Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.
“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна” гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.


































































Сэтгэгдэл
Зочин [150.228.177.177] 2026-06-06 15:29:15
Бор тээгийг Амарбаясгалан ухчихсан гээд байсан. яасан бэ. ХүүСүгийн салбадайнуудаа. Мэдээлэл худлаа өгч байсан гэж мэдээллээ гаргана уу. Та нарыг иргэд ирээдүйд арчинаа.
Зочин [103.212.119.77] 2026-06-03 21:26:35
Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс бичлэгийг өөрсдөд нь мэдэгдэлгүй хуулж хадгалж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг