“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно гэв

М.Амаржаргал / Энтертайнмент

Монголын кино урлагт нэгэн шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээгдэх гэж байна. “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн арга хэмжээг зохион байгуулах аж. Тодруулбал, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хуран бүтээлчдийг чадавхжуулах. Мөн эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

“Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.

Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибюшн, хуулийн орчин, кино фестиваль зэрэг сэдвийн хүрээнд сургалт, үзэсгэлэн зохион байгуулах аж. Түүнчлэн Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэрэгждийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.