ДУБАЙ: “Дэлхийн шилдэг багш”-ийг нэг сая ам.доллараар шагнажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Кенийн санваартан Питер Табичи Дубайд болсон ёслолын арга хэмжээн дээр “Дэлхийн шилдэг багш”-аар өргөмжлөгдөн, 1 сая ам.доллараар шагнуулсан талаар ВВС аентлаг мэдээллээ.

Питер Табичи Кенийн тосгоны дунд сургуульд байгаль шинжлэлийн хичээл заадаг юм байна. Шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулагчдын өгүүлснээр Питер Табичигийн ажилладаг сургуульд ердөө ганцхан компьютер байдаг бөгөөд нэг багшид 58 сураг оногддог гэнэ. Түүнчлэн Табичи цалингийнхаа ихэнх хэсгийг ядууст тусламж болгон өгдгөөрөө алдартай юм байна.

imageЭнд дуулгахад, Энэтхэгийн бизнесмен Санни Варкейгийн үүсгэн байгуулсан буяны сан 2015 оноос эхлэн “дэлхийн шилдэг багш”-д шагнал гардуулж байгаа юм. Сангийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайд, Дуабйн захирагч шейх Мухаммед бен Рашид аль Мактумын ивээл дор явагддаг гэнэ. Энэ жил “дэлхийн шилдэг багш” шагналд нэр дэвшүүлсэн 10 мянга гаруй өргөдөл 179 орноос иржээ .

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.92] 2019-03-28 08:57:14

mundag.komputeriin delgec deer bh buh umiig n zurj bichsen bsn bizdee

zochin [64.119.20.206] 2019-03-27 12:16:26

mundag bagsh bnaa.setgel saitai hun yum daa

Зочин [66.181.161.63] 2019-03-25 15:00:37

Сэтгэл сайхантай хүн уйлж чадда

Зочин [150.129.142.38] 2019-03-25 13:29:55

сайхан сэтгэл гэж байдаг юм байнаа

Zindui Jigjid [46.1.144.175] 2019-03-25 07:49:20

Шавийн эрдэм багшаас гэх ардын сургааль үгийг ухаж ойлговол гүн ухаан юм даа! Манайд үнэнхүү сэтгэлийн багш ховорхон юм даа!

Зочин [202.9.43.217] 2019-03-25 08:02:34

хүүхдэд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг байж багш гэж хүндлэгдэнэ сайхан юмдаа энэ залуу хийсэн буян нь шагнал болон буцан ирж


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.