Монгол Улсад 919,104 жуулчин иржээ

Aдмин / Эдийн засаг

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан статистик мэдээллээр Монгол Улс 919,104 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын түүхэн амжилтаа ахиулсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80 896 жуулчин үлдээд байгаа аж. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт бус Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, үйлчилгээний чанар, олон улсын сурталчилгаа, өрсөлдөх чадварын өсөлтийг илтгэх чухал үр дүн гэдгийг албаныхан тодотгож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.