МАН-ын бүлэг: Эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болготол дарга нарын томилгооны асуудлыг хойшлуулна

П.Урнаа / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна.

Нэгдүгээрт, С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонсож дуусаад асуулт асууж, хариулт авчээ. Эцэст нь МАН-ын бүлгээс эл хэргийн талаар гурван шийдвэр гаргасан байна. Юун түрүүнд хүнийг хилс хэргээр эрүүдэн шүүсэн асуудлыг буруушааж, ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал хэмээн үзээд бичлэгийг олон нийтэд ил болгох нь зүйтэй гэж үзжээ. Үүний дагуу

-Засгийн газар шийдвэр гаргах шаардлагатай

-УИХ-ын даргын яаралтай шийдвэрээр ажлын хэсэг гарах нь зүйтэй

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн байна.

Хоёрдугаарт, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсантай холбоотойгоор асуудлыг хэлэлцсэн байна.

Хуулиараа Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусан. Яг одоогийн үүссэн эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн үзэж томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ асуудлуудын эцэслэн шийдэгдтэл хойшлуулна хэмээн үзжээ.

Гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн томилгооны асуудлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ, АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Эдгээр албан тушаалуудад томилогдох хоёр хүний нэрсийн саналыг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн. Энэ асуудлаар өмнө нь УИХ болон Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Тухайн шийдвэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна. Тийм учраас өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Энэхүү шийдвэрийн талаар эргэн ярилцаж АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаатай холбоотой маргаан үүсчихсэн байгаа учир УИХ-ын яаралтай шийдэхгүй гэдэг үүднээс энэ асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Мөн хойшлуулж буй нэг шалтгаан бол эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шийдсэний дараа хэлэлцэх зөв гэлээ.


Сэтгэгдэл

Монгол хүү [122.201.23.158] 2019-03-26 02:11:59

Энэ хүү нүдэнд дулаахан гэж ахмадууд ярьдагсан шүү дээ. Энэ МАН-ын бүлгийн дарга гэх Тогтохсүрэнг харахлаар нүдэнд хүйтэн, нэг л зэвүүн шүү дээ. Шударга ёсыг шударга л хүн ярихаас биш иймэрхүү хулгайч нар ярьдаггүй юм шүү дээ.

Зочин [66.181.184.252] 2019-03-26 04:15:50

Хуцаа чи өвөрхангайг 16 жил удирдахдаа хий гаргаагүй хүн шүү

Зочин [66.181.184.214] 2019-03-26 01:56:04

Хоое чамайг хулээгээд гэмгуй иргэд шоронд байгаад байх уу. Муу богсны алчуур чинь том болжээ

Зочин [64.119.21.152] 2019-03-26 01:48:23

Ялсан намын УИХ гишүүд чинь бүгд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч болчихсон байх чинь юу вэ? Нямдорж захиалагчийг нь мэдэж байгаа учир хилс хэрэг энэ тэр гэж хутган үймүүлж байна. Нямдорж оролцохоор Зоригийн хэрэг замхардаг гэдэг. Дарамталж хилс хэрэг хүлээлгэсэн гэж үзэж байгаа бол Дарамтлагч нартай хамт Нямдоржийг шүүх хэрэгтэй. Зоригийн алсан захиалагч Н.Багабанди Ш. Отгонбилэг хоёрын гар хөл гэж олон түмэн хардаж байгаа шүү дээ. Бат-ҮҮл сэлдийнээсээ болж Булгантай заваарч байгаад гардуулсан нь давхацсан байж болох

Иргэн [203.91.118.180] 2019-03-26 00:11:56

Содномдаржаа гэлүү төрөлхийн хулгайч яг дарамтлуулж хийгээгүй хэрэг хүлээж харагдаач, харин ч мөрдөгч нарыг дарамталсан байх, хаанаас юун эвлүүлэг олоод үзүүлэх гээд байна аа, улс төржилт орохоор л хэрэг заваардаг, тийм л юм болж байна, улс төрчдөө хөндлөнгөөс нөлөөлөөд байлгүй цагдаа тагнуул, прокурор шүүхийг ажлыг нь хуулийн дагуу хийлгээчээээ

Зочин [122.201.24.254] 2019-03-25 16:28:03

Хэзээ ил болгох юм бэ? Ил болтол гээд их л удаж заваарна биз, Тэнэг хүмүүс

Зочин [66.181.160.52] 2019-03-25 14:34:51

Энэ УИХ ажил хийхгүй ээ. Шалтгаан олдохгүй болохоор аль 20 жилийн өмнө болсон хэргийг сөхөөд л бөөн дуулиан үүсгээд ажлаа гацаачихна. МАН тарах аль хэдийн болсон. 2016 онд ард түмнээ нам хуурсаныхаа төлөө тарах.

