У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож байгаа мөрдөх албаны төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр, эх орныхоо аюулгүй байдал, төр, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалах, хэрэг, зөрчлийг илрүүлэн тогтоох, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэмд шударга ёс тогтоох, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн хуульт ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг хүслээ.

Явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа.

Алба хаагч бүр иргэддээ ээлтэй, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөрдөгч хүн бол зөвхөн мөрдөгч биш, ард иргэдээ соён гэгээрүүлэгч байх учиртайг хэллээ.

Энэ өдрүүдэд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилготой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” болж байна.

Салбарын яам цаашид мөрдөн шалгах ажиллагаа нотлох баримтад суурилсан, шударга, мэргэжлийн, хүний эрхэд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна.

Мөрдөгчдийг хар тамхи, кибер гэмт хэрэг, санхүү, эдийн засгийн гэмт хэрэг, хил дамнасан онц хүнд гэмт хэрэг зэрэг чиглэлээр мэргэшүүлж, шатлан дэвшдэг, ажлын байр, албан тушаал, цалин урамшууллын зэрэглэлтэй болгох тогтолцоо бүрдүүлнэ.

Мөн мөрдөгчдийн ачааллыг бууруулах, хууль бус нөлөөлөлд автахгүй ажиллах нөхцөлийг хангах, эрхийг нь хамгаалах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дамдинжавын Цогтбаяр, Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Даржаагийн Энхтөр нарт Гавьяат хуульч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий ажилтан, алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2026-06-23 15:09:20

Баян-Өлгий аймгийг чинь казаууд таслаад тусгаар улс болох гээд байхад юу ч мэдээгүй юм шиг явж болохгүй. Бүүр ГХЯ-ны сайдаараа дамжуулж Казахстаны консулын газрыг Баян-Өлгий аймагт байгуулахаар болсон туйлын эрсдэлтэй Монгол улсын эрх ашигт харшилсан үйл явдал болсон Үе үеийн ерөнхийлөгч нар үүнээс болгоомжилж ирсэн. Гэтэл Хүрэлсүхийн үед ийм байдалд орлоо. 25-р суваг телевизээр ярьсан казах хүний үг бол бүх казах хүний хүсэл юм.Тэд казах хэлийг төрийн хэл болгож Баян-Өлгийг тусгаар улс болгох юм гэнээ. Монголчууд зөвшөөрч байгаа юу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.