Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Улстөр

2026 оны 10 дугаар сарын 5-11-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

10 дугаар сарын 5-нд: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр.

10 дугаар сарын 5-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10 дугаар сарын 5-нд: Дэлхийн оюутны өдөр.

10 дугаар сарын 5-нд: "Бүгд инээх дуртай" инээдмийн энтертаймент шоу тоглолт Соёлын төв өргөөнд болно.

10 дугаар сарын 6-нд: Улсын Филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт Улсын Филармонийн Концертын танхимд болно.

10 дугаар сарын 6, 7-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 6,7-нд: "Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Үндэсний Номын сан Солонгос Судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.

10 дугаар сарын 7-нд: Дэлхийн хөвөнгийн өдөр.

10 дугаар сарын 7-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 7-нд: Ханхуур Пикчерсийн 3 дахь уран бүтээл “Овгор” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр Корпорэйт конвейшн төвд болно.

10 дугаар сарын 8-нд: МУСГЗ, яруу найрагч П.Нямлхагвын “Арван намрын зээргэнэ” утга уянгын цэнгүүн Монгол бөхийн өргөөнд болно.

10 дугаар сарын 8, 9-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10 дугаар сарын 9-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр.

10 дугаар сарын 9-нд: Дэлхийн шуудан холбооны өдөр.

10 дугаар сарын 10-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр.

10 дугаар сарын 10-нд: “Грийн шоу” продакшны нэрэмжит барилдаан барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

10 дугаар сарын 11-нд: Нийтийн аж ахуйн үйлчилгээний өдөр.

10 дугаар сарын 11-нд: Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр.

10 дугаар сарын 11-нд: Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

-Үндэсний мод тарих өдрүүд 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт:

10 дугаар сарын 5-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Эх оронч Монгол” өдөрлөг болно.

10 дугаар сарын 9-11-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа, бизнес эрхлэгчдийн спортын өдөрлөг болно.

10 дугаар сарын 11-нд: Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит U-15 насны өсвөрийн сумо бөхийн УАШТ Орхон аймгийн “Хангарьд” паласт болно.

-Завхан аймагт 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.