М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна

Д.Тулга / Эдийн засаг

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр Засгийн газраас гаргалаа. Статус ингэж өөрчилснөөр дотоодод болон гадаадад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Юуны өмнө манай компани Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болсноор гарсан өөрчлөлтүүдийг хэлэх нь зүйтэй байх.Хоёр улсын гэрээгээр дөч шахам жил ажиллахдаа Монголын хууль тогтоомжид захирагддаггүй байсан.49 хувийг эх орондоо авчирснаар хууль мөрддөг болсон онцгой ач холбогдолтой.Бид энэ хоёр жилийн хугацаанд тендерийн журмаас эхлээд үйл ажиллагаанд мөрддөг 800 гаруй дүрэм, журмыг өөрчилж шинэчилсэн. 2017 оны есдүгээр сард Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болсон тул харуул хамгаалалтыг сайжруулсан.

Одоо улс төрийн нөлөөлөл орж ирээд энэ бий болгосон сайн жишгийг үгүй хийх вий гэсэн болгоомжлол бий.Ц.Нямдорж сайд үйлдвэрийг ТУЗ-гүй болгож, үйлдвэрийн даргыг Засгийн газраас шууд томилно гэж хэллээ.Энэ бол ямар ч хяналтгүй болгосноо л зарласан хэрэг.Өмнө нь бид худалдан авалт хийхдээ эхлээд судалгаа хийж, дараа нь тендерийг нь зарлаж, шалгарсан компаниудтай гэрээ хийхдээ салбар нэгж бүр нээлттэй оролцдог байсан.Өнөөдөр ийм зүйл байхгүй болж байна.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ТУЗ-тэй байхдаа гүйцэтгэх захиралд 10 тэрбум төгрөгийн үнийн дүн дотор гэрээ хийх эрх олгож хязгаарладаг байсан.Гэтэл одоо энэ хязгаар үгүй болж, хэмжээлшгүй эрхэт хаантай болчихлоо.Жилдээ тендер зарлан худалдан авдаг бараа бүтээгдэхүүнээс 25-35 тэрбум төгрөгийн бодитой хэмнэлт гардаг байсан маань одоо үгүй болох байх.

-Онц байдал зарлах шийдвэр гаргасан тогтоолд хууль эрх зүйн хувьд алдаа гарсан талаар зарим хуульчид ярьж байна.Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах эрх олгосон өмнөх ЗГ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор энэ худалдан авалт цуцлагдаж, эргээд Оросын талд 49 хувь М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байнаочих эрх зүйн орчин бүрдчихлээ гэж байсан?

-Би тогтоолыг одоогоор олж хараагүй байна.Үнэхээр ийм шийдвэр гарсан бол Оросын талд 49 хувь буцаад очно.Оросын тал Эрдэнэт үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах асуудал тавьсан, Монголын Засгийн газар хариуг нот бичгээр өгчихсөн.Хэрэв тэр хүчингүй болсон бол Оросын талын өмчлөл сэргэнэ.Энэ бол ОХУ-д ч, Монголд ч үйлчилдэг эрх зүйн орчин.

-УИХ-ын 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж байна гэж байр сууриа илэрхийлсэн л дээ?

-УИХ-ын 23 дугаар тогтоол дөрвөн заалттай. Хэрвээ 49 хувийг авах гэж байгаа бол Монголын зэс корпорацитай хэлцэл хийх замаар л ав гэж заасан шүү дээ.Гэтэл юун хэлцэл хийх, УИХ-ын тогтоолоо зөрчсөн, цаашлаад Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын тухай хууль гээд бусад маш олон хуулийг зөрчсөн шийдвэр Засгийн газар гаргалаа.

-Хэрвээ Оросын эзэмшилд буцлаа гэхэд улсын үйлдвэрийн газар болгох, удирдлагыг шууд томилох зэрэг гаргасан шийдвэр нь хэрэгжих эрх зүйн чадамж Монголын Засгийн газарт байх уу?

