Дуурийн театрт “Стив Жобс” моно драмыг тоглоно

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Алдарт “Apple” компанийг үндэслэгч, технологийн хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрчлөгч Стив Жобсын амьдрал, тэмцлийн замналаас сэдэвлэн бүтээсэн “Стив Жобс” оюун санааны моно драмын нээлтийн тоглолт дөрөвдүгээр сарын 1,2-нд ДБЭТ-ын тайзнаа болно.

Тойрон хүрээлэгч залуус нь “орчин цагийн сэтгэгч” хэмээн, Чоно багш гэж хүндэлдэг түүхч, бичгийн хүн уг жүжгийн зохиолыг бичсэн бөгөөд найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст “Apple”-ийн домог Стив Жобсын тухай бичсэн номоо бэлэглэх ажээ. Тэрбээр “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ. Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй.

Чоно багш “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHINGGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол танаа улих нь уу” зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. Мөн “Будда” дуурь, “Алунгоо” бүжгэн жүжиг, “Галайхан” хөөмийн дуурийн цомнол бичсэн. Түүний “Алунгоо” бүжгийн жүжгийг ОХУ-д тавьж байсан удаатай.

Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс захиалан авч болох гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.44] 2019-03-22 08:37:55

Goe yum boloh ni de. Zaaval uznee. Sonin untsguus gargah bhaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.