.146] 2026-04-24 10:27:43
дотоодод махны хомсдолтой үнэ талийсан атал бусдыг тэжээгээд. оллар оллоо ч ханш тэнгэрт