Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Миний хүүг удахгүй суллана гэх мэдээг сонсоод сэтгэл санаа уужирлаа

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-03-22 08:16:49
  • 2019-03-22 08:16:49

    Ө.Энхтүвшин: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг прокурор үзүүлэхээс татгалзсан

    photo

    Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Хуралдаанд С.Зоригийн хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар мэдээлэл өгсөн байна.

    Энэ талаар Монгол Улсын шадар сайд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар сая мэдээлэл сонслоо. Тус хэргийн ажиллагаа хэрхэн яаж явагдсан, хэрэг хэрхэн шийдэгдсэн, тухайн шийдвэр хууль ёсны дагуу байсан уу зэрэг асуудлыг хөндөж ярьсан.

    Энэ талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн шүү дээ. Хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр, арга хэмжээ авах тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд танилцуулсан. Энэ бол Засгийн газрын шийдвэр гаргах асуудал биш, хууль хяналтын байгууллага шийдэх асуудал.

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзээгүй. Прокурорын байгууллагаас тухайн бичлэгийг үзүүлэхийг хориглосон. Гэхдээ УИХ-ын гишүүд болоод иргэдэд нээлттэй үзүүлэх ёстой гэж бодож байна. Эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж, хилсээр гүтгэсэн бол үнэхээр ноцтой асуудал юм. Иймд Засгийн газрын гишүүдийн зүгээс тухайн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

  • 2019-03-22 06:18:13
  • 2019-03-22 06:18:13

    ЗАСГИЙН ГАЗАР: С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар шуурхай хуралдаж байна

    photo

    Засгийн газар яг одоо ээлжит бусаар шуурхай хуралдаж байна. Тодруулбал, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ноцтой мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан ээлжит бус шуурхай хуралдааныг зарлан хэлэлцэж байгаа аж.

    Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа.

    Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна” хэмээсэн билээ.

  • 2019-03-22 00:54:31
  • 2019-03-22 00:54:31

    Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Миний хүүг удахгүй суллана гэх мэдээг сонсоод сэтгэл санаа уужирлаа

    photo

    -Ц.НЯМДОРЖ САЙД Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРИЙНХНЭЭС УУЧЛАЛТ ГУЙВ-

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 23-24 жилийн хорих ялыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарт оногдуулсан билээ.

    Уг хэрэг шүүхийн шатанд хэлэлцэж байхдаа хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатрын мэдүүлгээр хорьсон хэмээгдэж байв. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнийх нь зүгээс “Эрдэнэт хотод таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдэн ял эдэлж байгаа хүний үгээр хууль хүчнийхэн энгийн иргэнийг хэлмэгдүүлж байна” хэмээн удаа дараа мэдээлэл хийж байсан юм.

    Сүүлийн өдрүүдэд хуулийнхан С.Зориг агсаны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн дөрвөн хүнийг цагдан хориод буй.

    Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж олон нийтэд хандан ноцтой мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ:

    -“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг 1937 оны бүх аргаар эрүүдэн шүүх ажил явагдсан. Энэ нь тодорхой болсон. Би анхнаасаа энэ талаар ярьж байсан. Хүний хашаанд нас барсан хүний цогцсыг аваачиж тавих ажлыг ил хийж байгаа хүмүүс далд үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Би сайд болоод нэг хүнийг халсан. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа” гэсэн юм.

    Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс тодруулга авсанаа хүргэж байна.

    -СОНСООД БИ МАШ ИХ БАЯРЛАЛАА. “ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭ” ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ-

    Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:

    .-Өчигдөр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийхдээ “Зоригийн хэргээр шийтгэгдэн ял авсан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. 1937 оны үеийн эрүү шүүлт хэрэглэсэн байна лээ. Би очиж уулзаад эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Хэвтүүлж байгаад гаргана” гэсэн мэдээлэл хийлээ. Та энэхүү мэдээллийг нь сонссон уу?

    -Тэглээ. Сонссон. Энэ мэдээллийг сонсоод би маш их баярлалаа. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үг байдаг даа. Энэ л үнэн юм байна. Үнэхээр их баярлаж байна. Хууль зүй, дотоод хэргийг сайд өөрөө хуулийнхаа хүрээнд энэ хэргийг нэг сайхан шийдэх талаас нь болгож дээ гэж бодож байна.

    Нийтдээ гурван жил найман сар боллоо шүү дээ. Анх энэ хэрэгт хэлмэгдээд шоронд ороход нь би учираа олохгүй гүйж байна. Энэ улсууд маань ч бас төөрөгдөлд орчихоод байж байсан байх. Ямар ч байсан үнэн учир нь олддог юм байна. Ц.Нямдорж сайд их сайхан ярилцлага өглөө. Миний сэтгэл санаа маш сайхан онгойлоо.

    -Та анхнаасаа хэрэгт ямар ч холбоогүй хүнийг гүтгэсэн гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр сайд өөрөө хэлмэгдсэн байна гэж хэллээ шүү дээ?

    -Тийм. Их сайхан байна. Эмээ нь хагартлаа баярлаж байна. Хүүг минь эмнэлэгт хэвтүүлж тордож байгаа гэнэ. Мөн сэтгэл санааны асуудлаар нь дэмжиж байгаа л юм байна. Их сайхан байна. Сайддаа их баярлаж байна. Мөн Ж.Батзандан, Л.Болд нартаа бас баярлалаа. Сайхан залуучууд их байна.

    -Эхнэр хүүхдүүд нь их баярлаж байгаа байх даа?

    -Эхнэр нь бөөн баяр болж байна. Хүүхдүүд нь өвчтэй зовлонтой янз бүр л болоод байж байгаа юм.

    -Сүүлд Ц.Амгаланбаатар гүтгэсэн гэдгээ хүлээж Ц.Нямдорж сайд руу захидал илгээсан байсан?

    -Тэгсэн байна лээ. Эхнэр нь хүүхдүүд нь эргэлтээр очоод манай хүү хүүхдүүдтэйгээ эрхлэлдэж байхыг нь Ц.Амгаланбаатар сонсоод “Би юу хийчих вэ? Яагаад ийм юм хийв ээ?” гэсэн юм байна лээ. Мөн “Танай хүүхдүүдийн дууг сонсоод би их гутарлаа” гэж хэлсэн гэж манай хүү надад хэлсэн.

    -Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлснээс хойш та хүүтэйгээ уулзсан уу?

    -Уулзаагүй. Нэг удаа уулзахаар очиход прокурорын байгууллагаас шалгалт хийж байна гээд оруулаагүй. Өнгөрсөн оны арван сарын 24-нөөс хойш уулзаагүй байгаа.

    -Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзахаар очиход тань таньд юу гэж хэлж байв?

    -“ШШГЕГ-ын харъяа 409-р хорих ангид ирээд овоо дээр байна. Өмнөх чанга дэглэмтэй хорих ангид байхдаа байнга бөгтийж явдаг байсан” гэж байна лээ. “Одоо энд босоогоороо явж байна” гэж байсан. Бас хааяа нэг тамхи татахдаа гадаа гарч байгаа болохоор арай дээр байна гэсэн.

    -Суллагдаад гараад ирэхээр нь яах бодолтой байна вэ?

    -Анхнаасаа би хүүгээ амьд л гараад ирэх юм боллоо гэж хэлж байсан. Хүмүүс хохирол төлүүлж авдаг шүү гэж хэлж байсан юм. Тийм юмыг би мэдэхгүй юм даа. Ямар ч байсан амьд, эрүүл мэнд гарч ирээсэй л гэсэн ганц л бодолтой байна.

    -Ц.АМГАЛАНБААТАРЫН ЗАХИАГ ЭГЧ ХАРААД “ӨӨРИЙНХ НЬ БИЧИГ ЯГ МӨН БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН-

    -Суллагдах асуудлаар танай гэр бүлтэй холбогдож албан ёсоор хэлсэн зүйл байгаа юу?

    -Байхгүй. Эд нар одоо бүх хийсэн муухай зүйлээ яах вэ? гэж бодож байгаа биз. Хүн гүтгээд өчнөөн жил хорьж, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болохоороо бодож байгаа байх. Айж ичиж байгаа биз.

