Т.Даваадалай эхнэр, үеэлтэйгээ хамтарч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ
Нийслэлийн Прокурорын Газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэг сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Нэгдүгээрт, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор Професионалсрой ХХК-ийн удирдлагууд болох НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн Ба Зөв намын ЕНБДарга Ш.Мөнхсайхан нарыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэг /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт нэр бүхий иргэдийг холбогдуулан шалгаж, мөрдөх байгууллагаас хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Хоёрдугаарт, ЭЦА-ын мөрдөгчийн саналын дагуу прокуророос “Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн” ХХК-ийн захирал Н.Билгүүн, “Хуваймонголиа” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа” нарт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1 дэх хэсэг /албан тушаалын байдлаа ашиглаж завших/, 18.6-1 дэх хэсэг /Мөнгө угаах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Даваадалай болон нэр бүхий иргэний орон байр, хуулийн этгээдийн ажлын байранд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, баривчилсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.



































































Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.179.244] 2026-04-30 16:46:51
ЭНЭ ХААНА Ч ХУЛГАЙ Л ХИЙНЭ. ӨӨР ЧАДАХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ ХУЛГАЙЧ, НИЙСЛЭЛИЙГ ЯАЖ ЭНЭ 2 ЦУУТАЙ ХУЛГАЙЧДААС САЛГАХ ВЭ НИЙСЛЭЛЧҮҮД ТАРХИА ГАШИЛГАЖ БАЙСАН.ЭНЭ ХУЛГАЙЧ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТУУЛ ГОЛД ОГТ НӨЛӨӨЛӨХГҮЙ, ТУУЛ ГОЛ УБ-чуудыг УНДААЛДАГ ГЭДЭГ ХУДЛАА, ТУУЛААС УБ-чуудыг УНДААЛДАГ ГҮНИЙ ХУДАГ БАЙДАГ ГЭДЭГ ХУДЛАА, ЭДГЭЭР БОЛ ҮЛГЭР, ТУУЛЫН ХӨГШИН, ӨТТЭЙ БУРГАСЫГ ХЯДАЖ УСТГАХ НЬ ХАРИН Ч ТУУЛД АШИГТАЙ ГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ЗАЛИЛАН ЭНЭ ТУУЛЫГ УСТГАХ ТӨСЛӨӨ АМЬ ТАВИН БООЖ ҮХЭХ ШАХАМ ХАМГААЛЖ БАЙСАН ХУЛГАЙЧ ДАА. ТУУЛ ГОЛ, ТҮҮНИЙ АЙ САВЫН ГАДАРГЫН УС ОЛОН ДАВХАР ХӨРСНИЙ ҮЕЭР ШҮҮГДЭН ГҮНИЙ УСЫГ СЭЛБЭЖ ТҮҮНЭЭС 174 ГҮНИЙ ХУДГААР УБ ХОТ ТЭЖЭЭГДДЭГ ГЭДГИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТ, МОНГОЛ ХҮНИЙ АДАГ ХОГИЙН ШААР ХҮН ХОГ ДОО ЭНЭ ХУЛГАЙЧ. ОДОО НЯНБААТАР ГЭХ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ, ХЯТАДАД ЭЛССЭН УРВАГЧ, ХЯТАДУУДЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ ХАЛАМЖИДАГ ХУЛГАЙЧ ХҮН-ХОГИЙГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ 2-оор ГАРГААД ИДЧИХСЭН 620тэрбумыг ТӨЛҮҮЛЖ ШАЛГАЖ ЯЛ АСУУХ ЁСТОЙ ШҮҮ.
Монголхүү [88.230.55.57] 2026-04-29 21:22:16
Монголчууд минь яачихаад байгаа юм бол оо?! Монголоо гэх шударга хүн эрхбиш байдаг баймаар юмаа...Дарганцар болгон луйварчид болчихдог дэндүү цөвүүн цаг юм байх даа?...
АТГ болиоч [66.181.190.240] 2026-04-28 06:43:32
Дандаа жүжиг тавьж байх юм. Бас нэг дарга нь чиглэл өгсөн байна.
ЗОЧИН [202.126.89.4] 2026-04-27 14:33:24
ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ХУЖААТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙГЭЭД УЛАЙРСАН БАЙСАН ЮМ ГӨЛӨГНҮҮД
Иргнг [66.181.191.95] 2026-04-27 12:08:39
Хятадуудтай нийслэлийн авилгачид их холбогдсон .Нүүрс ,бордюр,автобус,Хятад хороолол,Туулын зам ,Бөөрөлжүүтийн станц гээд маш олон Ард нь энэ этгээдийнихятад шахуу болсон авгай нь байж ..