Осама бен Ладены хүүгийн төлөө сая доллар амлав

Д.Тулга / Гадаад мэдээ

“№1 алан хядагч” агсан Осама бен Ладены хүү Хамза бен Ладены талаарх мэдээлэл өгсөн хүнд сая доллар /монгол мөнгөөр 2 тэрбум 613 сая/ өгнө хэмээн АНУ мэдэгдлээ.

Өдгөө 30 орчим насны Хамзагийн байршлыг тогтооход туслах үнэн бодит мэдээллийн төлөө энэ шагналыг амласан байна. Тэрбээр 2015 оноос хойш “Аль-Каида” байгууллагад өндөр албан тушаал хашин, Америкийн тусгай албаныхныг эцгийг нь хөнөөснийх нь төлөө өшөө авахаар зэхэж байгаа хэмээн АНУ-ын төрийн департамент мэдээлсэн байна.

Мөн Хамза бен Ладен АНУ болон энэ улсын барууны холбоотнууд руу халдлага хийхийг уриалсан дуу болон дүрс бичлэгийг интернэтэд байршуулах болжээ.

Тиймээс Хамза бен Ладены тухай мэдээлэлтэй хэн бүхнийг Америкийн эрх баригчидтай холбоо барихыг Төрийн департамент уриаллаа. Түүнчлэн аливаа мэдээлэгчийн нууцлалыг чандлан хадгална хэмээн амласан байна.

АНУ-ын Төрийн департаментын дипломат аюулгүй байдлын товчооны тэргүүн Майкл Эваноффын өгүүлснээр “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч байсан Осама бен Ладены хүү Афганистан-Пакистаны хил хавьцаа эсвэл Иранд нуугдаж байж болзошгүй гэнэ. “Бид Түүнийг Афганистан , Пакистаны хил дээр байж болзошгүй гэж бодож байна. Иран руу явсан ч байж магадгүй. Бидний олж мэдсэн мэдээллээр тэр алан хядагчдын шинэ тэргүүн болох гэж байгаа” хэмээн Эванофф мэдэгджээ.

Энд дуулгахад, Хамза 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагыг гүйцэтгэсэн этгээдийн охинтой гэрлэсэн гэх мэдээлэл өнгөрсөн жил гарч байлаа. Гэхдээ түүнийг хаана байгааг огт мэдэхгүй гэж төрөл төрөгсөд нь мэдүүлж байжээ.

Эргэн сануулахад, Осама бен Ладен “Аль-Каида” алан хядах бүлэглэлийн тэргүүн байсан бөгөөд 1998 оноос хойш Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй алан хядагчдын жагсаалтанд багтсан байв.Улмаар 2011 оны тавдугаар сарын 2-нд шилжих шөнө Пакистаны Абботабадад Америкийн тусгай албаныхан ажиллагаа гүйцэтгэж, түүнийг хөнөөн, цогцосыг тэнгист хаясан юм.

Осама бен Ладены тэргүүлдэг байсан “Аль-Каида бүлэглэл 1988 онд байгуулагдсан. Афганистанаас Зөвлөлтийн цэргүүд гарсны дараа “Аль-Каида” АНУ , барууны орнууд болон исламын орнууд дахь тэдгээрийн дэмжигчдийн эсрэг хурц тэмцэл зарласан юм. Энэ байгууллага исламын шашинт орнууд дахь барууны хэв маягийг унагаж, “Агуу исламын халифат” байгуулах явдал юм.

Улмаар 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Аль-Каида” бүлэглэлийн дайчид Америкийн зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан, хоёр онгоц нь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөж, гурав дахь Пентагоны барилга дээр унасан бол дөрөв дэх онгоц Пенсильвани мужийн Шанксвилл хотын орчимд сүйрсэн. Энэ алан хядах ажиллагааны улмаас 19 алан хядагчаас гадна 3000 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн гэмтэж, шархдсан юм.


Сэтгэгдэл

Зочин [49.0.130.132] 2019-03-06 08:35:51

anus gej sonin uls yum aa.

ц [202.9.42.22] 2019-03-05 03:24:21

эмээлтэд байгаа нь ортой.

Зочин [43.242.243.123] 2019-03-04 15:05:24

Emee uugaarai

Зочин [66.181.182.238] 2019-03-04 14:34:48

yaanaa burhan minee bushuu oldoosoi. urshuuguu awah geed yu l tuluvluj bgaa bol doo

Зочин [49.0.218.17] 2019-03-04 13:46:14

Ямар их инээж бнаа, миний монгол чууд хөөрхөн алиа шүү, савж ундаа зкк

Зочин [103.229.122.110] 2019-03-04 13:39:09

Дэнжийн мянгаас эмээлтрүү явж байхыг харсан байна Лүндээжанцан Энхтүвшин нар.

Зочин [49.0.218.17] 2019-03-04 13:44:22

Hehehe tataj unlaa,,

zochin [202.9.44.30] 2019-03-04 12:02:18

Emeelted nuhuultsan yum bishuu xa xa xa

Зочин [202.126.89.81] 2019-03-04 11:12:07

Mongol munguur genee mongolchuud mini haigaad baij dee

Зочин [202.126.89.90] 2019-03-04 08:54:57

Эмээлтэд байна лээ

Зочин [66.181.182.238] 2019-03-04 14:33:31

:))))))

Зочин [202.9.42.193] 2019-03-04 08:55:34

Эмээ ууцгаа

Зочин [202.9.42.193] 2019-03-04 08:21:58

Халдлага үйлдэхээс нь өмнө бацааныг устгах хэрэгтэй.

Зочин [202.179.31.55] 2019-03-04 07:31:53

АЙМШИГ ТӨРҮҮЛЖ БАЙНА БУШУУХАН ОЛЖ ӨГЧ САЯ ДОЛЛАРЫГ АВАХ ЮМСАН

Зочин [202.9.42.193] 2019-03-04 08:55:45

Эмээ ууцгаа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.