    -Хүү тань бас шоронгоос захидал бичсэн байдаг шүү дээ?

    -Тийм. Бүүр хэвлэл мэдээллээр манай хүүгийн бичсэн захидал нийтлэгдсэн. Миний хүү он сартай, хүн бүрийн хэлсэн үгийг нь тодорхой бичсэн байсан. “Намайг дагуулж яваад С.Зоригийн байрыг зааж өгсөн” гэх мэтчилэн олон зүйл бичсэн юм. Ц.Амгаланбаатарын захиа өчигдөр телевизээр гарсан. Гарсаных нь дараа Ц.Амгаланбаатарын эгч над руу залгасан. Тэрээр “Та энэ захиаг уншсан уу?” гэж асуусан юм. Би “Харсан” гэж хэлсэн чинь эгч нь “Ц.Амгаланбаатарын өөрийнх нь бичиг мөн байна шүү эгчээ” гэж хэлж байна лээ.

    -ЭНЭ ХЭРГИЙГ АНХНААСАА ХУДЛАА ГЭДГИЙГ Ц.НЯМДОРЖ ГУАЙ ХЭЛЖ БАЙСАН-

    Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат хэлэхдээ:

    -Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

    -Сэтгэгдэл маш сайхан байна. Баярлаж байна. Ер нь бол энэ чинь худлаа хэрэг гэдгийг анхнаас нь ярьж хэлж явсан хүн чинь Ц.Нямдорж гуай өөрөө шүү дээ. Ер нь бол олон хүнд багагүй чичлүүлсэн дээ. Ц.Нямдорж гуай аргагүй л шудрага хуульч хүн юм. Анхнаасаа харахад “Наад хэрэг чинь худлаа байна” гэж байсан. Одоо үнэн нь илчлэгдэж байх шиг байна. Ах бол үнэхээр баяртай байна.

    -Одоо эмнэлэгт хэвтүүлж байгаа удахгүй сулална гэж байна?

    -Эмнэлэгт хэвтүүлсэн байна. Би сая өмгөөлөгчтэйгөө ярьлаа. Тэгсэн ШШГЕГ-ын харъяа 401-т гээд эмнэлэгт хэвтүүлсэн гэж байна.

    -80 ГАРСАН ХӨГШИН ХӨДӨӨ БӨӨН БАЯР БОЛЖ БАЙНА-

    -Хамгийн сүүлд та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ?

    -Хоёр сарын эхээр уулзсан. Ар гэрийг нь сард нэг удаа уулзуулдаг юм. Тэгээд гэр бүлийнх нь хүмүүсийг сард нэг удаа хоногоор уулзуулдаг. Би бол сард нэг удаа уулздаг уулзалтаараа очсон. Өөрийнх нь бие тун тааруу шүү дээ. Өвдөхгүй юм байхгүй. Би дүүгийнхээ сэтгэл санааг тайван байлгах үүднээс “Ах нь энэ хэргийг хөөцөлдөж байгаа. Их нааштай байгаа шүү” гэж хэлсэн. Анх 2015-2016 онд хэцүү үед “Ах аа би энэ хэргийг үйлдээгүй шүү дээ. Би таныг дагаад хорихоос гараад явчихмаар байна гэж уйлдаг байсан. Сүүлдээ тэр газраа бага зэрэг дассан уу, эсвэл хэрэг нааштайгаар шийдэгдэж байгаа гэдгийг дуулсан уу сэтгэл санаа арай тайван болсон байсан шүү. Ер нь “Би Хүрлээ ах аа гарна аа л гэдэг байсан. Тэгэхээр нь би дүүдээ “Тэгэлгүй яахав миний дүү. Ямар хийсэн хэрэг байгаа биш, одоо хамгийн гол нь биеэ сайн бодоорой, янз бүрийн хүмүүстэй битгий харьцаарай гэж захидаг байсан л даа.

    -Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонсоод гэр бүлээрээ баярлаж суугаа байх. Тиймуу?

    -Үнэхээр их баяртай байна. Манай ээж 80 гарч буй хөгшин Дорноговь аймагт байдаг юм. Ээж минь сонсоод бөөн баяр. Сонсгосон хүүхдээсээ дахин дахин юу гэсэн гэнэ ээ гээд л асуугаад байгаа сурагтай. Бид нар инээлдээд байж байна. Тэнд хөшин хүн их баярлаж байгаа сурагтай байна. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүж байсан нь тодорхой болчихлоо. Хуулийнхаа дагуу журмаараа шүүхээр ороод явах байх даа. Энэ хэрэг бол шүүх, тагнуулынхны л хийсэн ажил. Хүн бүр мэдэж байгаа. 2015-2016 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар аймар кино шиг зүйлүүд гаргаж байлаа даа. Тэр нь яг хаана ч зохиогдсон юм. Үндсэндээ тэр бол цэвэр шантааж шүү дээ. Аймар мэдээлэл гарах тоолонд бүгдээрээ даралт нь ихэсээд үхэх дөхөөд л суудаг байлаа. Ийм аймар хэргийн ард гарсан даа баяртай байна.

    -“1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨГӨӨГҮЙ” ХЭМЭЭН ХОРИХ АНГИАС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ-

    Ялтан Ц.Амгаланбаатар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж шоронгоос захидал илгээж байв. Ц.Амгаланбаатар нь бүх насаараа хорих ял хүлээсэн ялтан байхдаа тэдэнтэй хамт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг.

    Хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь сийрүүлбэл:

    -Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998 оны 10 сарын 2 ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Э.Бат-Үүл, Ганхуяг, Б.Булган гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Отгобаатарыг Б.Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би Эрдэнэт хотод байгаагүй. Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 16 насанд хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай их аймхай хүүхэд байсан юм. Би Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамтаар шатааж алсан гэх хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаа хүмүүст хуулийн дагуу үнэн, зөв, шударгаар шийдүүлж, гэмгүй хүмүүст тусална уу гэжээ.

    image

    image

Сэтгэгдэл

aaa [66.181.160.97] 2019-03-24 02:34:52

uheech zonog chabgats huu chin aluurchin za harah tsarainii zaluudaa banzal yaashka bsan avgai bna buzartai avgai

Зочин [202.9.45.101] 2019-03-28 10:27:43

Чи чинь өөрөө ямар аймар бузар санаатай амьтан бэ

Ххх [150.129.142.233] 2019-03-28 02:36:55

Чи юу вэ

Зочин [49.231.146.210] 2019-03-24 13:18:28

Chi yu ve? Ebagiin hulsnii bicheech uu

Зочин [192.82.64.251] 2019-03-24 03:16:57

Батуул Эбигийн хулгайч хамсаатан уу чи

Bulgan l bugdiig medej bga [108.218.234.108] 2019-03-23 23:50:36

Ekhner Bulgan ni Zorigoos hoish mash tansag amidarch ehelsen. Zorig shudarga avilga avdaggui bolhoor tansaglaj chaddaggui, tiimees erkh medeld shunagchidtai hamsaj hen hendee ashigtaigaar Zorigiig nuhaad nasaaraa tansaglah huvia hurtsen. Ter hamsaatan bish bsan bol tsug aluulah yumuu dor hayaj tahir dutuu uldeh bsan. Teneg hun ch bodson hamsaatan gedeg ni ilerhii bhad. Bulganiig unenee heltel ni shorond hataa.

Зочин [150.129.142.38] 2019-03-25 14:32:53

яг

Зочин [202.21.106.136] 2019-03-23 14:55:34

Энэ хэргийг илрүүлсэнд Батүүл их баярласан. Элбэгдорждоо баярлалаа гээд л яриад байсан биз дээ. Ашгүй хүн алсан хүмүүс нь ялаа эдэлж ,Батүүл мултарсан гээд л баярлаад байсан.

