Боловсролын сангийн зээлээ төлөөгүй 179 иргэнийг шүүхэд өгнө

П.Урнаа / Хууль

Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй оюутнуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Тус зээлийн сан 1993 оноос анх хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцсан байна.

Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулан гэрээний заалттай аж. Зээл авсан хүмүүсээс 670 хүн зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн чөлөөлөөгүй, ор сураггүй алга болсон байна. Иймд эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ.

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон юм.


Сэтгэгдэл

Гэнэн хонгорууд л төлбөрөө төлнө, бусад нь тайван бай. [202.131.228.118] 2019-03-18 04:17:54

Манай Засгийн газар болон Боловсролын яамны ХООСОН МӨРӨӨДӨЛ. Гэнэдэж Монголдоо буцаж ирсэн хэдэн оюутан л үүнд өртөнө. Тэр дундаа ӨНГӨРСӨН засгийн үед том байсан хүмүүсийн хүүхэд, эсхүл чөлөөт иргэдийн хүүхдүүд л зээлээ төлж магадгүй. Бусад нь амар тайван явж байж болно. Мурийцах уу?

Зочин [202.126.88.39] 2019-03-15 11:08:17

Төрийн мөнгөөр гадаадад суралцаад тэндээ шингэсэн,шингээгүй олон л томчуудын хүүхдүүд байгаа байх даа.Тэдний өмнө хууль бас тэгш үйлчилж хүчрэх боловуу даа.

Зочин [202.9.42.217] 2019-03-15 07:15:59

за тэгсэн дээр

зочин [202.179.24.223] 2019-03-15 06:42:40

Авах хэрэгтэй ЖДҮ сангаас зээл авсан иргэд ч гэсэн буцаан төлөхгүй зүгээр л яваад байдаг

зочин [202.179.24.223] 2019-03-15 06:41:47

заавал авах хэрэгтэй ш дээ бид нар банкинд зээлээ хугацаа хэтрүүлж төлсөний төлөө найдваргүй зээлдэгч гэж нэр зүүж байхад ямар нь зээлээ төлөхгүй ингэж явдаг бнаа, монгол банк хариуцлагагүй ард түмэндээ шударга үйлчлэх хэрэгтэй

Зочин [202.9.42.226] 2019-03-15 05:43:48

Хэний хэн гэдэг оюутан зээлээ төлөөгүйг нэр овгоор нь гаргаачээ. Голдуу сайд дарга томчуудын үрс л байгаа даа...Ардын хүүхдэд олдодоггүй л зээл шүү дээ.

зочин [202.179.27.90] 2019-03-15 04:59:14

анх явахад нь батлан даалт 3 хамаатанаар гаргуулж бай

Иргэн [103.26.194.144] 2019-03-15 04:52:37

Ямар хүмүүсийг ямар үндэслэлээр чөлөөлөөд байгааа юм бол доо. Тайлбар баймаар юмаа

Зочин [66.181.183.132] 2019-03-15 04:18:56

Зөвөө. Даруйхан шийдүүлж авах хэрэгтэй. Гэхдээ хуулийн дагуу. Өгсөн юм чинь авах ёстой гээд шууд хүчээр булаан авч болохгүй л байх. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүчээр авах хэрэгтэй.

зочин [202.70.46.20] 2019-03-15 03:39:57

зөв заавал аваарай


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.