Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянгад хүргэх өргөдөлд санал авч эхэлжээ

Aдмин / Эдийн засаг

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд олгогддог 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлт бүхий өргөдлийг Нийтийн өргөдлийн цахим системд дахин санаачилж, санал авч эхэлжээ.

Өргөдлийг иргэн Г.Цогзолмаа санаачилсан бөгөөд тэрбээр одоогийн 50 мянган төгрөгийн тэтгэмж нь хүүхэд асарч буй ээжүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгааг онцолжээ.

Тэрбээр өргөдөлдөө:“Цалин гэж томоор нэрлэсэн 50 мянган төгрөг нь амьдрал дээр ганц уут буюу 48 ширхэг памперс, 100 ширхэг нойтон салфетканд л хүрч байна. Энэ нь нярай хүүхдийн 6-7 өдрийн хэрэглээг хангах төдий бөгөөд бусад хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа тул 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж өгнө үү” хэмээн дурджээ.

Мөн хүүхдээ асарч буй ээжүүдийг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан уг тэтгэмжийн хэмжээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Уг өргөдөлд санал авах хугацаа 2026 оны долоодугаар сарын 30-ны 22:46 цагаас эхэлж, 2026 оны наймдугаар сарын 29-ний 22:46 цаг хүртэл үргэлжилнэ.

Хэрвээ та саналаа өгөх бол:

https://petition.parliament.mn/Detail?id=a5a6747d-d046-474b-b379-38a029ebb185


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.