“Дартс фестиваль” энэ сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдана

Aдмин / Спорт

Монголын сонгодог дартсын холбооноос зохион байгуулдаг “Дартс фестиваль” 2026 оны тавдугаар сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдана. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж. Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулна. Хэдийгээр нээлттэй боловч зохион байгуулалтын онцлогоос шалтгаалан оролцогчдын тоонд хязгаар тогтоох юм байна. Тухайлбал, эрэгтэй ангилалд 256, эмэгтэй ангилалд 128 тамирчныг бүртгэнэ.

Мөн өсвөр, хосын болон багийн ангиллаар тэмцээнээ зохион байгуулна. Урьдчилсан байдлаар Англи, Герман, Франц зэрэг Европын орнуудаас тамирчид оролцох сонирхол илэрхийлсэн бөгөөд нийтдээ 15 орчим улсын тамирчид хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.