БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад энэ сарын 9-11-нд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал маргааш 14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авснаар эхлэх юм. Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурна. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох ажээ. Хоёр орны бизнесийн төлөөлөгчид оролцсон форумыг “Улаанбаатар” зочид буудалд 17:30 цагт зохион байгуулах ажээ.































































Сэтгэгдэл