Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Т.Хулан / Боловсрол

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 10 хүртэл насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас холбогдох газруудад үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний вирусийн тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байх, улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

иргэн [202.126.89.43] 2019-02-10 17:33:18

Nнгэж засал гэж донгосоод суулгүй зүгээр өөрсдөө мэдээд амьдралаа аваад явяяч.ламд очиж худал хэлж мөнгө архи гээдбүх л зүйлээ өгөхөө одоо больцогоо.Бурхан биднийг зорилготой сайхан ухаантай зорилготой амьдаргэж эхийн гэдэсээд дасжуулж илгээсэнсбилээ.зүгээр л нэг нэгэнээ хүндэлж зөв төлөв их шуналтгүй байгаа зүйлдээ цэвэр амьдрах ийг хэлж баына.лам биднийг хөтлөөд сайн болсон нь хаа байна.өмхий үнэр худал хуурмаг хүн мэхлэж мөнгөжсөн драгнууд.байдагшүү дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.