-Хууль зүйн хувьд ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсчихлээ. Хэлцэл хийгээгүй, яагаад хийгээгүй вэ гэдэг асуудлаар шүүх дээр маргаан үүссэн.УИХ-ын 23 дугаар тогтоолоо зөрчсөн учраас шүүх биднийг 49 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж тогтоосон.Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газрын хийж байгаа алхамууд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд би эргэлзэж байна. Мөн манай компанийн зүгээс эрх ашгаа хамгаалуулахаар Арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлдчихсэн.Өнөөдрийн болж байгаа процесс болгон нотлох баримтаар ороод яваа.

-Улсын үйлдвэрийн газруудын алдагдалтай ажилладаг жишээг бид хангалттай мэднэ.Эрдэнэт үйлдвэрийн хувьд танай компанийг орохоос өмнөх байдалдаа эргэж очих нь.Тухайн үеийн зарим баримтаас хэлж болох уу?

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд 10 их наяд төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн тоо би харж байсан.Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон нь хяналтгүй зарцуулах эрх олгохоос гадна бас нэг том асуудал бий.Манай компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг саатуулдаг өдөр Стандарт банкинд өр тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийн шүүх хурал болж, мөрдөн байцаалтад буцаасан.Үйл явдлууд ингэж давхцаж байгаа нь хардлага төрүүлэхээс өөр аргагүй.Өмнө Стандарт банкны өрийн асуудлаар ярьдаг байсан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд одоо яагаад таг чиг болчихов гэдэг нь ч үүнд хамаатай.

Монголын зэс энэ төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлөхийн эсрэг байсан.Магадгүй энэ байр сууринд хатуу зогссоныхоо горыг амсаж, өнөөдөр ийм байдалд хүрснийг үгүйсгэхгүй.Арбитрын шийдвэр 2016 оны есдүгээр сард цаасан хэлбэрээр ирсэн. Энэ үед 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг анх байгуулсан.Стандартын өрийн асуудлыг буруутай этгээдээр биш, төрийн мөнгөөр төлүүлэхийн төлөө л биднийг шахаж гаргах ажиллагаа эхэлсэн гэж хардаж байна.

-Нэр бүхий хуульчид онц байдал зарлахад хэрэглэсэн хуулийн заалтыг ҮХ зөрчсөн гэж үзэж, Цэцэд гомдол гаргасан гэсэн.Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Манай компанийн зүгээс ҮХЦ-д хандаагүй.Зарим хуульчид энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгэхээр өгсөн тухай хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байна.

-Ц.Нямдорж сайд хийсэн мэдэгдэлдээ улсын мөнгөөр авсан гэж дахин хэлсэн. Харин энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгоод байгаа.Эсвэл хэргийг шалгаж дуусаад шүүхээр тогтоочихсон юм уу?

-Өнөөдөр хуулийн байгууллагаар буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр үзэхийг хориглодог хуулийн орчин Монгол Улсад үйлчилдэг гэж ойлгодог.Гэтэл улстөрчид хувь хүн, компанийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруутгаж, ялладаг, шүүх, прокурорын байгууллагад нөлөөлөхийг оролддог байдал харагдаж байна.Ялангуяа ардчилсан Үндсэн хуулиа батлалцсан туршлагатай хуульч ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна.

-Дээд шүүхийн шийдвэр ЗГ-т нөлөөлөхгүй байна.Яг ямар шийд гаргасан бэ.ЗГ болон түүний харьяа байгууллагууд ямар үүрэг хүлээсэн бэ?

-Шүүхийн шийдвэр маш тодорхой гарсан шүү дээ.Хэлцэл хийгээгүй учраас 49 хувийн эзэмшил нь хэвээрээ байна л гэсэн шийдвэр гаргасан.Харин яагаад биелүүлэхгүй байна гэдгийг би мэдэхгүй.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн эн тэнцүү гурван багана дээр нийгмийн харилцаа тогтдог.Дөрөв дэх засаглал гэж хэвлэл мэдээллийнхнийг ч хэлдэг.Гэтэл нэг нь нөгөөгөө үгүйсгэх, нураах оролдлого өнөөдөр өндрөө авч, нийгмээрээ л түүн рүү даган хошуурч байна шүү дээ.

