Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй айлчлал Дрезден хотноо үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.





.jpg)










































































Сэтгэгдэл
Larhonda [98.159.234.158] 2026-10-26 13:04:56
Yoou have made some reaally gooid points there. I checked onn the net to learn more about the issue and found molst indoviduals wwill go along ith your views on thios website. xnxx My site: web site (<a href="https://tube.xxxxlulu.com">tube.xxxxlulu.com</a>)
Зочин [202.126.91.236] 2026-10-25 18:40:46
Бидний татварын мөнгөөр сайхан зугаалж бн даа. Бид баахан татвар төлөөд хоолны мөнгөгүй шахам л амьдарч байхад
Зочин [66.181.191.203] 2026-10-23 23:00:33
Хөөрхий минь хөөрөөд сүйд, царайнаасаа харагдана хүүхэд шиг хүншдэ манай еөк