Улсын төсөв 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Т.Хулан / Улстөр

Өнгөрсөн оны хоёрдугаар сард улсын төсөв 73 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол энэ оны хоёрдугаар сард 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2019 оны эхний хоёр сарын байдлаар авч үзвэл сүүлийн хоёр жил улсын төсөв ийнхүү ашигтай гарч байна.

Төсөв ашигтай гарахад төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл татварын орлого өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар, нийгмийн даатгалын орлогын өсөлтүүд хамгийн өндөр хувь хэмжээг эзэлсэн байна.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн бараг 20 хувиар өсөж, 826.2 сая ам.доллар хүрсэн эерэг үзүүлэлт гарч байна. Үүнээс нүүрсний экспорт дүнгээрээ 36.2 хувиар өсөж, 334.2 сая ам.доллар хүрчээ.

Биет хэмжээгээр нь харвал нүүрсний экспорт 25.5 хувь өсөж, дөрвөн сая тонн давсан байна.


Сэтгэгдэл

төсөв ашигтай гарлаа гэж ард иргэдээ хуурна тэтгэвэртгарах гээд хүлээгээд байгааулсуудаа шийдээч 4 [202.179.31.5] 2019-03-14 09:38:40

Иогэн [203.91.115.44] 2019-03-14 08:22:39

НӨАТ-ын буцаалт нөлөөлж байгаа. Гэхдээ хулгай хийх нь багассан нь гол нөлөө үзүүлж байгаа байх. Хулгай их байхад хотоор нь хонь өсгөөд ч, тэрбум тэрбумаар ашигтай байгаад ч нэмэргүй, ямар нэг аргаар цөлмөөд л дуусгана.

G [66.181.160.30] 2019-03-13 17:00:08

Сайханбилэгийн нөат ийн буцаан олголтын хууль батлагдсаны гавьяа шүү дээ Бид дэлгүүрээс юм худалдаж аваад нөат иин тасалбараа авч байгаа шүү дээ энэ чинь шүү дээ түүнээс биш одоогийн попуудийн гавьяа биш шүү

зочин [192.82.65.90] 2019-03-13 14:04:22

хулгай хийх нь багассан гэвэл илүү үнэнд ойр бх

Зочин [103.229.123.61] 2019-03-13 12:09:07

ашигтай орлого давж бвйгаа хийх ажил их бна, таван толгойн ТЗ, Дарханы чиглэлд 4 эгнээ олон улсын стандартад нийцсэн зам бариачээ, Хурэлсух даргаа

Зочин [64.119.23.95] 2019-03-13 12:06:09

ashigtai bol sain bizdee zov zarcuulahan chuhal hynaltiin ard irgedeer hiilgevel sain shuu hardalt daguulahguu

Зочин [66.181.161.53] 2019-03-13 12:01:34

Төрийн төсөв бол хувьцаат компани биш ашигтай гарна гэдэг бол тэр мөнгөөр юм хийгээгүй гэсэн үг юу ч хийхгүй бол мөнгө нь байж байлгүй яахав

з [202.179.4.250] 2019-03-13 11:56:44

ашигтай гарлаа гээд их, хурал, зг-ынхан тойрогтоо хуваарилсан нэртэй хуваагаад цохичихно биз. ард түмэнд юу нялзаж байлаа.

Зочин [139.5.216.68] 2019-03-13 11:49:21

2 их наядын алдагдалтай тосов батлаад 1.5 их наядын орлого илуу гарангуут 500 тэрбумын тосов ашигтай гарлаа гэж ардуудыг хуурахаа хэзээ болих вэ Ч Хурэлбаатар сайдаа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.