зочин [103.194.176.117] 2019-03-24 05:50:58

Тарвагадорж, Үүлбаатар нэг л сэжигтэй

zochin [98.228.96.94] 2019-03-23 11:18:12

za za zaxialagch ny todorxoi bolloo xun xelmegduuldeg xumuusiig yag adilkhan changa xuu l dee shuux tagnuul ajiltan naryg Nyamdorj jinxene mergejiliin ondor tuvshind ajillasan

зураг ч [202.21.127.161] 2019-03-23 04:27:02

ам зураг нь энэ 3 хүний одоогийн төрхтэй л адил юм байна билээ. тэр үед залуухан дүрс баймаар даа ийм зохиол зураг байхуу?

Зочин [103.229.121.250] 2019-03-23 10:57:25

дээр үёийн 2 алуурчины зураг нь шал өөр байсан санагддаг юм даа..одооны зураг нь өөр байгаа юм даа

Дэмид [202.126.89.208] 2019-03-23 01:57:02

Бас ЕШ Зоригт, Пр Энх-Амгалан, АТГ Энхжаргал нарыг хүн гэхэд мөн ч хэцүүеэ, ээ лам гончиг сүм минь!!!!!!

МАНАН [202.179.26.240] 2019-03-23 09:55:17

ГУРВУУЛАА УДМАА НУУСАН МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙНХАН.

Дэмид [202.126.89.208] 2019-03-23 01:53:38

Энэ Элбэгдорж, Бат-Үүл нарыг хүн гэх үү?!?!!??!!!!

UNSHIGCH [31.164.60.87] 2019-03-22 21:56:14

ALUURCHIN HYZYYGYI TARVAGAN TAHAL. OMHII ALUURCHIN HYZYYGYI YHDEL. ALUURCHIN PIZDAAK OORIINHOO ALLAGIIN MASHINDAA YHEH BOLNO. HYZYYGYI ALUURCHNII NYGEL NYDEEREE TSUVAHIIG MONGOLCHUUD YZEH BOLNO

зочин [122.201.31.160] 2019-03-22 17:33:12

Анхнаасаа зохион байгуулалттай хэрэг гэж Монголын ард түмэн мэдэж байсан. Эби Төрийн толгойд байх хугцаандаа бүгдийг нэг мөр болгоод хаагаад дуусгах санаатай.кк Хэзээ нэг цагт илрэнэ гэдэг нь тодорхой байлаа шүү дэ.Энэ их баримт байхад яагаад Хорихгүй шалгахгүй байнаа.Хурдан барьж хорих хэрэгтэй дэ.

Зочин [115.64.59.126] 2019-03-23 23:12:54

Unen shu hen ch itgeegui l dee

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:48:05

Хүлээж байгаагүй газар Бат-Үүлийн нэр гарч ирээд яваад байх сүүлдээ сэжигтэй санагдаж ирж байна. Бат-Үүл энэ хэрэгт яг ямар холбоотой юм бол? Байнга нэр нь дурдагдаж явна. Уг нь С, Ч 2-ын тухай л унших гэж орж ирсэн.?!

Зураач Лондон [90.207.11.196] 2019-03-22 12:56:13

Нямдорж сайд энэ Зоригийн хэргийн захиалагчийн нэрийг зарлахаар шийдвэл түүний амь насанд халдаж магадгүй. Хамгаалалт авсан болов уу?

Зочин [64.119.16.205] 2019-03-22 10:26:37

хэрэгтнүүд нь бидэнд хүч хэрэглэж хилсээр хүлээлгэсэн гэхээр нь ХЗ сайд нь давхиж очдог. тийм байна гэдэг... нөгөө хүн гүтгэдэг бүтэхгүй этгээд би худлаа хэлсийн гэж захиа бичихээр өө тэгэлгүй яахав гэж мэлмэрдэг сайд .. энэ юу болоод байнааа

хүрэлхүү [122.201.22.145] 2019-03-23 09:48:13

Хавтаст хэрэг нууцаас гарсан шүү дээ хө

Зочин [66.181.182.17] 2019-03-23 00:16:32

Tegj l taaraa sh dee mal mini chi yu geh geed bgaan

Зочин [64.119.16.205] 2019-03-22 10:30:17

Нямдорж хэрэгтэй танилцах эрхгүй гэсэн тэгээд юу мэдээд байгаа юм

Hlshgee [66.181.161.38] 2019-03-22 10:12:11

Aimaar ym aa

Зочин [66.181.176.133] 2019-03-22 09:40:46

ХУУЛИЙН байгууллагуудаа өөрчлөн шинэчлэж, шударга хуульчдаар бүрдүүлэхгүй бол болохоо байсан байна. АВЛИГА, албан тушаал, цолны хойноос хүний амийг ч амь гэж тоодоггүй хүмүүс генерал, хурандаа цолны хойноос үхэн хатан явдаг юм байна. ШУДАРГА зүйл хуулийн байгууллагуудад алга.

mglhuu [82.233.228.208] 2019-03-22 09:28:46

Hurz zahialagchaa helj hiisen nugelee naminchilbal hetdee heregtei dee, ooroor bol ih l muugaa uzne dee

Зочин [202.55.191.194] 2019-03-22 09:20:53

Прокурор Дамдин гэж хүн байж билээ. Чи Оросруу явж савхин бээлий зарж дамын наймаа хийсэн гэж айлгасаар байгаад компанийг минь дээрэмдээд авчиж билээ. Тэр үед улсын прокуророос дуудсан гэхээр хэрэг хийгээгүй хирнээ ухаан алдатлаа айдаг тийм хүмүүжилтэй үе байж дээ. Тэр Дамдин прокурор хахаж үхсэн байгаасай гэж дандаа боддог доо.

Зочин [85.96.161.38] 2019-03-24 09:25:11

Хахаж үхээч гэж бодохын оронд нийтэд дэлгэж шившиг болгооч яадын хэрэг хуучирдаггүй гдг биз дээ?!

Хүрэлхүү [122.201.22.145] 2019-03-23 09:50:46

Нүгэл нүдээрээ гарна гэдэг ч хоосон үг биш байхаа Бүх юм төлбөртэй Үнэгүй юм зөвхөн хулганын хавханд байдаг гэдэг дээ

Зочин [66.181.191.254] 2019-03-22 14:33:48

2 хүү нь архичин болоод нэг хүү нь гудамжинд тэнэж яваад үхсэн.Тэр прокурор мөн байх даа бараг

ЗОЧИН [202.55.191.194] 2019-03-22 09:17:25

НЯМДОРЖИЙН ХУУЛЬ ХҮЧНИЙХНИЙГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛНЭ ГЭДЭГ ЗӨВ ШҮҮ. АРД ТҮМНЭЭРЭЭ ДЭМЖЭЭРЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ИХ МУУХАЙ АРГА ЗАЛЬТАЙ УЛС ЮУ Ч ХИЙЖ БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ. ТЭЭР ЖИЛ БЗД-ИЙН МӨРДӨН БАЙЦААГЧ ГАНБААТАР ГЭЖ ХҮН АЙЛЫН ГЭР УХСАН ХҮМҮҮСТЭЙ НИЙЛЭЭД ХАМАГ ХУЛГАЙЛСАН ЭД ЗҮЙЛИЙГ ХУВААЖ АВААД, ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙН ЭД МӨРИЙН БАРИМТЫГ УСТГАЧИХАЖ БИЛЭЭ. ЗАЛУУ БАЙСАН БОЛХООР МЭДСЭН ХИРНЭЭ ЯАХ Ч УЧРАА ОЛОХГҮЙ ӨНГӨРСӨН ДӨӨ. ДЭМИЙ Л ДАРГАД НЬ НЭГ ХЭЛЭЭД ӨНГӨРСӨН ХАРИУ ӨГӨӨГҮЙ. ХУЛГАЙД АЛДСАН ЗҮЙЛ НЬ ХАМАГ ХӨРӨНГӨӨ ХУРААЖ ЦУГЛУУЛСАН ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАР БАЙСАНДАА.

Зочин [202.55.191.194] 2019-03-22 09:10:33

БУЛГАН ЮУ ГЭХ БОЛОО ТЕЛЕВИЗЭЭР НЭГ САЙХАН ЯРИУЛААЧ. ТЭР ХҮН ЭНЭ 3-ИЙГ МӨН ГЭЭГҮЙ БИЛҮҮ. БҮҮР УЧРАА ОЛОХОО БОЛИЛОО .ХУРЦЫГ ЦААЗАЛБАЛ ТААРНА ДОО.

