АТГ-аас таван хавтаст хэргийг шүүхэд шилжүүлжээ

У.Уранцэцэг / Хууль

АТГ өнгөрсөн долоо хоногт 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Үүн дотор өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан долоон сая төгрөгийн трактор авсан гэх байгууллагын дарга А, өөрийнхөө нэр дээр байдаг хоёр автомашиныг үеэл рүүгээ шилжүүлж улмаар тэндээс ТӨҮГ-таа тендергүйгээр авсан гэх гүйцэтгэх захирал С, ИТХ-ын төлөөлөгч бөгөөд төрийн байгууллагын даргаар ажилладаг нэг нөхрийн үүсгэн байгуулсан хувийн компани руу шууд худалдан авалтын гэрээ байгуулж 170 сая төгрөг шилжүүлсэн гэх орлогч дарга Г нарт холбогдох хэргүүд байгаа аж.

Түүнээс гадна дүүргийн харьяа болон харьяаллын бус насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж эцэг, эхчүүдээс 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн хахууль авсан гэх цэцэрлэгийн эрхлэгч А, төрийн өмчит компанид зарлагдсан тендерийг хууль бусаар явуулж бусдад давуу байдал олгосон гэх дэд захирал Э, байгууллагын сул орон тоон дээр төрсөн охиноо гэрээт ажилтнаар авч ажиллуулахдаа гурван жилийн турш сар бүр илүү цалин хөлс олгосон гэх нягтлан бодогч Б зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.3.18] 2019-03-26 07:36:18

Эхлээд аймшигтай том хэргүүдээ шийд, том дарга луйварчдаа шийд.

Зочин [1.25.88.213] 2019-03-26 05:59:21

ee huurhiiduu jijig yumnuud ni taslagdaad yal awaal ter bumaar idsen hulgaich nar bolohoor hereg ni shiidegdehgui udna shuuh hural ni hoishilno heregsehgui bolno neeree turiin ergelt hiih boljee mongold

Зочин [202.21.124.134] 2019-03-26 03:55:24

Салтаандаа толгойгоо хийсэн олон гэр бүл үймүүлсэн Дарханы Замын цагдаад байсан Шугартай яаж тооцоогоо хийхүү туслаарай. Уг нь Завханых гэсэн

Зочин [203.91.118.180] 2019-03-26 05:17:52

АТГ том хэргүүдээ шийдээчээ цэцэрлэг сургуулийн багш нараар оролдоод үнэн муу бна шүү кккк


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.