Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026 оны зургадугаар сарын 29-нөөс 2026 оны долдугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Хур тунадас: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 05-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 08-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 36-41 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд бага зэргийн бороо, 7 дугаар сарын 02-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.










































.jpg)




















.jpg)


Сэтгэгдэл