Зочин [122.201.22.145] 2019-03-23 09:52:01

Чамд энэ 3-г мөн гэж хэлсэн юм уу

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:34:34

Булган энэ хүмүүсийг бас хараагүй гэсэн гэж хаанаас уншсанаа санахгүй байна. Тийм учраас гэрч болгохгүйн тулд сэжигтэн болгож шаллгасан гэнэ. учир нь Сэжигтэн шүүх дээр гэрч болж болдоггүй хуультай гэнэ.

зочин [59.153.87.165] 2019-03-22 14:39:55

Энэ ер нь хүн ойлгохооргүй байж болмооргүй үйлдэлүүд болж б.а. Ард түмэн төр, хуулийнханд ойлгохоо байлаа. Үнэн гэж алга боллоо

Зочин [211.246.68.234] 2019-03-22 13:24:01

Цэнзүүргүй яриа улс төрөөс хараат бус л юм бол Булганыг урьж ярилцмаар юм. Тэр хүн ч гэсэн дотроо онгойтол ярьж сэтгэлийн зовлонгоосоо ангижраг л даа.

Зочин [202.179.25.49] 2019-03-22 09:08:44

эрдэнтийн 49% авсан хүмүүс энэ хэргийн ард байгаа юм биш үү?

Зочин [202.126.89.13] 2019-03-22 07:47:18

ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХ ДӨХӨХ ТУСАМ Ц.НЯМДОРЖ РУУ ДАЙРАЛТ ИХСЭЖ БАЙГААГ АРД ОЛОН ХАРЖ БАЙНА. ХЭРЭВ Ц.НЯМДОРЖ ТУУШТАЙ ТЭМЦЭЭГҮЙ БОЛ ЭНЭ ХЭРЭГ ХЭЗЭЭ Ч ИЛРЭХГҮЙ БАЙХ БАЙСАН. ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ Ц.НЯМДОРЖИЙГ АРД ТҮМЭН ХАМГААЛАХГҮЙ БОЛ АЛУУРЧИД, АВИЛГАЧИД, ТӨРИЙГ ӨМЧТЭЙ НЬ ХАМТ ХУЛГАЙЛДАГ ДЭЭРЭМЧИД БҮХ ХҮЧЭЭ ТҮҮНД ЧИГЛҮҮЛЖ БАЙНА ШҮҮ!!!

Оюутны танил [103.212.117.133] 2019-03-25 01:49:47

Зайлуул Ээж ухтэл ур гэж тууштай явлаа Одоо нэг хагас ч болов нойртой хонох байх даа Нямдорж сайдад баярлалаа. Хуульч хун хунлэг байх естой гэдгииг харууллаа

Иргэн [59.153.87.165] 2019-03-22 14:42:17

zochin [66.181.160.93] 2019-03-22 07:34:50

helmegduulsen ni unen bol ahiuhan nuhun tulbur uguurei ene 2 ch helmegdchih shig l bolsonldoo

Зочин [202.9.42.252] 2019-03-22 08:01:13

Хэлмэгдүүлэгчдийг хатуу шийтгэе. Дараачийн гуульчдад хичээл болог

б [202.9.42.142] 2019-03-22 07:27:13

монголын хууль, цагдаа, прокурор, шүүхийг эрс шинэчлэх цаг болжээ. өчнөөн зуун залуус хуулийн сурьгууль төгсөө биз дээ

монгол улсын иргэн [202.131.226.166] 2019-03-22 07:14:31

Монгол улсын хууль хяналтын байгууллага үнхээр ялзарсан нь энэ хэргээр батлаглагдаж байна шдээ арай дэндүү байгаа биз энэ хохирсон хүмүүс тэр хахуулны үүр болсон буруу шүүж хүн хэлмэгдүүлсэн хүн дүрст сармагчингуудаас нөхөн олговрыг гаргуулах хэрэгтэй гэхдээ хэдэн халтар мөнгө авлаа гээд тэр их сэтгэл зүйн дарамт хохирол нөхөгдөхгүй шүү Нямдорж сайд анхнаасаа эсрэг байсан мундаг шударга хүн байна баярлаж байна шүү,Элбэгдорж гэж тэнэг малнаас дор амьтанг ерөнхийлэгч байхад монгол улсын хууль хяналтаас эхлээд шударга юм байхгүй болсон энэ балиарыг хортх хэрэгтэй болсон шүү энэ л хүн алдаг аймшгийн хүн шүү

Зочин [202.126.89.51] 2019-03-22 07:10:13

Хөлсний бичээч нар одоо больцгоо.Хэлмэгдүүлэлтийг зогсоосон Нямдорж гуайд баярлах ёстой.

Зочин [49.231.146.210] 2019-03-24 13:23:02

Ёстой үнэн

зочин [122.201.19.99] 2019-03-22 07:01:28

шүүх прокуоро ТЕГ булайгаа дэлгэж байнаа хэчнээн хүнийг хэлс хэрэгээр ялласан болоо

Зочин [202.21.106.139] 2019-03-22 06:52:02

Хууль зүйн сайд хүн хуулиа уландаа гишгэж чаддаг юм байна.Монголын төрөөр хэн дуртай их хурлын гишүүн тоглохгүй.Танилаа бодож Монгол улсын хуулийн дээгүүр алхахыг Нямдорж гэдэг хүнд зөвшөөрөхгүй.

иргэн [202.179.26.54] 2019-03-22 06:51:36

1990 оноос 2019 оны хооронд шүүх, цагдаа,прокурорийн байгууллагууд энгийн маш олон иргэдийг хууль бусаар хорьж тамлан зовоож ирснийг шүүх, прокурор, цагдаагийн үйл ажиллагаа харуулсаар ирсэн нотлогдож байна.

Зочин [202.126.89.182] 2019-03-22 06:49:11

mongoliin birduud buhniig bydliantyylah yum har da bank uurhai jdu songuuli allaga geedl unen zub yum gej bn yy ern mongold

Зочин [139.5.219.94] 2019-03-22 06:17:05

1998 онд Зориг агсан алагдсаны дараа хэвлэгдсэний дараа сонинуудаар гарсан Булганы егсен аман зургаар гаргасан зурагтай эдгээр 3 алуурчны фото яг таарч байгааг дээр Цензургvйгээр ноднин тухайн vеийн сонин, фото 2-ыг тавьж байгаад гаргасан даа. Булган тухайн vед Эрдэнэтээс болсон гэж алуурчид хэлсэн гэсэн гээд хэвлэлээр гарсан. Эрдэнэтийн шахаачин Нямдорж Зориг агсанд эмгэнэл илэрхийлээгvй, еерийнх нь 1 ереенд хамт 10 гаруй жил ажилласан Бямбаа агсан Нямкагийн мэдлийн шоронд Салхитын ордыг емгеелсенийхее телее амиа алдахад ч эмгэнэл илэрхийлээгvй Нямдорж алуурчдад хайртай, уучлал гуйгаад байхаар тэднээс уучлал гуйхаар том хэрэг хийж дээ! Тэр нь Зоригийн аллагын захиалагч нь Нямка гэсэн vг vv?

Зочин [192.82.64.251] 2019-03-24 03:15:59

Чи бол нэг хулгайч л байгаадаа. Шудрага юм ярьсан хуульчдыг узэн яддаг

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:36:12

Зурагнаас зөрдөг. Таардаггүй. Зурган дээрх эрэгтэй одоо энэ С-ээс арай онигор нүдтэй.

