Наадмын нээлт, хаалтыг төв талбайн LED дэлгэц болон YouTube сувгаар шууд дамжуулна

Aдмин / Энтертайнмент

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж, хэд хэдэн зохицуулалт хийхээр болжээ.

Тухайлбал, баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол үйл ажиллагааг Д.Сүхбаатар талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар олон нийтэд шууд дамжуулах аж. Ингэхдээ гадаадын үзэгчдэд зориулан YouTube сувгийн шууд дамжуулалтыг англи, орос, хятад, солонгос, япон хэлний орчуулгатайгаар хүргэх юм байна. Түүнчлэн орон нутаг болон нийслэлийн иргэдэд наадмын уур амьсгалыг тэгш хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн төв талбайн LED дэлгэцээр наадмын нээлт, хаалтыг шууд үзүүлнэ.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангах үүднээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон Д.Сүхбаатарын талбайд тусгайлан зассан талбай, хэсгийг бий болгож, шууд дамжуулалтыг дохионы хэлний хэлмэрчтэйгээр хүртээмжтэй хүргэхээр зохицуулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.