“Бор Өндөр” цогцолбор сургуулийн сурагчид гар хүрсэн багшийг ажлаас нь чөлөөлнө гэв

У.Уранцэцэг / Хууль

Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ.

Б.Бат-Эрдэнэ хүү гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д ирж, элэг нь бяцарч, хоёр газраа идээлсэн гэх оноштойгоор хагалгаанд орсон юм.

Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохисон гэж хүү болон түүний гэр бүл ярьсан. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учраас албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин дээрх асуудалд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас тусгай ажлын хэсэг гарч тухайн багшид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байна. Мөн яамнаас багш болон сургуулийн захирлыг дуудаж уулзжээ. Яамны зүйгээс ёс зүйн алдаа гаргасан багш, сургуулийн захирал нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа талаараа мэдээлээд буй.


Сэтгэгдэл

сонин юмдаа [203.217.138.2] 2019-03-19 10:27:15

Овоо баяртай эмэгтэй багш юмдаа. 2 элэгдээд л элэг бяцалчихдаг айн.

Зочин [112.72.8.90] 2019-03-19 04:42:00

Гар хүрэх бол бишээ Зодсон шүү дээ. Гар хүрэхэд элэг нь бяцрах уу.

Зочин [202.179.26.21] 2019-03-19 03:57:53

Хуухэд битгий гээд байхад халаад хэрэггуй юм бишуу ер нь томчуул цахимаар хэтэрхий будуулэг зандалчин шинжтэй болжээ освор насны хуухэдийн эмзэг сэтгэл зуйг бодолцоод одоохондоо багшийг оь байлгаж байгаачээ

манан [59.153.114.106] 2019-03-19 03:51:29

одооны хүүхэд биё султай эрх дураараа ганц цохихийн гар даахгүй дэндүү арчааагүй болж тэгээд пээдгэр их зантай

Зочин [202.179.31.31] 2019-03-19 03:05:21

Багш бол халагдах ойлгомжтой. Тэрийг бол яам шийдээд ч байх асуудалгүй. ийм хялбар асуудал дээр зөвлөл байгуулаад байх ч шаардлагагүй. Хөдөөний хүмүүсийг би чамайг хална гэж хот руу дуудах шаардлагагүй. Бүр нэг хуучин цагт амьдарч байгаа юм шиг. Яам харин шийдэх нэг л асуудал байгаа багшлах эрх хасах эсэх тухай ! Хасах бол хэдэн жилээр ! Энэ л яам шийдэх асуудал бусад нь халах зэргийг захирал нь нутагтаа хийчихнэ. Ажлаа мэд !

Зочин [202.179.31.31] 2019-03-19 03:02:50

Захирал ямар хамаатай ! Захирал нь шууд тэр багшаа халчихгүй яасан.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.