GOOGLE MAPS: Газрын зураг, мэдээллийг утасны камертай холбожээ

Д.Тулга / Орон нутаг

“Google maps” буюу гүүгл газрын зураг нь бидний өдөр тутам хэрэглэдэг газрын зурагтай яг адил харагдах боловч асар их мэдээлэл агуулдаг. Энэхүү мэдээллийг хэрэглэгч янз бүрийн сонголтоор хайлт хийх, сонгох, дүрслэх өөрчлөх, нэр өгөх зэрэг боломжтойгоор хийгдсэн үнэгүй үйлчилгээ билээ.

“Google” газрын зургийг ажиллуулж буй компьютерийн программ хангамж, техник, технологийн шийдлүүд нь “Google” компаниар, зарим мэдээлэл болон суурь зургууд нь хувь хүмүүс, компаниудын оролцоотойгоор дүрслэгдэж байдаг.

Хэрэглэгч газрын зургаас аяллын маршрутаа хялбархан тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл хаанаас хаа хүрэх вэ гэдгээ автомашинаар явах хувилбар, явган явах хувилбар, эсвэл унадаг дугуйгаар явах хувилбар тус бүрээр нь яваг зүг чиг, замын урт, зарцуулах хугацаатай нь хамт тодорхойлж, үүнийгээ цаасан дээр хэвлэсэн хэлбэрээр, эсвэл компьютерийн дэлгэц, гар утасны дэлгэц дээр хадгалаад ашиглаж болдог.

Дэлхийн янз бүрийн хотуудын сургууль, зочид буудал, шуудангийн газар, дэлгүүр, ресторан, театр, билетийн касс гэх мэтийн байршлын мэдээллийг бизнесийн мэдээлэлтэй нь хамт хэрэглэгчдэд олж өгөх, хэрхэн тэр газраа явж очих замыг нь зааж чаддаг.

Газрын зураг компьютерийн дэлгэц дээр бидний хэрэглэж заншсан уламжлалт газрын зураг хэлбэрээр, хиймэл дагуулаас авсан зургийн форматаар, эсвэл газар зүйн өндөршил буюу топограф хэлбэрийн суурь зургууд дээр байр зүйн мэдээллээ үзүүлдэг. Хиймэл дагуулаас авсан суурь зураг нь цаг хугацааны хувьд хэдэн сараас хэдэн жилийн өмнө сансрын хиймэл дагуулаас, эсвэл агаарын онгоцоос авсан зургууд байдаг.

Эдүгээ бидний хэрэглэж буй GPS-ийг гадны жуулчид их сайн хэмээн ярьдаг байна. Учир нь тус систем нь өөрийн оюунтайгаас эхлээд зөвлөгөө, хоол цай гээд бүх зүйлтэй байдагтай холбоотой аж.

Тун удахгүй “Google maps”-ийн дараагийн төвшин гарах юм байна. Өөрөөр хэлбэл газрын зураг, мэдээллийг утасны камертай холбосон гэсэн үг. Хэрэглэгч та газрын зураг биш, камераа хараад хаана буйгаа, хаашаа явах ёстойгоо шууд мэдэх боломжтой болох юм байна. Эндээс GPS үеэ өнгөрөөж, VPS буюу Visual positioning system бидний өдөр тутмын хэрэглээ болох бололтой. Google сайжруулсан навигацийн системийг санал болгож байгаа талаар MobileSyrup.com-оос дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.