У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

П.Урнаа / Улстөр

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаар усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байгаагаа “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад, “Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэх юм байна.

Түүнчлэн саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд онцолсон аж.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.38] 2019-03-25 22:12:39

ямар их дарга нар байнаа

Зочин [112.72.12.7] 2019-03-25 19:19:56

Агентлаг биш ээ төрийн бус байгууллагад хариуцуулаад төсөв өгч хариуцлага нэх та нарын нэрд ч цэвэр.

зочин [202.131.245.69] 2019-03-25 14:16:50

төрийн албыг хэтэрхий улс төржүүлж, дээрээс нь ямар ч тооцоо судалгаагүй олон хүн ажилаж байна гэж мөн ч их цомхотгох юм. орон тоог нь хасах юм. тэгээд нэг бол тун удахгүй үгүй бол жил, хэдэн жилийн дараа дахиад байгуулах юм. Төрд 34 жил ажиллаж байна. энэ хооронд ийм юм маш олныг харж байна. Одоо тэтгэвэрт гарахаасаа өмнө төрөөс улс төрийн томилгоотой намын гишүүн хүмүүсийг зайлахыг нэг харах юм сан.

Зо [66.181.161.85] 2019-03-25 14:00:01

Зөв зөв

Зочин [202.9.44.158] 2019-03-25 13:54:02

Ой-Ус - Цѳлжилтийн агентлаг гэж байх ёстой!!!! яаманд байгаа боловсон хүчнүүдийг шилжүүлээл уг нь болчих юм байгаа юм шүү дээ. Байр сав нь байна ямар шинээр хийх гэж байгаа ажил биш


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.