ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д хийх айлчлал эхэллээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д хийх айлчлал эхэллээ.
Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар лхагва гарагт дээд хэмжээний уулзалт хийж дотоодын болон олон улсын асуудлын талаар хэлэлцэнэ.
Түүнчлэн уулзалтын дараа талууд цай ууж, албан бус яриа өрнүүлнэ гэв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчлал хийсний дараахан болж буй энэ уулзалтын үр дүнг олон улс анхааралтай ажиглаж байна.
Ши Жиньпин гадаадын удирдагчдыг цайгаар дайлдгаараа алдартай бөгөөд ийм уулзалтын орчин, уур амьсгал нь тухайн зочинд хэрхэн хандаж байгааг илэрхийлдэг гэж үздэг.

































































Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2026-05-20 09:39:14
Хөршүүд маань уулзалдаж л байвал сайн даа...