ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтын ирц 87 хувьтай байжээ

М.Амаржаргал / Боловсрол

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт гуравдугаар сарын 23-нд орон даяар Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Монгол хэл бичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн ч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байжээ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй сурагчдын тоо цөөн учраас шалгалтын байр 34 болж цөөрсөн байна.

Одоогоор улсын хэмжээнд шалгалтын материалаа төвлөрүүлж, өнөөдөр сүүлчийн аймаг шалгалтын материалаа ирүүлээд байгаа учраас материалыг засаж, дөрөвдүгээр сарын 1-нд дүн оноо гарах аж. Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо хүрч чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-15-нд болно.


Сэтгэгдэл

Зочин [72.137.85.228] 2019-03-25 18:03:12

Тэр сэтгүүлч ,хэлний мэргэжилтэн болох хүүхдүүд нь л бичгийн хэлний шалгалт өгнө биз.Бусад нь бол монголоороо ярьж л байвал болоо.Манайхан ёр нь олигтой юм заахгүй байж хүүхдүүдийг 1-р ангиас нь эхлээд л дэндүү дарамтлах юм. Энэ шалгалтыг болих хэрэгтэй.

зочин [182.160.36.238] 2019-03-25 17:25:40

БИДНИЙ ИРЭЭДҮЙ МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДЭХЭЭ БАЙСАН ШҮҮ ДЭЭ, БИДНИЙ ХҮҮХДҮҮД ХАРЬ ХЭЛ БОЛОН АНГЛИ ХЭЛ Л МЭДНЭ, МОНГОЛООР ЯРИХ ЮМ БОЛ ОЙЛГОХГҮЙ, ХАРЬ ГАРИГИЙН ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙГАА ЮМ ШИГ Л ОРЧУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ҮЕ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.