Хууль зүй, Дотоод хэргийн салбараас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан (2026.05.01) хууль зүйн салбараас төрөн гарсан генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
С.Амарсайхан сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, баатарлаг түүхийн өмнө үеийн үед үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж, үргэлж бүхний манлайд цойлон цолгорч явсан эрхэм генералуудынхаа алдар гавьяаны өмнө хүндэтгэн мэхийе хэмээгээд “Та бүхэн зөвхөн өнөөдрийн үүргээ биелүүлэгчид бус эх оронч үзэл, үнэт зүйл, ёс жудаг, тусгаар улс оршин тогтнохуйн их итгэл үнэмшлийг өнгөрсөн үеэс залгамжлан ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх манлайлагчид юм. Өнөөдрийн амар тайван хийгээд бүрэн бүтэн бүхэн та нарын алдар суу, гавьяа зүтгэлийн үр дүн гэдгийг хүн бүр мартах учиргүй. Эх орон тань та бүхний ариун хараа, эрэлхэг зүрхэнд багтаж, төр засаг та бүхэнд мэхийн, цэрэг арми нь танд ёсолж, ард түмэн нь та бүхнээр бахархан хүндэлдэг юм шүү” гэлээ.
Мөн тэрээр, Та бүхний мөрөн дээр гялтганах алтан мөрдэс дайны цагт урсгасан цус, энхийн цагт асгасан хөлс бүрийн үнэ цэнээр олдсон гэдгийг ямагт сануулан дархалж байх ёстой. Генерал цолтнууд төрөлхийн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, хүний мөс, ноён нуруу, ёс суртахуун, үүрэг хариуцлагаараа нийт ард түмнээ үлгэрлэн манлайлах чадвартай төрдөг гэдэгт би итгэдэг.
Генерал цол бол эх орныхоо өмнө ямар хүндтэй гавьяа байгуулсныг тань гэрчлэх гэрэлт зам мөр, хэний, юуны төлөө эрэлхэгээр цэх зогсож чадсаныг тань сануулах алтан дардас юм. Алтан мөрдэст генералуудын алдар суу үеийн үед дуурсагдах болтугай гэв.
Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цол олгосон түүхтэй. Өдгөө 240 эрхэм генерал цол хүртсэнээс маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төржээ.
































































Сэтгэгдэл
зочин [103.57.95.183] 2026-05-03 16:48:35
Генерал цол .... Гадны олон улс цэрэг, алба хаагч, салбар гээд олон юмыг тооцоолж байж генерал цол олгодог бололтой юм. АНУ гэхэд л нийт генерал цолтон хэд байх, зэвсэгт хүчний салбар бүрт байх генералын тоо төдий байхыг тогтоочихдог бөгөөд өдгөө цэргийн алба хаагчид нийтдээ 1,4 сая, тэднээс 900 нь генерал цолтон гэсэн байна. ОХУ - ын тухайд 1,1 сая гаруй цэргийн алба хаагч буйгаас генерал цолтон нь 1100 - аас илүүгүй байхаар зохицуулдаг бололтой. Манайд ямар байгаа бол? Генералуудын өдөр гээд баяр хүргэдэг, одон медалиар шагнаж дайллага цайллага хийх бус харин генерал бүрийн эх орноо батлан хамгаалахад бүтээсэн үйл, гавъяаг олон түмэнд таниулдаг л өдөр баймаар.
Зочин [202.9.40.113] 2026-05-03 14:22:29
Дэлхийн нэг номерулс америкт 800-900 генерал байдаг гээд боддоо
Зочин [103.229.121.242] 2026-05-03 07:33:56
Одоо болиоч ээ, хийх юм чинь олдохгүй бна уу
Зочин [202.126.91.92] 2026-05-02 19:52:52
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ, ТАГНУУЛ, АТГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГЕНЕРАЛ ГЭНЭ ҮҮ. ИЧИЖ ҮХМЭЭР ХАР ХУЛГАЙЧ ИЧГЭВТЭР ГАЖ ДОНТОНГУУД. ТА НАР ДЭЛХИЙН ТОП ЗЭВСЭГТ ХҮЧИНТЭЙ, ИХ ГҮРНҮҮДИЙН ХҮН АМ, ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ЧАДАЛ, ЭДИЙН ЗАСАГИЙН ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ГЕНЕРАЛУУДЫН ТООГ ХАРЬЦУУЛЖ ХАРААЧ. БӨӨН ХАР АЛДАР ХҮНДИЙН ДОНТОН. СЭЖГИЙН ПАРАЗИТУУД.
Иргэн [213.202.37.220] 2026-05-02 17:18:21
Ганц сум үйлдвэрлэдэггүй улс энэ олон Генералаар яахав дээ.