Герман: Нацистуудын нуусан эрдэнэсийн байршлыг тогтоолоо

Д.Тулга / Гадаад мэдээ

Нацистын Германы офицер Эгон Олленхауэрийн өдрийн тэмдэглэлийг Германд олон нийтэд дэлгэжээ. Энэ тэмдэглэлд Польшоос ухарч байх үед төрөл бүрийн үнэт эдлэл нуусан газрын талаар дэлгэрэнгүй бичсэн хэмээн Дэйли Мэйл сонин мэдээллээ. Өдрийн тэмдэглэлд бичснээр, алт, урлагийн бүтээл болон бусад үнэт зүйлс бүхий 260 ачааны машиныг Зөвлөлтийн дайчид олохооргүй, Польшийн нутаг дэвсгэрийн 11 газарт нуухыг Адольф Гитлер тушаажээ. Өдрийн тэмдэглэл хөтөлж байсан офицер энэхүү эрдэнэс нуух ажиллагаанд оролцсны дээр нацистууд болон ЗХУ-ын дайчдаас эрдэнэсээ нуух хүсэлтэй байсан нутгийн дээдсийн хүрэлэнгийнхний хооронд зуучлагч хийдэг байсан гэнэ. Тэмдэглэлд өгүүлснээр 28 тонн алт, зоос, медаль, гоёл чимэглэл, мөн Боттичелли, Рубенс, Караважо, Моне, Рафэль болон Рембрандтын 47 бүтээл нууц газарт үлджээ. Олленхауэрын тэмдэглэлийн дэвтрийг эзэмшиж байгаа Schlesische Brücke сангийн төлөөлөгчийн мэдэгдснээр түүхийн энэхүү ховор олдвор хэдхэн жилийн өмнө энэ сангийн мэдэлд иржээ. Мөн тэмдэглэлийн дэвтэр үнэн, бодитой гэдгийг Германы эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Одоогоор тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн газруудыг судлах ажил явагдаж байгаа гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Польшууд новширч дээ. [202.131.228.118] 2019-03-11 02:13:16

"Нуух хүсэлтэй байсан нутгийн дээдсийн хүрээрээлэнгийнх" нь гэдэг нь польшуудийг хэлж байх шиг байна. Энэ л эвгүй сонсогдном. Германуудтай нийлж хөрөнгөө нууж байсан польшуудыг төсөөлөхлээр хогийн санагдаж байгаа биздээ???

Bayjsaan [202.126.89.85] 2019-03-10 09:27:50

N

Зочин [150.129.143.37] 2019-03-10 07:52:52

Манай нь дээрэмчидийн ард иргэдиийн баялагийг дээрэмдэж луйвардаж хуйвалдаж хулгайлч авсаныг яах вэ одоогийн шүүх прокурор цагдаа атг нь хүчний байгуулагаас лав зөв шийдвэр хүлээж гордох хэрэггүй төрийн 3 өндөрлөгөөс гордох юм даа ард түмэн чинь

Зочин [66.181.187.25] 2019-03-10 01:40:20

Эрдэнийн эзэн орон нь нотолж чадвал авах боломж байгаа байхаа яагаад гэвэл дээрэмдэж авсан эд зүйлс учраас.Гэхд ээ ОУ-ын эрх зүй талаасаа ямар байдагийг мэдэхгүй юм даа.

js [103.10.23.69] 2019-03-09 12:32:52

Jackie Chan olchihson

Зочин [202.9.43.14] 2019-03-09 10:01:33

gargaad irlee gehed polshid yldene bizdee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.