Зочин [66.181.179.155] 2019-03-25 14:32:42

МАН үнэхээр зөв байр суурь барьж байна. аргагүй л ардын нам юм. бүхэл бүтэн хүннийг эрүүдэн шүүж хувь заяагаар нь хохироож болохгүй. тэгсэн хүмүүсийг зовлонгийн далай хүлээж буй

зочин [202.126.89.213] 2019-03-25 13:23:15

энэ уих энэ засгаас ер нь тоймтой бүтээн байгуулалт ард түмнийг ажилтай орлоготой болгох хүнс барааны үнийн өсөлтийг зогсоох мөн махны үнэ хямдруулах талаар юу ч хийхгүй юм эсвэл монголчууд тийм сайхан амьдраад тэгээд эд нар өөр хийх юм олдохгү хэрүүл хийгээл байгаамуу

Зочин [150.129.142.38] 2019-03-25 13:18:33

энэ ховдын гарууд дандаа худал ярьж хүн гүтгэх юмаа.хүнд гүтгүүлнэ гэдэг аймшиг л даа.

Зочин [202.9.43.17] 2019-03-25 13:06:17

Нямка хурэлсух нийлээд женког их хурлаар огцруул

Зочин [202.9.43.130] 2019-03-25 12:39:43

Хүнийг хилэсээр хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн нь байж болшгүй зүйл мөн. Харин хэний захиалгаар ийм зүйл үйлдсэн бэ? Захиалагч хэн гэдэг нь л гол зүйл шүү дээ... Захиалагчийг зарлах болоогүй юу....Олох ёстой зүйлээ олигтойхон анхаараасай даа...

Зочин [202.126.89.74] 2019-03-25 12:35:33

Зозо, мэдрэл баядад эрх зүй төрт ёсноос түй ч үлдсэнгүй где государство аан увсаа

Jenko mindee [103.212.119.141] 2019-03-25 10:57:50

Jenkog hurelsukh tongrov heregtsen duusvaa huurhii

зочин [112.72.9.150] 2019-03-25 10:51:01

Энэ УИХ, засгийн газар ажил хийхгүй нь илт байна.

аль 16 оны 5 сард [202.9.43.217] 2019-03-25 10:36:17

ясны хуульч нямкагийн хувьд мэргэжлийн ёс зүй мораль нь хатгаад яваад байсан л даа , сонгуулиас бүр өмнө шүү , манай тойрогт дэвшихдээ л энэ 2 хохирогчийн тухай ярьж байсан ээж нь эрдэнэтээс яриад байна тийм уян зөөлөн дуутай ээжийн хүү тийм аймшигтай зүйл хийхгүй гэлүү яалаа тиймэрхүү утгатай , тэр үедээ гайхаж эргэлзэж л байлаа , нямдорж гуай их л учиртай юм яриад байна даа гэж

balai [202.179.10.58] 2019-03-25 09:56:50

ЭНЭ Ц.НЯМДОРЖ ШИГ ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ............................Ө

Зочин [103.10.23.218] 2019-03-25 15:23:29

Энэ муу хулгайч нар сошиалаар шээс нь гоожлоо юу Байдгийн чинь баруун хаяанд хаяамз

Зочин [66.181.169.110] 2019-03-25 09:29:29

Толгойгүй олгойнууд сэтгэгдэл бичих дуртай. ....26.27-д 4 хүн алсан ялын дээд хэмжээmta насаараа хоигдох ялтанд түр зуурын жаргалаар юуг ч намайлцах тэр тусмаа захиалгаар хэрэг үүрэх бол мөрдөнд байдаг л жирийн зүйл., ...26.38-д Нямдорж захилагчийг илрүүлэхгүй гэсэн л бол энэ хэргийн талаар юу ч ярихгүй байхад л хангалттай хаалттайгаар МАФИ-ийг насаа илээтэл илэрэхгүй байх байсан. Нямдорж шиг шударга ноён нуруутай хүн сүүлийн 30 жилд бараг үлдсэнгүй дээ. Мөнгө гэдэг үнэхээр хүчтэй, бүхнийг өмнөө сөхрүүлдэг бололтой.

Зочин [64.119.18.11] 2019-03-25 09:08:05

Нямдорж ч эрийн хугархай юмаа. Манай төр хэрэгтэй баяд шүү!

I [202.179.26.27] 2019-03-25 08:22:44

Зассс 4 хун алсан шийдсэн алуурчдыг дарамталж байж л хэргийг нь хулээлгэнэ биздээ эд нар ингэж суржигнээд байгаа нь сэжигтэй юу л сэдэж байгаа бол

Зочин [103.10.23.218] 2019-03-25 15:25:07

Чам шиг нь яах бол алийгаа алдах биз

Зочин [202.179.26.38] 2019-03-25 08:48:54

Захиалагч нь илрэх гэж байгаад Нямдорж их санаа зовж байгаа бололтой. Тэр тусам энэ хэргээс Нямдоржийг хол байлгах хэрэгтэй.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.