-Эрдэнэт үйлдвэрийн данснаас Стандарт банкинд хүү торгуулийг төлөөд эхэлсэн гэж сонссон?

-Үүнийг би мэдэхгүй.Харин Стандарт банканд төлөх ёстой 113 сая ам.доллар болсон гэж Х.Бадамсүрэн захирал бичиг ирүүлсэн тухай хэвлэлээс уншсан.Л.Оюун-Эрдэнэ сайд “Стандарт банкны асуудлыг 49 хувийнхан өөрсдөө гүйсээр байгаад унагачихсан” гэж ярьдаг.Эрүүл ухаанаар бодоод үз л дээ.Тал нь биднээс гарах гэж байгаа төлбөрийг өндөр байлгах гээд явах уу.Эрдэнэт үйлдвэрт Стандарт банктай холбоотой хэрэг дээр Х.Бадамсүрэн захирлаар ахлуулсан, манай талаас оролцсон ажлын хэсэг байгуулсан.Бүр эхнээс нь судалсан л даа.2006 онд Стандарт банкнаас зээл авснаас эхлээд хуурамч, хуурамч биш гэж яригдаад байгаа гэрээ гэх мэт бүгдийг гаргаж ирсэн.2013 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсээд, 49 хувийн эзэмшил шилжих үед шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Өөрөөр хэлбэл Английн Арбитр энэ асуудлаар 2015 оны есдүгээр сараас 2016 оны тавдугаар сарын хооронд дөрвөн удаа хуралдаад шийдвэрээ гаргачихсан байсан. Монголд эрүүгийн хэрэг түдгэлзчихсэн байсныг нь манай ажлын хэсэг сэргээн шалгуулж эхэлсэн, ийм л учиртай.

-Ц.Нямдорж сайд өөрөө Эрдэнэтэд хүүгээрээ шахаа хийлгэснээ зарлаж байсан.Одоо улстөрчдийн шахаа ямар ч хяналтгүй явна байх?

-Би кэйс ярьж байхаар зүгээр л статистик тоо хэлье.2016 онд биднийг хувьцаа эзэмшигч болж очиход ердөө ганцхан ширхэг тендер зарлагдсан байсан. 2017 онд 370 орчим тендер зарлагдаж, 2018 онд бүр 700 гаруй болж ирсэн. Энэ бол компанийн сайн засаглалын хэлбэр.Одоо онцгой дэглэм нэрийн дор ТУЗ-ийн хяналтгүй болж, өөрсдийн хүнээ захирлаар томилуулна гэхээр юу болохыг би хэлэх ч хэрэггүй, бүгд мэдэж байгаа биз дээ.

-Сонгуулийн мөнгө босгох гэж байна гэж харддаг л даа?

-Хүн болгон л мэддэг шүү дээ.Саалийн үнээ гээд нэрлэчихсэн.Энэ бол Монголд саалиа өгдөг биш, улстөрчдөд өгдөг болохыг одоо хүн болгон ойлгодог болсон.Зургаан сарын дэглэм тогтоолоо гэж байгаа ч дараагийн сонгуульд хэн нь ялна, тэр нь бас л сааж эхэлнэ шүү дээ.

-Онц дэглэм тогтоох замаар уу?

