БНАСАУ пуужин хөөргөхөд бэлтгэж байж болзошгүй гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын эрх баригчид ойрын үед пуужин хөөргөхөөр бэлтгэж байж болзошгүй гэнэ. Энэ талаар арилжааны хиймэл дагуулуудын зурган дээр хийсэн шинжилгээний үндсэн дээр NPR радио мэдээллээ. Хоёрдугаар сарын 22-ны өдөр авсан хиймэл дагуулын зурагнууд дээр өмнө нь тив алгасах пуужингууд болон хиймэл дагуул хөөргөх пуужингуудыг угсарсан Санумдоны эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хажууд хөнгөн болон ачааны тэрэгнүүд зогсож байгаа нь дүрслэгджээ. Улмаар төвөөс холгүйхэн орших ялгах станц дээр галт тэрэгнүүд, мөн хажууд нь хоёр өргөгч кран байрлуулсан байна. “Энэ бүхнээс харахад Хойд Солонгос пуужин бүтээж байна гэж үзэж болохоор байгаа юм” хэмээн хиймэл дагуулын зургуудыг судласан, Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Миддлбери Жеффри Льюис мэдэгджээ. Гэхдээ одоогоор Пхеньян тив алгасах цэргийн пуужин, эсвэл хиймэл дагуултай пуужингийн алиныг нь угсарч байгааг тогтоох боломжгүй гэж тэрбээр онцолсон байна. Мөн угсарсан пуужинг хэзээ хөөргөх нь ч тодорхойгүй хэмээжээ. Льюисийн үзэж байгаагаар БНАСАУ задгай сансарт хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж байж болзошгүй гэнэ. Түүний өгүүлснээр АНУ, БНАСАУ өнгөрсөн онд дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө БНАСАУ-ын өндөр албан тушаалтнууд хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар мэдэгдэж байжээ. Энэ төлөвлөгөөний дагуу пуужин хөөргөвөл үүнийг түрэмгий алхам гэж үзэж болохгүй, учир нь хиймэл дагуул хөөргөхөд зориулагдсан пуужингууд цэргийн зориулалтаар ашиглахад ихэвчлэн тохиромжгүй байдаг хэмээн шинжээч тэмдэглэсэн байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.104] 2019-03-09 13:41:16

Оросын зүгээс технологи нийлүүлсэн бол америкийн дээгүүр хиймэл дагуул нисгэж нэг цахиур хагалах бий.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.