Энэ өвөл 446 цэгээр түлш борлуулна

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн 2026-2027 оны халаалтын улиралд 446 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхөд борлуулна. Есдүгээр сарын 15-ны байдлаар агуулахад сайжруулсан шахмал түлш 24 мянган тонн, хагас коксон түлш 27.4 мянган тонн, үйлдвэрийн талбайд 25 кг-аар савласан 3624 тонн түлш, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд 53.1 мянган тонн эрчим хүчний нүүрс /мидлинг/ байна. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 80 мянган м.кв талбай бүхий агуулахад түлшний нөөц бүрдүүлнэ. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4975 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжсэн. 2026 онд аж ахуйн нэгжийн 8 зуухыг усан халаалтын зуухад шилжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцлөв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн гэрээт хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийн байгууллагууд 2026-2027 онд 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-ны байдлаар 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцлөв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.