Цагаан ордны ойролцоо гал нээсэн этгээдийг устгажээ

Aдмин / Гадаад мэдээ

Цагаан ордны шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо гал нээсэн зэвсэгт этгээд хамгаалалтын ажилтнуудад буудуулан шархдаж, бямба гаргийн орой эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан тухай АНУ-ын Нууц албанаас мэдээллээ. Ройтерс агентлагт илгээсэн Нууц албаны мэдэгдэлд дурдсанаар, уг этгээд Цагаан ордны ойролцоох 17 дугаар гудамж болон Пенсильванийн өргөн чөлөөний уулзвар дахь шалган нэвтрүүлэх цэгт дөхөж ирэнгүүтээ цүнхнээсээ буу гаргаж хамгаалалтын ажилтнууд руу гал нээж эхэлсэн байна.

Энэ үеэр ойр хавьд байсан нэг иргэн суманд өртсөн бөгөөд түүний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас шархадсан хүн байхгүй бөгөөд халдлага гарах үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд байсан тухай Нууц алба мэдээлэв.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.