“Туулын хурдны зам”-ын асуудлыг хэлэлцэх байсан НИТХ-ын хуралдаан хойшиллоо

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ.

АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.

АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ.

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлууллаа.


Сэтгэгдэл

Хотын иргэн [202.55.191.194] 2026-04-29 11:24:55

Хэдхэн авилгачдын ямба, тав тух алдагдах болсноос хамаарч улсын чанартай бүтээн байгуулалт зогсож байгаад үнэхээр харамсаж байна. Хамаг учир нь Туул голдоо бус голын дагуух хотхонуудад амьдрагч баячуудын амар амгалан чухал болоод байна, Голын эх биш учир гол яах ч үгүй, бүтээн байгуулалтын үед түрхэн зуур бий болох газар шорооны ажлын үед л сүйдэх мэт харагдах ч доорхноо өөрөөрөө болон хүний дэмжлэгтэйгээр түргэн сэргэнэ, Иймд энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.