-Онц дэглэм тогтоох шаардлага Эрдэнэт үйлдвэрт байхгүй.Үйл ажиллагаа хэвийн явж байсан, үйлдвэрийн ашиг, улсад төлөх татвар түүхэнд байгаагүй өндөр гарч ирсэн.Ганцхан л гацаа байсан нь 49, 51 хувийн хувьцаа эзэмшигчдийг улсын бүртгэлд бүртгээд ТУЗ-ийг хуралдуулахгүй хүлээлгэж байсан.Өөр ямар ч асуудал Эрдэнэт үйлдвэрт байгаагүй.Онц байдал, онц дэглэм гэдэг хоёр өөр ойлголт.Онц байдлыг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зарладаг.Онц дэглэм гэдэг нь Үндсэн хууль батлагдахаас өмнө Засгийн газарт эрх олгох тухай хууль.Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн зарчимд үл нийцсэн хууль хэрэглэж онц дэглэм тогтоосон нь хоёр л зорилготой. Хяналтгүйгээр мөнгө идэх, Стандарт банкны төлбөрийг үйлдвэрээс төлүүлэх… Энэ төлбөрийг бий болголцсон, ял завших гэсэн хүмүүст л ашигтай.Ил гарч, хоригдож байгаа хүн нь хоосорсон, хоёр чихийг минь ав гэж байгаа ч цаад эздэд нь завшсан мөнгө нь байж л байгаа шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.109] 2019-03-26 03:41:48

Яандаа .хөө.Үхэх хонины хороглонд.Үгүүрэх үнэсний цогонд.гэж.Мэдрээ мэдрэл муутай хүүгийнхээ амийн хумиж амьдруул.Монгол улс чинь Хятад Оросд дарлуулсан ч дагаагүй улс шүү.

АСУУЛТ БАЙНА [202.179.26.82] 2019-03-26 01:51:32

ДҮҮ АЯГҮЙ ХУУЛЬ ЯРИХИЙМАА.... 2 ЗҮЙЛ АСУУЯ ХӨ. НЭГДҮГЭЭРТ МУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 6-1 Д ГАЗАР ТҮҮНИЙ ХЭВЛИЙ , 6-2-Т ГАЗАРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙХ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙНА ГЭЖ ЗААСАН БАЙДАГ ХОЁРДУГААРТ ХХБАНК НЬ МОНГОЛЫН ЗЭС ХХК-Д ООГТ ХАМААГҮЙ ЗҮГЭЭР Л АРИЛЖААНЫ ЗЭЭЛ ӨГСӨН ЮМ БАЙНА. ТЭХЭЭР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ГАГЦХҮҮ ПҮРЭВТҮВШИНД Л ХАМААТАЙ , ӨӨРӨӨР ХЭНД Ч ХАМААГҮЙ БАЙХ НЭЭ ДЭЭ.

Зочин [150.129.142.38] 2019-03-25 15:49:55

МАХАН ТОЛГОЙТ ХҮН МУУТ МИНЬ АРДУУД ХЭЦҮҮ БАЙНА ГЭЖИЙН ОЙЛГОЖ БАЙНА УУ.

Зочин [66.181.181.41] 2019-03-25 11:48:48

Монголууд учраа олж чадахгүй ээ. Орос д нь буцааж өг сда. Заяагүй лалрууд.

Зочин [112.72.12.14] 2019-03-25 11:37:41

Энэ гахай хэвтэртээ очиж хрү хрү

Зочин [139.5.219.228] 2019-03-25 11:22:29

Энэ муу хулгайч улиад байвал уяад орхих хэрэгтэй.

Зочин [150.129.142.38] 2019-03-25 10:26:07

ЗАЛУУГААРАА САЙХАН ТАРГАЛСАН БАЙНА ЗАЛХУУГЫН ГАЙ ЮУ....АРДУУД МАШ ЯДУУ БАЙНА ШҮҮ ..БЭРТЭГЧИН МИНЬ

зочин [202.179.31.114] 2019-03-25 09:58:53

Өөрөө идэж уулгүй байж байгаад Гахайн тоорой шиг бөөрөнхийл болчихсон юм уу хэ хэ наад үгээ өөртөө дахин дахин хэл.

Mongolchud mindee [104.247.137.227] 2019-03-25 09:46:44

Buruu songolt hiile geed hutsatsgaana tgsnee ter buruu songolt hiisen humuustee tolgoigoo ugaalgana yatsan tolgoi be tanar chin mongoldo irvel bidend l saindag. 51%aaraa ard irged saihan amdiraad bgmuuu? Helde hen neg n 51% srd tumend hurteel bolson udaa biii yuuu?

