И.Баттөгс: Сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

П.Урнаа / Улстөр

Гуравдугаар сарын 23-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явадсан. Нийслэлийн сонгуулийн хорооноос тус дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрог дээр 4657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч сонгуулийн ирц тухайн тойрог дээр 56.8 хувьтай явагджээ. Үүнээс:

-МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпаламын төлөө 1460 сонгогч буюу 55.2 хувь,

-Монголын консерватив намаас нэр дэвшсэн О.Мөнтуяагийн төлөө 19 буюу 0.72 хувь,

-Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мягмардоржийн төлөө 24 буюу 0.91 хувь,

Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 20 буюу 0.76 хувь,

-Бие даагч М.Алтанзаяагийн төлөө 989 буюу 37.4 хувь,

-Бие даагч Жаргалын төлөө 114 буюу 4.31 хувийн саналыг тус тус өгсөн байна.

Түүчнлэн 19 дүгээр тойрогт нийт сонгогчийн төлөө 7154, санал өгсөн сонгогчийн тоо 3850 байжээ. Хувьд харьцуулбал 53.84 хувьд хүрсэн тул сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Үүнээс:

-МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүгийн төлөө 2029 буюу 52.7 хувь,

-Монголын консерватив намаас нэр дэвшсэн Долгормаагийн төлөө 15 буюу 0.35 хувь,

-Бүгд найрамдах намаас дэвшсэн Орхоны төлөө 30 буюу 0.64 хувь,

-Ногоон намаас нэр дэвшсэн Мөнхзаяагийн төлөө 47 буюу 1.21 хувь,

-Бие даагч Уламбаярын төлөө 412 буюу 11.25 хувь,

-Т.Туул бие даагчийн төлөө 1277 буюу 35.94 хувийн санал тус тус өгчээ.

Сонгуулийн хорооноос хамгийн олон санал авсан нэр дэвшигчид болох Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгосон байна. Энэхүү дахин сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч Уламбаярын зүгээс мөнгө тараасан гэх гомдол ирсэн аж.

Энэ тухай БЗД-ийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгс хэлэхдээ, “Хоёр тойрогт сонгуулийн ирц хүрсэн. Тойрог тус бүрээр танилцуулбал, 10 дугаар тойргийн сонгогчийн нэрийн жагсаалтад 4,657 хүн бүртгэгдсэнээс 2,644 хүн оролцож олонх нь буюу 1,465 сонгогч МАН-аас нэр дэвшигч Г.Доржпаламд саналаа өгсөн байна. 19 дүгээр тойрогт 7,154 сонгогч бүртгэгдсэнээс 3,850 хүн сонгуульд оролцож, мөн МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү хамгийн олон буюу 2,029 хүний санал авсан байна.

Хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр батламжилж, түр үнэмлэх олгосон. Сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч н.Уламбаяраас мөнгө тараасан гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

erka [182.160.34.134] 2019-03-25 06:05:53

ene battogs geh nohor chni hytadiin tagnuul baij magdgui shuu hytaduudiin hamag umiig ynzalj ogdog archaagui gar shuu hytaduudiin bogsiig dolooh geed ybj baidag nobsh

Зочин [202.126.89.29] 2019-03-25 09:03:48

Битий хуц чи юугаа мэддийн наад хүн ч ааштай ч ажлаа хийж чаддаг, албан хаагчдынхаа төлөө үг дугарч чаддаг хүн байдийн за.

Зочин [66.181.186.160] 2019-03-25 05:47:35

Za


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.