Элчин сайд Б.Дэлгэрмаа Эрхүүгийн амбан захирагч Левченког хүлээн авч уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког хүсэлтийнх нь дагуу наймдугаар сарын 29-ний өдөр Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар Монгол, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, түүний дотор бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Амбан захирагч С.Г.Левченко 2018 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол, Оросын санаачлага 2018” нэгдсэн арга хэмжээнд оролцон, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр өөрийн санал болгосон “Орос, Монгол, Хятад”-ыг холбох байгалийн хий, газрын тосны хоолой барих төслийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлжээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, Эрхүү мужийн хооронд транзит тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцолсон байна.
Д.ТУЯА
Сэтгэгдэл