АН-д "Элсний 13" мэндлэв үү
Н.Энхбаярыг Монголын "намбар ван, number one" байхад "Элсний 13" гэх улс төр өрнөж байлаа. МАН-ын болоод УИХ-ын дарга, М.Энхболдыг шахан, зайлуулж Намбар ваныг номер нэг байлгах 13 гишүүний эхлүүлсэн улс төрийн өрнөлийг монголчууд "Элсний 13" гэж ёгтолсон нь энэ. Д.Арвин, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын 13 гишүүний эхлүүлсэн улс төржилт элсэн цөлд юуны төлөө гэдэг нь мэдэгдэхгүй тулалдсаар нэгээс бусад нь үхэж дуусдаг Орос кинотой тун төстэй учраас ийн нэрэлсэн гэдэг. Энэ бол 2007 он.
Хоржоонтой нь уг үйл явдалаас хойш 20 жилийн босгон дээр АН-д ахин "Элсний 13" мэндлэв бололтой. АН-ын "Элсний 13"-ийн улс төрийн өрнөл 2007 оныхтой ижил төстэй зүйл ихтэй. Д.Тэрбишдагва нар тухайн үед өөрийнхөө намын Ерөнхийлөгчийн төлөө өөрийнхөө намын даргыг шахаанд аваачиж байсан. АН-ын 13-ын тоглолт ч нэг ийм харагдах. Д.Тэрбишдагва нар Намбар ван бидэнд хэзээ ч даалгавар өгч байгаагүй гэж өнөөдрийг хүртэл ярьсаар яваа шиг АН-ын 13 ч тийм тайлбар хэлсээр улс төрийн индэрээс бууна гэдэгт мөрийцөхөд алдахгүй болов уу. Харин гол ялгаа нь тэд
МАН-ын засагт хамтрахын тулд Д.Цогтгэрэлийг сөрөг хүчний ажлыг нь хийлгэхгүй гэж аашилж байна. Ямар нэгэн яам эрхшээх улс төрийн шуналын дор ийм асуудал өдүүлсэн гэх. Ямартаа ч АН-д төрсөн "Элсний 13"-тай танилцацгаая. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж байгаагаас харахад
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, П.Батчимэг, П.Мөнхтулга, Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Ц.Баатархүү, Б.Пунсалмаа, Ө.Шижир, Б.Пүрэвдорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан, Д.Ганбат нарын 12 хүн байгаа. Үүн дээр О.Цогтгэрэлийн оронд бүлгийн дарга болно гэсэн Ц.Тувааны нэр нэмэгдэж яг 13 хүн бүрдсэн нь элсний гэх тодотголыг өгч болохоор байна. Тэд 1930-аад онд хийгдсэн кино шигээ юуны төлөө гэдэг нь мэдэгдэхгүй тулалдсаар дуусах болов уу гэдэг асуулт бий. Энэ асуултын хариултыг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалттай хуулийг дэмжих, эсэхээс нь хараад ойлгочихож болно. Монгол төр, түүнийг бүрдүүлэгч түшээ буюу өөрийнхөө эрх зүйн байдлын эсрэг санал өгөх юм бол кино амьдралд гэдэг хошин гараа биелэлээ олно.

































































Сэтгэгдэл