Bnaa [66.181.183.241] 2019-03-25 07:08:07

Ene xulgaich gaxaig shorondn xiigch

Зочин [66.181.169.110] 2019-03-25 06:59:52

Төрөөс хулгаалж идсэн гахайн гэдэс нь удахүй дэлбэрнээ.

Зочин [202.21.106.143] 2019-03-25 06:13:29

mantuug neg sain ailgaach baatarjav agaa

Зочин [150.129.143.16] 2019-03-25 05:42:47

үүнийг шоронд хийгээд банди болгоод өгөөч. эрдэнэтийн хулгайнууд өдөр болгон хэл ам татлах юм

цэцэг [112.72.11.123] 2019-03-25 05:18:07

эрдэнэтийг стандарт банкинд барьцаанд тавьсан хулгайч нар хэзээ ч хэрэгээс мултарахгүй үхсэн ч мултарахгүй .эрэдэнэтээс ээлж дараалан саадаг ноход бие биенээ мэдэж байгаа л даа . эрдэнэтээс хулгайлдаг ноход ер нь юу болдог бол .

Guitar Music? Listen FOR FREE now! Best Soundtracks [68.65.220.50] 2019-03-25 05:03:35

Your style is very unique in comparison to other people I have read stuff from. Thanks for posting when you've got the opportunity, Guess I'll just book mark this site. https://soundcloud.com/manuelmarino/the-old-owl-inn

Зочин [66.181.176.167] 2019-03-25 05:02:09

ЭНЭ МУУ НОВШИЙГ АРД ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙН ӨМНӨӨС ШОРОНД ХИЙГЭЭД МАРТ НӨГӨӨ ТАРВАГДОРЖ ЧИНЬ ЗУРАГ Ч ҮЛДЭЭХГҮЙ ЮУЛ БАЙНА БҮГДИЙГ ХУЛГАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ

зочин [202.21.111.10] 2019-03-25 04:53:20

Улс төрчидийн шунал барагдах биш дэ. Эрх мэдэлтнүүдэд бизнесийн ашиг чамлалттай санагддаг учир шахаа хийж, авилга авч , төрийн өмчөөс хулгай хийх, ЖДҮ гийн хүүгүй мөнгийг ашигладаг нь тодорхой болоод байна да.

Зочин [202.126.89.150] 2019-03-25 04:49:22

Төр энэ гахайг юунд байлгаад байна.Энэ гахай аяга хоолны төлөө Юугч худалдахад бэлэн байна. Том байнаа байдаг л нэг жорлон шүз дээ

Иргэн [64.119.16.114] 2019-03-25 04:46:38

ГАШУУН ҮНЭНИЙГ ХЭЛЖ, ОЛОН ХҮНИЙ УУРЫГ ХҮРГЭСЭН ЯРИЛЦЛАГА БОЛСОН БАЙНА. СЭТГЭГДЭЛҮҮДЭЭС ХАРАГДАЖ БАЙНА ДАА.

Зочин [139.5.219.139] 2019-03-25 04:20:32

яах вэ та нар дангаараа баяжснаас ард тумний толоолол баяжиг

Зочин [66.181.182.203] 2019-03-25 04:15:03

ХУЛГАЙЧ ХОЛ ОЧИЖ ХУЦАА

Зочин [182.160.40.187] 2019-03-25 04:13:04

Энэ мангар бацааныг шоронд нь хийгээч. Их Хуцах юмаа.

saihan bileg... [45.117.35.7] 2019-03-25 04:01:48

nuutciin zeregleld oruulj ta nart ugchihuud daraa ni ERDENET mongoliinh bolloo geed zarladag ni yamar uchirtai yum boloo?Saihan bilegiin zasag zugeer l orosuud ERDENETee zarah bolloo gej zarlaad zasagt avah mungu algaa avah hun bna uu? geed ta nar uursdiinhuu munguur avsan bol yu ingeed l ta nariin bugsiig uhaad baihav dee

