АНУ-ын тусгаар тогтнолын ойг тохиолдуулан Д.Трампад 321 очир эрдэнэтэй бөгж бэлэглэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Антверпений Дэлхийн алмаазны төв (AWDC) АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампад 321 очир эрдэнэ шигтгэсэн алтан бөгж бэлэглэжээ. Уг бөгжийг АНУ-аас Бельгид суугаа Элчин сайд Билл Уайтад гардуулан өгсөн байна.

AWDC-ийн Фэйсбүүк хуудсанд мэдээлснээр, уг бөгжийг алтаар урлаж, 321 байгалийн очир эрдэнэ болон өөр төрлийн 75 үнэт чулуугаар чимэглэжээ.

"АНУ бол олон үеийн турш манай худалдааны гол түнш байсаар ирсэн. Антверпенээс худалдаалж буй байгалийн очир эрдэнийн дийлэнх хувь нь эцэстээ Америкийн худалдан авагчдын гарт очдог. Бид энэхүү бөгжийг манай эдийн засгийн нягт харилцааны бэлгэдэл болоосой гэж хүсэж байна" хэмээн уг мэдээлэлд онцолсон байна. Түүнчлэн бөгжийг хийхдээ байгалийн гаралтай очир эрдэнийг ашигласан гэдгийг онцгойлон дурджээ.

"Байгалийн болон хиймэл очир эрдэнийг энгийн нүдээр ялгах боломжгүй хэдий ч үүсэл гарал, өвөрмөц ховор чанар, үнэ цэн, зэрэглэлээрээ эрс ялгаатай байдаг" гэж тус төв мэдэгдэлдээ дурдсан байна.

Олон зууны турш нутгийн еврейчүүдийн бүлгэмийн мэдэлд байсаар ирсэн Антверпений алмаазны бизнес нь яг ийм байгалийн чулууг боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд, тэр дундаа АНУ-д өргөн тархсан хямд үнэтэй хиймэл алмаазтай өрсөлдөх болсноор хүндрэлтэй тулгараад байгаа юм.

Ялангуяа Европын Холбооноос (ЕХ) Оросын алмаазны худалдааг 2024 оноос эхлэн хориглосон нь Антверпений хувьд маш том цохилт болсон юм. Үүний улмаас хэд хэдэн компани дампуурлаа зарлаж, алмаазны худалдааны хэмжээ 2023-2025 онд бараг 2 дахин буюу 10 тэрбум еврогоос 6 тэрбум еврод хүрч буурчээ.

ЕХ-ны авсан эдгээр хориг арга хэмжээ нь АНУ дахь хиймэл очир эрдэнэ үйлдвэрлэгчдийн хувьд "том бэлэг" болсон гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байв.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.