Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана

М.Амаржаргал / Хууль

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Ингэхдээ эхний ээлжинд шийдвэр гаргагчдад хандан шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус шаардлагын эхэнд Гэр бүлийн тухай хуулийн энэ хаврын чуулганаар яаралтай батлахыг хүсчээ. Учир нь гэр бүлийн тухай хууль 2006 оноос хойш улс төрийн шалтгаанаар хэлэлцэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс улстөржилтгүйгээр хэлэлцэж, батлах ёстой хэмээн тус холбооны удирдлага үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон зөрчлийн тухай хуулинд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Өрх толгойлсон 72 мянган эмэгтэй, насанд хүрээгүй 36 мянган хүүхдийн эрх ашгийг хөндөгдөж байна. Тиймээс хүүхдийн тэтгэмж төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог системыг хуулинд тусгахыг шаардаж байгаагаа МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ярилаа. Тэрбээр цааш нь ярихдаа “Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд 2019 оныг хүчирхийллийн эсрэг жил болгон ажиллаж байна. “Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл”, “өрх толгойлсон хүүхэд”, “тавиул хүүхэд” гэсэн нэр томьёо нийгэмд хэрэглэгдэх болжээ. Өнөөдрийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд өрх толгойлсон эхчүүд, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл гэх мэт хурц асуудлууд гарч буйг та бүхэн харж байгаа байх. Эдгээр асуудлуудыг бидний одоогийн мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль зохицуулдаг. Гэвч тус хууль нь 1999 онд батлагдсан ба 2006 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг. Тийм учраас энэ удаагийн хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг улс төржүүлэлгүйгээр хэлэлцэж, батлахыг шаардаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.11] 2019-03-26 08:16:42

Emegteichvvdiin holboo gej yu hdg baiglga be ogt medegdehgvim ohid hvvhed emegteichvvdiin erh zorchigdool bhiin oorsdoo l huuliar yuah zarim ni uchraa olohgvi yaj erhee hamgaaluulah huuliin bolousrol ter bvr hvnd bdgvi oodtei sain duugarch chadahgvi tegj bgaad ongordog boltoi erh ashgiig ni hamgaaldag baiguullaga bdg bol duugarch tor zasag huuliinhand hvrgemeer ymoo

Зочин [202.21.106.116] 2019-03-26 05:25:27

chadah uu amjih uu

zochin [66.181.161.35] 2019-03-26 04:41:44

xiisen xereginxe yliig vvrch chaddag baichad xend gar xvrch xvchirxiilel vildexee bodox xeregtei erin muu emd gecheer muusain doroo unjuuragtai er ynxanuud monholoor dvvren bn

Unshigch [79.142.66.247] 2019-03-26 07:18:32

Ta tim olon ynhan uzee yu :-p Ooriigoo barij ogoh gj ene dee

Зочин [103.26.194.87] 2019-03-26 02:32:35

Дэмжиж байна .

Зочин [202.179.31.110] 2019-03-26 02:19:00

БИТГИЙ ИЛҮҮ ЮМ ЧАЛЧААД БАЙГААЧ ОДОО ЭР ЭМГҮЙ АДИЛХАН ЯЛТАЙ БОЛЧИХСАН Ш ДЭЭ ГИЧҮҮДНҮҮД МИНЬ

Ts Uranbaigal [66.181.161.121] 2019-03-26 01:08:11

sn bn uu. bi noxor 2xvvxedin xant amdardag yum noxor maani ix uux durtai uux toolondo ix bg xemjeeger ahsam tawij zoddog bi 2 xvvxede onchrvvlexgvi geseni vndsen deer ene bvgdig deseed odiig xvrtel ywsan gewch nadad agsam tawij nmaig bvvr ilvv zoddog bolson odoo bi iim baidaltai baisaar baiwal minii bie vnxeer diilexgvi dewchixchgvi yum shig tiim bolxoor bi xuilaar n salmaar bn gewch yg xaanas n exlex xaana xandaxa medexgvi deer n gantsaara xetsvv l bn yg nadshig olon olon eejvd iim chimeegvi daramt chimeegvi vxeld awtagdsaar l bg nadad tuslaach

Zochin [79.142.66.247] 2019-03-26 07:20:53

Neteer iim medeelel unshih zawtai hun tsaasan dr bichsen huuli olood unshchih chadwargui bn gj u eswel legalinfo orood huuli harchih tolgoi alga uu. Hun itgemeer ym yrildaa. Bas iimerhuu niigmee harluulah saihan baidag ym baihdaa.

B [31.0.33.164] 2019-03-25 19:47:50

Sain bn gadaad,todoodgvi hvchirhiilel,hvni naimaani hohirogch ,har tamhi mansuuruulah setgetsed nolooloh taria hiisen bsan ene bvgdiig medseer bj harihantai hyiwaldaj ih hemjeeni mongo awilgal awchihaad ichihgvi hergiig nuuj /mash nuuts/gsen ulaan tamga darsan bn vvniig yu gj oilgoh we ? Erh medel alban tushaalaa urwuulan ashgalsan bvleg

Ж [124.158.79.173] 2019-03-25 07:46:52

энэ нөгөө дуучин ч билүү юуучин ч билээ НАРА гээд хүүхний хэрүүлтэй бичлэгнээс эх ундаргатай ажил уу гүү юу... Ууг нь аль эрт л ингэж ажиллахаар байсан холбоо доо


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.