Зочин [211.177.80.204] 2019-03-25 04:00:37

hanaj tcaddaggui gahai

dorj [211.177.80.204] 2019-03-25 03:58:18

Ene gahaig shorond ni hiigeech

Иргэн [59.153.87.167] 2019-03-25 03:57:11

За чи битгий куц

Зочин [202.179.25.145] 2019-03-25 03:54:53

Угаасаа тийм л юм болоод байгаа. МАН-ыг санхүүжүүлдэг газар боллоо. МАН мөнгөгүй болчихсон хоорондоо өртэй болж хагаралдаж байлаа. Одоо Эрдэнэтийг идэхээр санал нэгдээд их найрамдалтай болсон. 2020 оны сонгуулиар МАН их мөнгө цацах нь дээ. Тэр эвгүй гаруудаа олноор хөлслөх биз.

Зочин [119.40.99.53] 2019-03-25 03:53:22

Eniig Mongoliin irgenshlees hasaach ee!

Зочин [202.179.31.114] 2019-03-25 03:52:20

Ганц гишүүнчлэлтэй корпраци гэж энэ дэлхийд байхгүй би лав сонсоогүй,дээр нь нэг л өдөр пал хийтэл тэр их мөнгөтэй болчихдог ёстойл ид шидийн зүүд зэрэглээ шиг жүжиг тавьсан өөрөө хэний бууны гөлөг юм бол доо,уяагийн тааруулж,угаадсын ихл өгч дээ тиймүү ? Зүгээр л замаараа зайлж үз,ард түмнээ Монголоо бод за.

Зочин [103.26.195.16] 2019-03-25 03:41:08

Zail muu lalriin sdakuudaa ta nar odoo bolichih za ybdag jorlon boltloo idsen bna sdakaa mongoloos zail muu luibarchidaa

Зочин [202.21.106.159] 2019-03-25 03:33:48

Хүний хэлээр ярьдаг гахай.

Зочин [202.21.106.159] 2019-03-25 03:33:01

Гахай Мэдрээгийн ховдого тоорой одоо болно.идэш чинь хэтэрлээ.

Зочин [103.212.118.169] 2019-03-25 03:19:08

Эцэг эх удам судраа бодож амьдрах хэрэгтэй. Ойр тойрныхон нь хэлдэг бх хэрэгтэй. Хэдий мөнгө улаан ч бас бодох л юм. Залуу хүн нэр нүүрээ блдож явах чухал.

Зочин [103.111.68.3] 2019-03-25 03:16:10

ЭНЭ ГАХАЙГ ШОРОНД Нь ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА ЮМУУ,, ХУРДХАН БУУДААЧЭЭ

Зочин [66.181.176.241] 2019-03-25 03:14:25

Өмхий хулгайч элбэгдоржийн бууны нохой төрийн мөнгө ард түмний мөнгөөр авчаад бас олон юм хуцнаа ганцад 1 сар болоход баас шээстэйгээ холилдоноо чи

Зочин [66.181.176.222] 2019-03-25 03:11:48

ЮМ ЯРЬДАГ ГАХАЙ

Зочин [202.179.27.34] 2019-03-25 03:10:38

chamd ogsonoos ter oriig tolson deer chi bol tolohgui naaa mongo bhgui uchiraas bi bas tolj chadahgui

Зочин [66.181.176.167] 2019-03-25 03:10:13

Энэ шунал юу хуцаад байна ард иргэдийн цалин тэтгэвэр халамж бүрдүүлж өгдөг ганц үйлдвэрийг дээрэмдэхээр улайрч байгааг нь харахаар ой гутах юм өөрөсдийнхөө төлөө эх орон ард түмнийг гаднийханд өгөхөд даанч тоохгүй хүмүүс бололтой өөрийн аяга хоолтой байвал эх орон ард иргэд хамаагүй гэж боддог хүн дээ


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.