Сумын ИТХ-ын шийдвэр Засгийн газрын шийдвэрээс хүчтэй

Д.Тулга / Хууль

Монгол улсад газрын тосны боловсруулах үйлдвэр баригдаж буйтай холбоотойгоор Монгол улсын засгийн газар газраас 2018 оны 5 дугаар сард бүх шатны засаг дарга нарт газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, дэмжиж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байдаг.

Гэтэл Дорнод аймгийн Чойбалсан сумын ИТХурлаас газрын тосны хайгуул явуулж байгаа Магнай Трейд ХХК-н үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосон байна. УУХҮЯ болон Газрын тосны хэрэг эрхлэх газрын хамтарсан ажлын хэсэг тус суманд очиж ажилласан боловч сумын ИТХ болон засаг дарга шийвдэрээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сумын удирдлага Монгол улсын засгын газраас дээгүүр эрх мэдэлтэй тусдаа бодлого хэрэгжүүлдэг болсон бололтой.

Үүнтэй холбоотойгоор УУХҮЯамны ахлах мэргэжилтэн О.Энхбаяраас тодруулага авлаа:

“Магнай Трейд ХХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол улсын Засгын газартай 2010 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Баянтүмэн XVII дугаар талбай нь Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-овоо сумдыг хамардаг. Тус компани нь 2018 он хүртэл Монгол улсын хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу газрын тосны хайгуулын соронзон, хүндийн хүчний, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж 4,2 сая орчим ам.доллар зарцуулсан.

2018 онд хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн Чойбалсан суманд 1 цооног өрөмдөх ёстой байсан боловч орон нутгийн удирдлага, иргэд, төрийн бус байгууллагын эсэргүүцлээс шалтгаалан хайгуулын үйл ажиллагаа зогссон.”

ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN