Манай улсад ажиллахаар ирсэн Энэтхэг инженерээс улаанбурхан илэрчээ

М.АМАРЖАРГАЛ / Эрүүл мэнд

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Улаан бурхан өвчин 2018 оны сүүл үеэс дэлхийд маш хурдацтай тархаж байгаа. Энэтхэг улсаас манай улсад ирж ажилласан иргэнээс улаан бурхан өвчин зөөвөрлөгдөж орж ирсэн анхны тохиолдол өчигдөр /2019.03.06/ бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Улаанбурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан. Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллахаар ирсэн нэгэн иргэн улаанбурхан өвчний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Уг өвчин ингэж зөөвөрлөгдөн орж ирнэ гэдэг манай улсад цаашид давхар судлалын эрсдэл үүсч улаанбурхан өвчин тархах өндөр магадлалтай болсон учраас олон нийтэд мэдээлэл хийж байна“ хэмээн ярилаа.

image

-УЛААНБУРХАНЫ ДЭГДЭЛТ 2016 ОНООС ХОЙШ АНХ УДАА ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖСАН-

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюутолгой” компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч өнөөдөр өглөө 07:40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаар зорин ажиллаж байна. Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан. Улаанбурханы дэгдэлт 2016 оноос хойш анх удаа лабораторийн шинжилгээгээр баталгаажсан нь энэ болж байна” гэв.

-8-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ 515 МЯНГАН ТУН ВАКЦИНЫГ ЗАХИАЛСАН БАЙГАА-

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: “ДЭМБ-аас улаанбурхан өвчин дэлхий дахинд дэгдэлт өндөртэй байгаатай холбогдуулан олон зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлгийг авч байсан. Улмаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аас цаг тухай бүрт нь ард иргэдэд зөвлөгөө сэрэмжлүүлгийг хүргэх зохион байгуулалттай ажлыг хийсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар Энэтхэг, Тайланд, Япон, Малайз, Украйн, Гүрж, БНХАУ, ОХУ зэрэг оронд улаанбурхан өвчний дэгдэлт гараад байна. Тухайлбал Энэтхэг улсад 64900 хүн улаанбурханаар өвчилжээ. 2017 онд ДЭМБ-ын мэдээлснээр 0-5 хүртэлх насны 110 мянган хүүхэд зөвхөн энэ өвчний хүндрэлээр нас барсан байна. Улаанбурхан өвчин дэлхий нийтэд хурдацтай тархаж буй энэ үед Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргасан. Энэхүү даалгаврын хүрээнд бэлэн байдлыг хангаж эмч мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамрагдуулах, дархлааны түвшин хамгийн бага гэж үзэж байгаа 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулахад шаардлагатай 515 мянган хүн тун вакциныг захиалсан” гэлээ.

image


Сэтгэгдэл

Зочин [73.221.181.240] 2019-03-08 08:25:59

Хятад хүнээс ч дор санаа гаргадаг улс даа халтар энэтхэгүүд

алтай [103.212.116.116] 2019-03-07 21:54:47

Энтхэг хүнээр л дутав гэж ямар ч өвчин албаар тээж ирж магадгүй шүү албаар ноцтой халдварт өвчин тарааж магадгүй шүү цаанаасаа явуулгатай байж болно шүү

Zochin [213.127.82.161] 2019-03-07 18:03:02

Delhii deerg hamgiin muu humuus shuu Enethegchuud. Bitgii nemej oruulaad baigaarai Mongold gai bolno

Зочин [103.229.121.110] 2019-03-07 21:27:28

тэгвэл манай монголчууд энэтхэгт хүнээс муу санааг нь сурч байгаа даа

Уншигч [120.16.133.76] 2019-03-07 16:59:10

Заваан хүн хархнуудыг хөө

Уншигч [120.16.133.76] 2019-03-07 16:52:30

Новшийн энэтхэгүүдийг хөөж явццл


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.