Зочин [182.160.38.103] 2019-03-22 05:51:54

ИТГЭХ Ч ЗҮЙЛ АЛГА БОЛЖЭЭ.МОНГОЛЫН ШҮҮХ ЦАГДАА ПРОКУРОР НИЙЛЭЭД АЙМШИГ ХИЙГЭЭД Л ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ИЛРҮҮЛЭЭД Л...ТЭГЭЭД БУРУУГҮЙН БОЛ ХУРДАН СУЛЛАЛ Л ДАА ҮЛИЙГЭЭ ХИЙЛГЭЭД БАЙЛГААД БАЙГАА ЮМ ХОРИГДСОН ХОНОГИЙН ТООГООР МӨНГӨ ӨГ.МЭДЭЭЖ БУРУУТНУУДААС ГАРГУУЛ

Зочин [64.119.20.223] 2019-03-22 05:48:42

МАНАЙ ХУУЛИЙНХАНЫ МЭДЛЭГ ЧАДВАР МАШ МУУ ЮМ БАЙНА .ХҮН ГҮТГҮҮЛЭЭД БАЙХАД ЧИНЬ ЯЛГАЖ САЛГАЖ ЧАДАХГҮЙ ХОВ ЖИВЭЭР.ШОРОНГЫН ХУЛГАЙЧЫН ҮГЭЭР ШИЙДЭЖ Л БАЙДАГ..МАНГАР БАЙХАА...МӨНГӨ ЯАЖ ОЛОХ ВЭ ГЭЭД УХААНАА АЛДЖЭЭ ДЭЭ..АТИЙСАН ХАР ХУЛГАЙЧЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ УУ

Зочин [122.201.21.139] 2019-03-22 05:27:43

Энэ ямар аймаар юм бэ. Хууль хүчнийхэн юу ч хийж болдог юм баына. Арай ч дээ. Зүгээр байгаа хүмүүсийг хэлмэгдүүлж шоронд хэдэн жил суулгаж чадлаа. Өөрсдийг нь ялыг нь үүрүүлвэл таарна.

Үнэн [202.9.44.28] 2019-03-22 05:05:03

Энэ хүмүүсийг ганц гэрч Булган нь биш гэсэн байхад хууль шүүхийнхэн хилсдүүлэн ялласан. Одоо энэ хүмүүсийг суллаад оронд нь тэр ял өгсөн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар шоронд суух ёстой.

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:37:36

Тэгэх ёстой. Хуулийнхан ч гэсэн алдаа хийвэл адилхан суудаг байх хэрэгтэй. Ялангуяа шорон руу илгээсэн хүмүүс. Тийм зохицуулалт байвал эд ингэж дураараа хэн нэгнийг илгээж чадахгүй.

Зочин [202.179.25.85] 2019-03-22 05:25:54

Нямдоржийн барьж хорьсон байцаагч нар бүгд суллагдсан байна аа. Нямдорж ичсэн хүн "хүн ална" гэгч болчихоод нойр муутай нүд нь бүлцийж царай алдаад явж байна лээ. Нэг юм болох гээд байна даа. Нямдорж яагаад ч юм айхтар сандарч байна. Илт харагдаж байна.

Зочин [66.181.161.23] 2019-03-22 05:02:17

Энэ хэлмэгдүүлэлтийг хэн хийсэн гэдэг нь тодорхой юм бишүү цагдаа шүүх порокурор атг тагнуул гээд бүх хүчний байгууллагуудыг хөдөлгөж ийм муухай хэлмэгдүүлэлтийг хийж чадах хүн ба хүмүүс бол МАНАН эсвэл элбэгдорж энхболд хоёроос гарахгүй

Зочин [139.5.219.94] 2019-03-22 06:19:10

Хэлмэгдvvлэлт биш байхаа. Харин захиалагч гvйцэтгэгчээ албан тушаалаа ашиглаж суллаад илрvvлсэн мердегчдийг хорьж ул мерее баллаж байна гэж харагдаад байна.

tor [59.153.112.234] 2019-03-22 04:33:29

hurtsiig shalag mash evgui hun ih zailtai hurts bugdiig Hiisen

Зочин [66.181.187.225] 2019-03-22 04:28:33

Зүгээр л хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан гэж ойлгох уу!!! Ямар учиртай ингэж тэнэгтэцгээгээд байна вэ!

Зочин [73.221.181.240] 2019-03-22 19:59:07

Хөөрхий Зоригийн алтан амь дунд нь үрэгдээд дууслаа

Зочин [64.119.16.205] 2019-03-22 04:08:08

бас л хүний заавраар бичсэн байна

Зочин [103.26.193.193] 2019-03-22 03:56:38

Бат-Үүл Булган 2-ыг яасныг энэ яаж мэдэх юм бэ. Мэдэхгүй л гэнэ биз. Бас юугаа бичээд гэхчилэн гээд байгаа тэнэг вэ?

Хүзүүгүйд [43.228.129.108] 2019-03-22 03:51:20

Нөгөө хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм чинь энэ үү ...Элбэгдоржоо. Чиний үед хэлмэгдсэн олон хүнээс одоо чи уучлал гуй. Авлигатай тэмцэнэ гэж сайхан ярьчихаад цаагуур нь өөрөө уул уулаар нь дээрэмдэж байхдаа нийгмийн сэтгэлзүйг өөр тийш нь чиглүүлэх Пи Ар хийхдээ өчнөөн гэмт хэрэг хийгээгүй төрийн албан хаагч,бизнесмэнийг хэлмэгдүүлсэн болоо. Хүний амьдралыг боддоггүй луйварчид.

daaa [182.160.36.195] 2019-03-22 03:47:55

ER N BOL DARAMTLUULAHAD BOL HUN UHAAN ALDAAD UG DUUGARAHGUI LDEEE, SHUUH DEER BOL TEGEED L DUUGUI BSN \BH,,,

Зочин [66.181.180.240] 2019-03-22 04:45:08

Hamgiin gol ni bulgan bat uul 2 iig uagaad ene hun medeh uam be

Elbegdorj [160.13.93.1] 2019-03-22 03:47:36

Elbegdorj bolon gar huluud ni mash ayultai. Udahgui Amgalanbaatar shorond ungurch geed hevleleer garah vii!!!

ХН [202.179.26.188] 2019-03-22 03:44:11

ТЭГЭЭД БОЛООГҮЙ ГАРАХДАА БАЯРЛАЛАА БАЙЯРТАЙ ГЭЭ БАЙЛГҮЙ. ДАРААГЫНХАА АЙЛД ОЧИЖ ЗОЛГОНОО ГЭЭД ГАРСАН ГЭСЭН. ЦАГААН САРААР АЙЛ ХЭСДЭГ ШИГЭЭ....

ЗОРИГИЙН АЛЛАГА [202.179.26.188] 2019-03-22 03:39:47

16 ХҮРЭЭГҮЙ ЖААХАН ХҮҮ, 23 ТАЙ 3-Н НЯЛХ НОЙТОН ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН, 24 ТЭЙ ХӨДӨӨНИЙ ЧЕНЖ ГУРАВ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ ТӨРИЙН САЙДЫГ АЛАХ ГЭЭД ХӨДӨӨНӨӨС ГУТЛЫН ҮДЭЭС СҮХ ХУТГА АВААД ТАКСИД СУУГААД ХОТОД ИРЭЭД АМЬТАН ХҮНЭЭС АСУУЖ СУРСААР ЯВААД ГЭРТ НЬ ИРЭЭД . АВГАЙД НЬ ХЭРЭГ ЗОРИГ ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯРЬЖ ХЭЛЭЛЦЭЭД, САЙХАН МАХ ЧАНУУЛЖ ИДЭЭД БУУ ХАЛЖ ТАМХИЛААД. ГАРАХДАА ҮДЭЭСЭЭРЭЭ 2 ХУРУУГ НЬ БООЖ ӨГӨӨД ЯВСАН ГЭЖ БАЙГААН.

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:39:42

байж боломгүй

Зочин [202.21.106.139] 2019-03-22 06:43:32

Мөнгөний төлөө хүн алсан байна.

Зочин [64.119.20.223] 2019-03-22 05:40:59

тэрэнд нь хуулийнхан итгэж л суудаг

Зочин [202.179.25.85] 2019-03-22 05:21:27

Байж болно оо. 90 оны дундуур хүмүүс галзуу байсаан. Зарим нь мөнгө өгвөл хүн ална гэчихсэн л шааж явсан. Одоогийн залуус арай өөр л дөө.

