Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Эдийн засаг

2026 оны долоодугаар сарын 20-26-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

7 дугаар сарын 20-22-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

7 дугаар сарын 20-нд: "Тажикистаны соёлын өдөр" үзэсгэлэн Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.

7 дугаар сарын 20-нд: “Бэхээр орон зай бүтээхүй" БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарна.

7 дугаар сарын 20-нд: “Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад зориулан Цонжин Болдог-Mongolian National Horse Park-т толилуулна.

Орон нутагт:

7 дугаар сарын 20-нд: Өвөрхангай аймагт “Арвайхээр-Талын таван эрдэнэ” нүүдлийн соёл, аман өвийн олон улсын наадам болно.

7 дугаар сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын ордонд Монгол, БНСУ, ОХУ, Сэлэнгэ аймгийн сурагчдын дунд "Сэлэнгэ роббо-2026 " сургалт, тэмцээн аймгийн Засаг даргын ивээл дор болно.

7 дугаар сарын 22-нд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохионо.

7 дугаар сарын 22-нд: Архангай аймаг-АRА complex-т “ARA Festival-2026”-ийн хүрээнд “Origin of Circus” тусгай тоглолт үзэгчдийн хүртээл болно. Энэхүү тоглолтод Монголын циркийн уран бүтээлч Э.Лхагва-Очир болон Акро Монголиа циркийн уран бүтээлчид оролцоно.

7 дугаар сарын 22-нд: Архангай аймаг-АRА complex-т МУГЖ, “Чингис Хаан” одонт дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” шоу тоглолтоо толилуулна.

7 дугаар сарын 24-нд: Говь-Алтай аймагт Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно.

7 дугаар сарын 22-25-нд: Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурд-2026 болно.

7 дугаар сарын 24-26-нд: Завхан аймагт баруун бүсийн Даншиг наадам болно.

7 дугаар сарын 26-нд: Мэлээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр тохионо.

-Завхан аймгийн Цэцэн-уул суманд хойд бүсийн "Морьтой Монголжин" тэмцээн болно.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Чүнчон хотод 8 дугаар сарын 10-ныг хүртэл болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.