Венесуэл: Мадуро өөрийг нь хөнөөх гэж байсан хэмээн Гуаидог буруутгав

Д.Тулга / Гадаад мэдээ

Мадуро Гуаидог аллагад буруутгасан бол Мадурог дэмждэг Оросоос цэргийнхэн “нууц ачаа” авчирсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийх нь амь насанд халдахаар зэхэж байсан гэж сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидог буруутгажээ.

“Америкийн империализм намайг хөнөөхийг хүсч байна. Намайг хөнөөх төлөвлөгөөг чөтгөрийн утсан хүүхэлдэй \Жич: Гуаидог хэлж байна\ биечлэн удирдаж байсныг биед дөнгөж сая олж мэдлээ. Надад нотлох баримт бий, тэд чадсангүй, биднийг бурхан хамгаалж байгаа учир тэд бидний учрыг олж чадахгүй ” хэмээн Мадуро дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.

Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сард Венесуэлд Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг эсэргүүцлийн давалгаа эхлэсэн юм. Нэгдүгээр сарын 23-ны өдөр Парламентын спикер Хуан Гуаидо түр засгийн газар ажиллах хугацаанд өөрийгөө төрийн тэргүүн байна хэмээн зарласныг АНУ болон зарим орнууд дэмжсэн. Улмаар Америкийн дипломатууд болон элчин сайдын яамны мэргэжилтнүүдийн ихэнх нь нэгдүгээр сарын 24-ний өдөр Венесуэлээс гарсан юм. Тухайн үед АНУ-тай дипломат харилцаагаа таслана гэж мэдэгдсэн Мадурогийн тэргүүлсэн засаглалыг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэж байв.

Улмаар АНУ Венесуэлийн эдийн засгийнх нь гол судас болсон газрын тосны улсын компаанийн эсрэг хориг тавьж, долоон тэрбум ам:долларын хөрөнгийг царцаасан юм.

Харин Венесуэлийн өнөөгийн ерөнхийлөгчийг Орос улс дэмжиж байгаа. Түүнчлэн Мексик, Хятад, Турк, Индонез зэрэг улсууд Мадурог Ерөнхийлөгч хэвээр гэж үзэж байгаа юм. ОХУ-ын тухайд Гуаидод “ерөнхийлөгчийн статус байхгүй” гэж үздэг.

Тиймдээ ч ОХУ-ын зүгээс энэ улсыг хямралтай байгаа энэ нөхцөлд олон талаар дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлсэн мэдээллүүд ар араасаа гарсаар байна. Үүний нэг Оросын цэргийн төлөөлөгчид Венесуэлд очсон гэх мэдээлэл юм.

Тодруулбал, гуравдугаар сарын 23-ны бямба гаригийн өдөр Оросын Зэвсэгт хүчний зорчигч тээврийн Ил-62М болон ачааны “Ан-124” гэсэн хоёр онгоц Венесуэлийн олон улсын нисэх буудал дээр газарджээ. Энэ тухай орон нутгийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар “Военный осведомитель” суваг мэдээлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Венеуэлийн нийслэлд Оросын армийн командлагч генерал Василий Тонкошкуров 99 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр газарджээ. Түүнчлэн тэд Ан-124 онгоцоор 35 тонн ачаа авчирсан гэнэ. Гэхдээ чингэлэгүүдэд ямар ачаа байгаа талаар мэдээлэл алга байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Иргэн [64.119.16.114] 2019-03-25 05:04:03

ВЕНЕСУЭЛ УЛС МЯМАРЧ БАЙНА. МАНАЙ МОНГОЛ БАНК ХЯМРАХ БАЙХ ДАА.

Жедуро [202.179.26.27] 2019-03-25 02:43:00

Хаха намайг алах гээд байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.