Энэтхэг улс Кашмирт 12 онгоцоор агаараас цохилт өгчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Энэтхэгийн агаарын цэргийн хүчний 12 ширхэг “Мираж 2000” онгоц маргаантай байдаг Кашмир бүсийн Пакистаны хяналт тогтоосон хэсэг байрлах “Жаиш-э-Мохаммад” бүлэглэлийн дайчдын хуаранд агаараас цохилт өгчээ. Энэ талаар NDTV мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр онгоцууд хуаран дээр 1 мянган кг жин бүхий бөмбөг хаяж, хуаранг бүрэн устгасан гэнэ.

Энэ мэдээлэл гарахаас өмнө, Энэтхэгийн онгоцууд Кашмир дахь талуудыг хуваадаг хяналтын шугамыг давсан ч Пакистаны агаарын цэргийн хүчний онгоцууд Энэтхэгийн онгоцуудыг хөөн гаргасан гэж Пакистаны тал мэдээлж байлаа.

Энд дуулгахад, Жамма болон Кашмир дах нөхцөл байдал олон жилийн туршид хурцадмал байгаа юм. Эртний Кашмирын нутаг дэвсгэр 1947 онд Британийн колони Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж, улсаа шашнаар нь хоёр хувааснаас хойш Энэтхэг, Пакистаны хоорондын маргааны үндэс болсон. Одоогоор Кашмирт улсын хил гэж байхгүй, энэ бүс нутгийг Хяналтын шугам заагладаг юм. Энэ бүс нутгийн Энэтхэгийн талд байх хэсэгт Энэтхэгээс салан тусгаарлахын төлөө тэмцдэг бүлэглэлүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Тэднийг Исламабад дэмждэг гэж Энэтхэг буруутгадаг ч Пакистан үүнийг нь няцаадаг юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [182.160.0.20] 2019-02-27 05:35:57

12 ширхэг онгоц гэнээ.Ананд 5-р ангийн хүүхдээр монгол хэлний хичээл заалгаад дараа нь мэдээгээ бич.

bb [202.21.106.120] 2019-02-26 13:28:48

mmm tiiimuu tegvel enethegt baidag kashmiruud chini turked baidag kurduudtai tustei yum baina

wahahahaha [185.39.141.21] 2019-02-26 11:51:05

shine huuchin 2 dagz wajaha

зочин [66.181.161.80] 2019-02-26 09:53:03

ЧИ ХУУЧИНЫ МЭДРЭЛ МУУТАЙ КОММЕНЧ УУ ???

Зочин [66.181.161.53] 2019-02-26 06:57:39

Anand gedeg mal shineer ajild orj dee zailuul


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.