Зочин [202.179.26.81] 2019-03-22 03:32:07

Содномжаржаа чимгээ 2 нь захиалагчидаа зарлана гэж болдогдож байгаад л гараад ирлээдээьоркууд бол юу ч ойгодоггуй юм байна

зочин [202.21.127.166] 2019-03-22 03:23:04

НЯМДОРЖ МЭДЭЖ БАЙГАА БОЛ ЯАГААД ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ ХОРИХОД НЬ СААД ХИЙГЭЭГҮЙ ВЭ, НЭРЭЭ ӨСГӨХИЙН ТУЛД ХҮНИЙ АМЬ, АМЬДРАЛААР ТОГЛОДОГ БОЛОХ НЬ ЭЭ

Amar [202.179.27.155] 2019-03-22 03:17:08

Элбэгдож гэх Элбэгхогновш Хурцаар яах гэж гэм хийгээгүй хүмүүсийг ингэж хэлмэгдүүлж хэргийн үзүүрийг Эрдэнэтрүү худлаа чиглүүлсэн байх вэ? Алуурчин л ийм юм хийж өөрөөсөө хэргийг холдуулна биз дээ.Монголчууд аа.

Зочин [66.181.184.214] 2019-03-22 03:16:53

Угаасаа хэлиэгдуулэлт шуу дээ. Хун чанаргуй нохой Элбэгдоржийн зохиосон хэрэг . Ядарсан ардийг дээрэлхэж тохуурхаж байгаа юм . Элбэгдоржийн гэмт хэрэгууд удахгуй цуврал болно энэ бол зовхон оорийгоо довийлгох гэж гэмгуй ардаар тоглсон аймшигт хэлмэгдуулэлт. Элбэгдоржийн нудийг хумуусээ сайн хараарай естой чонийн нуд байдаг юм шуу муу лаларийг оорийг нь тэр гянданд нь хиймээр юм тэндээ ухээсэй

Зочин [43.242.241.247] 2019-03-22 03:11:24

Хилсээр ялласан улсуудыг нь нэрээр нь зарлаач ээ

Зочин [202.9.42.206] 2019-03-22 04:55:13

ЗОЧИН

Зочин [202.179.25.85] 2019-03-22 03:09:24

Та нар мартчихсан юмуу? Гэрч Булган хэлэхдээ алуурчид Зоригийг алчихаад дараагийнх нь Батүүл гэчихээд явсан гэж. Эсвэл та нар тэр үед төрөөгүй байж их мэдэгч царайлаад алуурчдыг өмөөрөөд Нямдорж худалч хутгуур санаа муут адгийн новшид итгээд явдаг юмуу? Мэдэхгүйгээ мэдэх хэрэгтэй ш дээ.

Зочин [202.126.89.10] 2019-03-22 03:05:17

Нямдорж мэдэж байгаа бол одоо хэлмээр юм.яагаад юу ч хэлэхгүй байна.эд нар биш юм бол хэн алав.хэн захиалга өгөв.нямдорж хамаг юм мэдээд байх юм.

Зочин [202.9.42.43] 2019-03-22 02:55:44

Батүүл хүн алаад зогсож байх тийм яадагаа алдсан хүн ч биш ээ.

Зочин [139.5.218.189] 2019-03-28 13:36:05

Батүүл новш холбоотой шүү

Mun [202.9.42.213] 2019-03-28 12:59:58

Yag tiim

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:41:28

Өөрөө гардаж алаагүй байж болно. Гардаж алсан гэж хэн ч хэлээгүй.

oyuka [202.126.89.121] 2019-03-22 04:59:14

tiim sju

Зочин [66.181.161.93] 2019-03-22 02:46:28

Эвий дээ хүний эх гэж. ..

Зочин [202.179.31.80] 2019-03-22 02:45:51

ХУрц гэдэг хүнийг л барьчих төргүй улс.

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:41:47

харин ээ?!

zochin [202.70.46.20] 2019-03-22 02:45:38

herwee uneheer helmegduulsen bol yamar aimar yum be

Яагаад [202.179.31.80] 2019-03-22 02:39:36

Бат-Үүл, Булган 2-ын нэрийг 2 дахин дурддаг байна. Захиа нь үнэмшилгүй л санагдаж байна. Захиалгаар бичүүлсэн захиа шиг харагдаж байна. Хэлмэгдсэнээрээ Содномдаржаа, Чимгээ "-ыг л хамгаалж бичнэ биз , өөр 3 нэр дурдах ямар ч хэрэггүй байсан. 2-ыг нь дахин давтан дурдах шаардлага байгаагүй. Дахиад өөр жүжиг найруулсан уу?

Зочин [202.179.31.80] 2019-03-22 15:45:23

Тэгээд хэлээд байна. Хэргийн газар А өөрөө байгаагүй л бол Бат-Үүл, Булган, Ганхуяг гэх мэт нь тэрэнд ямар хамаатай ? Ямар ч хамаагүй. Өөрөөр хэлбэл захианд дурдах шаардлагагүй. Ялангуяа 2 дахин дурдах шаардлагагүй. С.Ч нараа харин 2-оос их ч дурдаж суллуулахаа бодох ёстой. Хүн гүтгэж шоронд оруулчихаад.

Зочин [202.179.25.85] 2019-03-22 03:04:01

Аллага болсоны дараа Булган мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр "Дараагийнх нь Батүүл гэж алуурчид хэлсэн" гэж. Батүүл сүнсээ зайлтал айсан. Ядаж байхад малгайнаасаа болж ачигдаж билээ. Тод санаж байна аа.

ЛОГИК [202.179.31.80] 2019-03-22 02:44:23

Бат-ҮҮл, Ганхуяг, Булган нар хамаагүйг яаж мэддэг байна? ӨӨрөө хэрэг үйлдээгүй тэнд хамаагүйг бол? Бат-ҮҮлийг танихгүй гэж бичнэ гэхээр. Улс төрч юм чинь бүгд л таньдаг л байсан? Ямар үлгэр зохиов оо? С.Ч нар ямар ч хамааралгүй нь үнэн. үүнийг шууд олонд цацаагүй эрэн сурвалжлах зургийг нь хараад мэдэж болно.

Zochin [66.181.184.106] 2019-03-22 02:39:11

Bat-Uul geed ene urgudul dotor ni yvaad baih ym. Ene ymar uchirtai ym boloo. Ed hereg huleehdee Bat-Uuliig baisan gej huleesen ym baihdaa.

БАТ & БАТ [66.181.161.89] 2019-03-22 02:35:43

Ц.НЯМДОРЖ САЙД ЮУ БОЛЛОО ГЭЖ ѲѲРИЙГѲѲ ШАВАРТ ХУТГАХ ГООМОЙ ЮМ ХИЙХЭВ ДЭЭ ? ? ? ЯАЖ Ч БОДСОН ! ! ! СОДНОМДАРЖАА ЧИМГЭЭ ГЭХ ХОЁР ИРГЭН ХЭЛМЭГДСЭН НЬ ЯМАРЧ ХҮНД ТѲВѲГГҮЙ ОЙЛГОГДОХ ЭНГИЙН ЗҮЙЛ БАЙХАД , ЗАРИМ НЭГ ЦѲѲХѲН ХҮМҮҮС ЗОРИУД МУШГИЖ ТАЙЛБАРЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙГАА НЬ ОДОО ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БАЙХ ШИГ БАЙНА ! ! !

Зочин [103.212.119.240] 2019-03-29 00:49:17

Үнэнд гүйцэгдэх болохоороо юу ч бичиж, хийж мэдэх хүмүүс бна.Анхнаасаа дараагийх нь Бат Үүл гдг чинь Бат Үүл гдг нэрийг энэ хэргээс огт салгах зорилго агуулсан бгааг анзаарсан байлгүй.Хүмүүс хэлмэгдэж бна гэдгийг ямар тэнэг нь ч мэдэж л бна

Зочин [66.181.161.25] 2019-03-22 02:27:30

Шүүх , прокурор ажлаа мэддэггүй, чадваргүй хүмүүсээр дүүрчээ. Бүр дээд шүүх нь хүртэл шүү. Төрийн үүрэгт байгууллагуудад хүн чанар гэдэг ойлголт байхгүй болжээ. Иргэн хүний эрхийг дээдэлж хууль санаачлах эрх олго. Энэ бүхэн нь УИХ гэдэг монопол байгууллагаас үүдэлтэй. АРД ТҮМЭНД ЭРХИЙГ НЬ ОЛГО. БООЛЫН НИЙГМЭЭ ДАРУЙ ӨӨРЧИЛЦГӨӨЁ ИРГЭДЭЭ!!!

