МОМО: Хуулиар зохицуулах боломжгүй тул эцэг эхчүүд “РЕПОРТ” хийх нь хамгийн чухал

Б.Гэрэлмаа / Хууль

Цахим орчинд Момо гэх хүүхэлдэйн баатрын сөрөг нөлөө, хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн тусч буй, анх хаанаас үүсэлтэй гэх зэрэг мэдээллүүд хангалттай гарч, эцэг эхчүүдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байна. Монгол улсад одоогоор Момогоос болж бодит хохирол амссан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа ч бага насны хүүхдүүд үздэг бичлэг, хүүхэлдэйн киноны дундуур гэнэт гарч ирдгээс хүүхдийн сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлж, аймхай, айдастай, өөртөө итгэлгүй болж буй хэмээн тэд ярьж буй.

Гэвч эцэг эхчүүд Момогийн талаар ярьж, зургийг нь шэйрлэх тусам хүүхдүүдийн нүдэнд тусах магадлал улам ихэсч байгаа гэдгийг огт тооцолгүй тараасаар байгаа нь харамсалтай.

Бид Момог цахим орчинд хориглох, хянах боломж бий эсэхийг Харилцаа холбооны зохицуулах газрын мэргэжилтэн Т.Батболдоос тодрууллаа.

-ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХЯНАХ БОЛОМЖГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮД РЕПОРТ ХИЙЖ УСТГАХ БОЛОМЖТОЙ-

-Момо гэж нэрээр цахим орчинд тархаад байгаа энэ үзэгдлийг Харилцаа холбооны зохицуулах газраас ямар нэгэн байдлаар зохицуулах боломж бий юу?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос яг одоо тийм боломж байхгүй. Учир нь энэ нь ихэвчлэн 2-5 настай хүүхдүүдэд зориулсан “Youtube”-ын бичлэг дээр гарч ирээд байгаа. Пэппа торой, Minecraft зэрэг бичлэг тоглоомнуудын дундуур гарч ирж байна. Тиймээс бид “Youtube” сувгийг тэр чигт нь хаах эсвэл тус суваг дээр байршсан Момо бичлэгтэй видеонуудыг репорт хийх боломж бий.

-Тэгэхээр эцэг эхчүүдийн оролцоо их чухал байх нь ээ?

-Тийм, хэрэглэгчид, эцэг эхчүүд өөрсдөө репорт хийх. Хоёрдугаарт, хүүхдүүдийнхээ үзэж буй зүйлд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр бидэнд бусдын контентыг устгах, арилгах боломжгүй учраас хянах боломжгүй байна. Гомдол гаргавал цааш уламжилж болно. Момогийн талаар бид тодорхой мэдээлэл, мэдэгдэл ч гаргасан байгаа.

-Гомдол гаргавал шууд

-Тийм. Гэхдээ одоохондоо “Youtube” сувагт Монгол хэлээр гарсан нь хараахан алга байна. Харин фэйсбүүкээр тийм чээлэнж яваад байгааг сайн анхаараарай. Чээлэнж гэдэг нь хүүхдүүдтэй эхлээд холбоо тогтоогоод, эхлээд амархан асуултууд асууж байгаад үйлдлүүд нь даамжирдаг. Тухайлбал, “Чи ямар хувцас өмссөн байна”, “Чи юу хийж байна” гэх мэт энгийн асуултууд асууж байгаад даамжирдаг. Ингэж даамжирсан тохиолдолд одоогоор зургаан оронд бүртгэгдсэн бөгөөд Монголд бүртгэгдээгүй байна.

-Дээрх зургаан оронд энэ асуудлыг хэрхэн шийддэг юм бол?

-Олон нийтэд анхааруулга болгож тарааж байгаа юм билээ. Мэдээж “Youtube” болон Фэйсбүүк компаниудтай хамтран ажиллаж байгаа байх. Хэрвээ хэрэглэгчид репорт хийгээд байвал үүнтэй тэмцэх хамгийн зөв шийдэл байх болно.

Харин ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Болормаа энэ талаар:

-ХҮҮХДЭЭСЭЭ МОМОГ МЭДЭХ ЭСЭХИЙГ АСУУЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦААРАЙ-

Цахим орчинд чээлэнж гэх аян байнга явагдаж байдаг. Сүүлийн үед Момо гэх чээлэнж ихээр явагдаж байна гэх мэдээлэл байна. Момо чээлэнж нь бага насны хүүхдүүдэд сөрөг мэдээлэл өгч байгаа. Цахим орчинд хүүхдийн тоглодог тоглоом болон үздэг бичлэгэн дундуур Момо гэгч нь гэнэт гарч ирээд хүүхдийг өөрийгөө гэмтээх болон бусад сөрөг үзэгдэл хийх зааварчилгаа өгдөг.

Одоогоор Испани болон Аргентинд Момогийн заавраар сөрөг үйлдлүүд хийж байна гэх мэдээллүүд байна. Монгол улсад мөн адил нилээд түгээж байгаа тул бага насны болон сургуулийн хүүхдүүдэд сайтар анхаарлаа хандуулах шаардлагатай.

Энэ талаар эцэг эхчүүд хүүхдээсээ Момог мэдэх эсэхийг асууж, нээлттэй ярилцах, хэрэв мэдэж байвал “Энэ бол бодит зүйл биш, даган дуурайж болохгүй” гэдгийг сайтар хэлж, цахим орчноос хол байлгахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.105] 2019-03-03 11:27:04

ЭЦЭГ ЭХ РҮҮ ХИЙХДЭЭ ЯАХАВ ДЭЭ, ШААРДЛАГАТАЙ БОЛ ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗААЛТ НЭМЭХИЙГ ГЯЛС 2 ШИЙДМЭЭРИЙН. ТЭГЖ БАЙЖ 3 ХАН САЯ ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЯРИНА ДАА

Зочин [202.55.191.130] 2019-03-02 10:22:55

erlhuulsnii gai

Зочин [202.55.191.130] 2019-03-02 10:22:29

uursdiin chin

Зочин [64.119.22.232] 2019-03-01 14:01:51

хүүхдэд холбоо л барьж болдог гар утас өнч бай .ухаалаг утас бүү бариул

Зочин [103.229.122.84] 2019-03-01 10:52:58

чөтгөр байна

Зочин [202.9.43.49] 2019-03-01 08:10:01

Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ гар утас ашиглахыг нь хориглочиход болно шүү дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.