ШУТИС маск зүүгээгүй оюутныг хичээлд нь оруулахгүй байна гэв

М.Амаржаргал / Эрүүл мэнд

ШУТИС-д цахилгаан менингитийн нэг тохиолдол илэрч маск зүүгээгүй оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байгаа аж. Тус сургууль хаалган дээрээ маск зүүхийг анхааруулсан, менингитийн халдвараас сэргийлэх бичиг наажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн инженерийн ангийн оюутан менингитийн халдвараар өвчилж ангийнх нь бүх хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн оюутнуудыг тогтмол маск зүүхийг шаардаж байгаа ажээ. Энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад “ШУТИС-иас менингитийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгнө” гэв.

Хаврын улиралд хүний дархлаа суларснаар аливаа хурц халдварт өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүний нэг нь менингитийн халдвар. Менингитийн шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандахгүй бол амь нас минутаар хэмжигддэг. Тиймээс менингитийн халдвараар урьдчилан сэргийлж, тус өвчний шинж тэмдгийг мэддэг байх шаардлагатай байна.

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм

  • Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
  • Гэрлээс айх, маш цочимтгой болно
  • Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
  • Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
  • Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
  • Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.

Урьдчилан сэргийлэх

  • Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
  • Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
  • Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
  • Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
  • Хүүхдийг үнсэхээс татгалзах
  • Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар явахгүй байх
  • Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.