Зочин [103.9.90.98] 2019-03-22 02:17:40

1937 оны эрүү шүүлт хэлмэгдүүлэлт болсон гээд Нямдорж сайд хэлээд байна ш дээ. Нөгөө Элбэгдоржийн хүмүүнүүлэг иргэний ардчилсан нийгэм, шударга ёс, хүний эрх,ардчилал гэдэг нь энэ байх даа. Хэрвээ С.Зоригийн хэргийн жинхэнэ алуурчид шийтгүүлээгүй, зохиомол хэрэгт хүн шийтгүүлсэн бол энэ бол монгол төрийн хамгийн том эмгэнэл , хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, НҮБ Олон улсын парламентийн холбоо Монгол улсыг хар жагсаалтанд оруулж хориг тавина.Ийм аюултай юм болно. Хятадад хүний эрх яаж зөрчиж байна тэрнээс өрцгүй болно. цагдаа тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүх прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ялтан болно шүү. 1937 он байна

Зочин [202.179.25.85] 2019-03-22 02:42:39

Нямдорж л хэлсэн. Нямдорж далдыг хардаг далай лам уу. Нямдорж бидэнтэй л адил мэдээлэлтэй байгаа шт. ХЗДХ-ийн сайдын мэдэхгүй, мэдэж болохгүй юм гэж бас бий.

Zochin [64.119.21.97] 2019-03-22 02:07:51

Helmegdsen baisan ch shyyh ni ergeed togtoomoor ym. Eswel Nyamka ahiin geriin gadaa oocherloj baigaad asuudluudaa shyyheer oruulahgui shyydyylj baihuu

Зочин [112.72.12.10] 2019-03-24 05:27:41

зоригын аллагад с.баяр.ц.элбэгдорж,отгонбилэг.батүүл нар шууд хамааралтай бөгөөд батүүл,булган нар сексийн харьцаатай зориг бол цэвэр улс төрч зоригтой ард түмэндээ хайртай байсан учир элбэгдорж,баярын саналын эсрэг байж отгонбилэгт эрдэнэтийг өгөхгүй гэснээс болж алтан амь нь эрсдсэан.ард түмэн чинь бүхнийг илрүүлнэ,чин зориг хүүгээ үүрд мөнх санан дурсна.

Зочин [64.119.20.57] 2019-03-22 02:06:27

Хуулиинхан энгиин иргэдиин амьдралаар тоглоод хэрэг хүлээхгүй байдаг нь ямар муухай юм бэ..тэр хилсээр ял эдэлсэн хүмүүсиин хохиролыг хэн яаж барагдуулах вэ.Иим хуульгүй улс орон, ниигэмшилииг нэн даруй хөлах хэрэгтэй шдээ. Хүмүүсээ ?!

Зочин [202.179.26.144] 2019-03-22 03:43:04

яг үнэн. 37 он сэргэснийг нүдээрээ үзлээ гэж Нямдорж гуай ярьсан байсан. Бас кино найруулагч хэн билээ нэг нөхрийг байцааж байхдаа ногоон малгайтан шиг буу тулгаад хэргээ хүлээ гэж байсан талаар өөрөө ярилцлага өгсөн

Zochin [202.9.43.122] 2019-03-22 02:03:49

Mongol tumen Nymdorj shig huulich. Uls turchiig husej bn.Ymar aimaar hun gutgej.zohiol bichdeg Elbegdorj.Hurts.Erdenebat.Zorigt ve.Arai shde.Mongoliin turd zuv duugarch bga Nymdorjoo bugd demjij .ajil amidrald shan buhniig husie.Zohih humuust n udahgui yl egeerei.

Зочин [103.229.123.168] 2019-03-22 02:03:27

Нямдорж гуайн зов шуу дээ Хэн бурийн дотны хэн нэг нь ийм хэлмэгдэлд орж олон жилийн ял авахад тэр айлын амьдрал ур хуухдийн амьдрал суйрдэг юм Ийм муухай юм сэдэж чаддаг тэр чотгор болсон хун биш нохдууд ялаа уурэх естой Шудрага унэн ялах болтугай

Зочин [103.26.194.31] 2019-03-23 00:49:44

Holsnii biceehid Nyamdoriig harluulah gej ydah ymaa.Eronhiiligch Eronhii said 5 zaluu Huuli zuin said nariin hamtiin huch saihan l medee zob zamruu aajmaar ybj bnda

Зочин [202.126.89.14] 2019-03-22 01:56:44

Эби,хурц, Еш - зоригт, ЕП -энхамгалан, цег,бүх шатны шүүгч нар гээд дан хуурамч хувалзнуудыг барьж оронд нь хорих хэрэгтэй.

зочин [122.201.22.186] 2019-03-22 01:49:43

Тэр ерөнхий прокурорын орлогч бүх зүйл батлагдсан гээд л их чанга ярьж байсан.Бас тэр ерөнхий шүүгч Зориг эцсийн шийдвэрээ зөв л гэж гаргаж байсан.Билэгтийг нь бол мэдэхгүй.Зориг,Энхамгалан,бас тагнуулын дарга байсан Хурц нарт эрүү үүсгэж чанга шийтгэх хэрэгтэй.Өнөөдөр монголын хуульчид ерөөсөө л мөнгө,өнгөний төлөө явдаг болсон нь илэрч байна.Дээд,шүүх бас прокурорт томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ

Батаа [66.181.160.11] 2019-03-22 01:46:29

Няидорж гуай монгол төрд хэрэгтэй хүн.Төрд нэг иймэрхүү хүн байх хэрэтэй байгаа юм.Их ч дайруулсан даа.Алдаа оноо байгаа л биз. хүн болсон хойно.Гэхдээ хуулийн асуудлаар хийгүй хүндээ.Танд амжилт хүсч эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсьe.

Зочин [103.229.120.199] 2019-03-22 02:23:17

Нямдорж овоо шүү цаана нь юу байгаа вэ?

Зочин [66.181.188.184] 2019-03-22 01:45:57

НЯМДОРЖ БАС ДАРАМТАЛСАН БАЙВАЛ ЯАХ УУУ ???? ХЭНД НЬ ИТГЭХҮҮҮҮ ..??? НЯМДОРЖ Ч БАС Л СЕНСААЦТАЙ ХҮН .... ЭГЗГИЙГ НЬ ОЛЖ ЯРЬЧХААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХДОГ ХҮН .5 УДАА ХУУЛИЙГ ТОЛГОЙЛЛОО МАШ ИХ ХУГАЦАА!!!!! ИЛРҮҮЛЖ БАЙХГҮЙ ЯАСЫМ ??..

зочин [66.181.161.89] 2019-03-22 02:42:16

ЮУ ГЭЖ ТИЙМ ЮМ БАЙХ ЮМ ТЭНЭГ МИНЬ ! ЗА НЯМДОРЖ ДАРАМТЛААД АМГАЛАНБААТАРААР ЗАХИА БИЧҮҮЛЭЖ ГЭЖ БОДЬЁ ТЭГСЭНЭЭ ГЭНЭТ НЭГ ѲДѲР ЭРГЭЭД НЯМДОРЖЫГОО ИЛЧИЛВЭЛ ЯАХ ВЭ ? ? ? ТЭР НѲХѲРТ ТЭГЭХГҮЙ ГЭХИЙН БАТАЛГАА БАЙХГҮЙГ НЯМДОРЖ ХАРИН Ч НЭГ МЭДЭХТЭЙГЭЭ БАЙЛГҮЙ ДЭЭ ? ? ? ЧИ БИД ХОЁРООС АРАЙ НЭГ ХОЁР АЛХАМЫН ЦААДАХЫГ ХАРЖ БОДОХТОЙГОО БАЙЛГҮЙ ДЭЭ ! ! !

Зочин [202.131.234.82] 2019-03-22 01:44:52

Юу л болоод байна даа, Гэм зэмгүй нь шүүхээр тогтоогдоогүй байхад, сайд нь хохирогч болгоод ар гэрээс нь уучилалт гуйх юм.Шүүхийн шийдвэр эцсийнх байхаа больж, улс төрчид шүүдэг болсон уу? Үнэхээр хэлмэгдсэн юм бол шүүх дээр яагаад тийм тайван байна. Бас Содномдаржаа нь шоронгоос бичсэн захидал дээрээ намайг ондоо зүйл ангиар ялласан гэж бичсэн байсан. Ямарч гэмгүй хүн зүйл анги ярих уу?

Зочин [202.179.26.144] 2019-03-22 03:41:29

тайван зургийг нь л харуулсан болохоос бусад үед байнга л уйлж байсан юм билээ.

БАТ & БАТ [66.181.161.89] 2019-03-22 02:45:13

НОТЛОХ АЛБАГҮЙ ҮНЭН ГЭЖ БАС БАЙНА АА ХѲѲ ! ! ! АСУУДАЛ МАШ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН БАЙХАД ЮУГ НЬ ХҮЛЭЭЖ МАЯГЛАХ ЁСТОЙ ЮМ ! ! !

зочин [203.91.118.247] 2019-03-22 01:40:09

Энэ хэрэг зохиомол , хүнийг хэлмэгдүлсэн гэдгийг бүх дэлхий мэддэг болсон,,,,Хэргийг зохиосн ЭБэ, Хурц нарыг одоо хурдан баривчилах хэрэгтэй шүү

Зочин [202.179.25.85] 2019-03-22 02:38:42

Тархиа угаалгачихаад тэрийгээ мэдэхгүй өөртөө ямар ч итгэлтэй юм хөөрхөн ч юм шиг.

Зочин [202.179.25.85] 2019-03-22 01:55:56

Бүх дэлхий? Иш чааваас.

Зочин [66.181.161.127] 2019-03-22 01:25:33

Элбэгдорж Дорлигжавтангуудын үед ийм эрүүл ухаантай итгэхээргүй байдлаар хэргийг шийдсэн болж хаах зорилготой үйл ажиллагаа явагджээ дээр ?????

Зочин [202.179.25.85] 2019-03-22 01:14:51

Яг суллагдаж харагдаач!

ИРГЭН [66.181.180.86] 2019-03-22 01:13:06

ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ ЭДГЭЭР ХҮМҮҮС ШҮҮХ ХУРЛЫН ҮЕД ЮУ Ч БОЛООГҮЙ ,ЗҮГЭЭР Л АЛЬ НЭГ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ХУРАЛД БАЙГАА ЮМ ШИГ,ХЭНЭГГҮЙ СУУЖ БАЙСАН НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ. ТАМЛУУЛСАН,ЗҮДЭРСЭН ХҮН ТИЙМ БАЙДЛААР БИЕЭ АВЧ БАЙЖ БОЛОХ УУ.ЕР НЬ ТЭГЭЭД ЗОРИГ ЛАЙТАЙ.ХАМТРАН АМЬДРАГЧИЙГ НЬ Л ХАРААД ҮЗДЭЭ.

тэнэг [202.131.242.132] 2019-03-22 02:56:34

Зомби болгодог эм, тариа хийчихсэн ч юм уу яаж мэдэхийн

Зочин [66.181.179.43] 2019-03-22 01:57:56

Сонирхолтой нь гэнэ.үү..Гомдож цөхрөөд нулимсаа бараад өчнөөн олон.сар хоригдсон.хүмүүсээс гэнэтийн хагацал шиг орилж чарлах.эмоци гарах уу шоронд.хууль уншсаар байгаад бараг сонсох зүйл ангийг нь мэдчихээд дараа дараагийн.шатны үнэнг бодоод гөлийсөн болов уу

Зочин [202.179.25.85] 2019-03-22 01:54:24

Хөөе доорх хоёр янз бүрийн юм сэтгэж байхаар бас алсан байж магадгүй гэж нэг удаа бодож үзээгүй юу. Бас тэгээд сэтгээд үз л дээ яахав. Тариа тарьсан дарамталсан гээд сонирхолтой болгосон байна. Нөгөө талаас нь бас сэтгэл хөдлөм болгоод ярьчих.

Зочин [202.126.89.188] 2019-03-22 01:47:20

Magadgui mash taivshruuldag taria hiisen ch yum biluu

Зочин [112.72.12.7] 2019-03-22 01:29:03

СОНИРХОЛТОЙ НЬ ГЭЧИХЭЖЭЭ... ДАРАМТАНД ОРУУЛСАН БОЛОХООР ЮУ ХЭЛЭХИЙН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШД... ЭРГҮҮ ДАГЗ ЮМАА ЧИ

зочин [202.179.25.130] 2019-03-22 01:08:48

Мэдэхгүй юм.Монгол улсын төр,хуулийн байгууллага энэ тэрийн учрыг ард бид ойлгохоо больсон.Энэ их хэрүүл тэмцэл,элдэв бүхэн ер нь юу болоод байгаа юм бол.Улс орноо 20 гаруй жил цөлөмсөн,авилга эх адгаа алдсан гэдгийг л бид мэдээд байна.Биднийг самууруулж байгаад шудрага бусын хонгил амьсгаагаа авч байгаа юм болов уу.Эрүүл Монгол хүн байна уу.?

Зочин [202.126.89.214] 2019-03-22 01:03:03

Нямдорж их нүгэл хийж байна даа. Процесс алдаа гарсан байна гээд алуурчдыг суллах гэж үү. Дээд шүүх ерөнхий прокурор шийдээгүй байхад энэ гэр бүлээр ингэж тоглох гэж. Женко Эбэг эвгүй харагдуулах гэж улайрч байгаад сүржин зүйл болох гэж үү

Зочин [202.9.42.206] 2019-03-22 05:02:15

ЗОЧИН Солонгос улсад ард нийтээрээ жагсаж тэмцээд ёрөнхйилчөө шоронд хийсэн

Elbegdorj [160.13.93.1] 2019-03-22 03:48:13

Elbegdorjoo chi comment bichihee boliochee.

Зочин [202.179.26.144] 2019-03-22 03:40:11

Нямдорж харин ч зөв юм хийж насны буян хураалаа. хүнийг зовлонд унагаах шиг нүгэл үгүй. Энэ хэргээс гадна бусдын гүтгэлгээр хэрэгтэн болж хувь заяагаараа хохирсон тохиолдол бий шүү. Нямдорж та анхааралдаа аваарай. Ядарсан ард түмэн чинь гэдэс хоосон байж болно. Сэтгэлийн зовлонтой хорвоог туулж болохгүй

Зочин [66.181.181.86] 2019-03-22 02:35:06

ХҮН АЛЖ БАЙХЫГ НЬ ЧИ ХАРСАН ЮМУУ НОВШОО, ЯАСАН ХҮНИЙ МУУД ДУРТАЙ НОВШ ВЭ. ЧИ ИЙМ ЮМЫГ ӨӨРИЙН БИЕ ДЭЭРЭЭ ИРЭХЭЭР Л МЭДЭХ БОЛНО.

Зочин [203.91.115.52] 2019-03-22 02:04:31

Үнэн худлыг ялгах ухаан дутаж байгаа бол битгий сэтгэгдэл бичиж гоншигноцгоо илт хэлмэгдүүлэлт шүү дээ алуурчин олсон юм бол тэгээд захилагч нь тодоохой биздээ одоо хүртэл хаа бна таг дуугүй л байгаа

Балж [103.229.123.220] 2019-03-22 01:38:19

Буян юм бишүү. Наад насанд хүрээгүй хүүхэд 2 хүүхэдтэй авгай улс төрчийн амь насанд захиалгаар халдах уу.


139 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
139 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.