ЦЕГ: 52 тэрбум төгрөгийн өртөг бүхий мөнгөн ус худалдаалах гэж байсныг илрүүлсэн

У.Уранцэцэг / Хууль

-"МӨНГӨН УС ЗАРНА" ГЭХ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВАГДСАН-

Өнөөдөр ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Мэдээлийн үеэр “Байгалаа хамгаалъя” аяны талаар болон илэрсэн хэрэг, байгаль орчны гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Засгийн газраас 2017 онд гаргасан Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодсын жагсаалтад орсон мөнгөн усыг их хэмжээгээр авч явсан этгээдүүдийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. Шалгалтаар 74,8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан гурван этгээдийг илрүүлжээ. Дээрх этгээдүүд 52 тэрбум орчим төгрөг хүрэх хэмжээний мөнгөн ус байсан хэмээжээ.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Мөнгөн ус зарна” гэх зар байршуулсан байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулж илрүүлсэн аж. Тэднийг химийн хорт бодисыг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа гэлээ.


-"БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ НЬ ИРГЭДИЙН ЖУРАМТ ҮҮРЭГ" ХЭМЭЭН ЗААСАН БАЙДАГ-

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал:

-ХЗДХЯ-наас “Байгалаа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь бол хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг арга хэмжээний хор уршгийн талаар таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм. Энэхүү арга хэмжээг 21 аймаг бүр нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэн ажиллах юм.

Арга хэмжээнд байгалаас хууль бусаар ан агнах байгалийн ургамал түүж бэлтгэх, зэрлэг ан амьтны эд эрхтэний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх рүү чиглэсэн суртчилгааны ажлууд явагдана.

Монгол улсын Үндсэн хуульд байгаль орчноо хамгаалах нь иргэдийн журамт үүрэг хэмээн заасан байдаг. Тиймээс иргэдийн оролцоог идэвхжүүлэх шаардлагатай.

-75 АНГИЙН БУУ, 117 ХАВХ, НЭГ ЗАВЬ ХУРААЖ АВСАН-

МХЕГ-ын Байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр:

-Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албатай манай мэргэжлийн хяналтын байгууллага хамтран ажиллаж гэмт хэргийг таслан зогсоох чиглэсэн үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байна. Тухайлбал, 2018 онд ойн хуулийн хүрээнд нийтдээ 268 зөрчил илрүүлсэн байдаг. Үүнээс 233 хэргийг арилгуулсан байгаа. Мөн 231м3 модон материал хурааж, нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, барагдуулсан. Мөн 27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар таван иргэний хэргийг шүүхээр шийдүүлсэн. Нэг тээврийн хэрэгсэл хураалгасан гэх мэтчилэн үр дүнд хүрсэн байдаг. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлсэн. Үүнээс 117 хэргийг арилгуулсан. 75 ангийн буу, 117 хавх, нэг завь хурааж авсан. Мөн 47 акт гаргаж, 146 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, 23 сая тогууль ноогдуулж ажилласан байна. Мөн найман иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлснээс д иргэний хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн. Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн хэрэг шийдэх биш урьдчилан сэргийлж нөлөөллийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд байгаль орчны салбарт гэмт хэргийн гаралт багасаж байна. Мөн арга хэмжээний хүрээнд хяналтын постуудыг ажиллуулах, Нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт явуулах ажлуудыг зохион байгуулна. Монгол улсын Үндсэн хуулийн 17 бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэдийн журамт үүрэг хэмээн заасан байдаг. Иймээс байгаль хүрээлэн буй орчноо хамгаалахад иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, боломжоор хангах, урамшуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

-ГӨРӨӨСНИЙ ЦУС УУСНААС БОЛЖ НЭГ ИРГЭНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ГЭСЭН ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ БИЙ-

ЦЕГ-ын МБА-ны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг:

-Уг аян өнгөрсөн оны тавдугаар сард зохион байгуулж байсан. Мөн энэ жил энэ арга хэмжээг дахин байгуулахаар болоод байна. Цагдаагийн байгууллагын зүгээс төрийн болон Төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хууль бус наймааг зогсоох чиглэлээр бүхий л ажлуудыг зохион байгуулах, бүртгэгдсэн байгаа хэргүүдийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 1,4%-ийн эзэлсэн байна. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад гэмт хэрэг бага гарсан мэт өнгөцхөн харагдаж байгаа боловч байгаль орчинд учирсан хохирлыг тооцвол их тоо юм. Эргээд байгаль орчин нөхөн сэргэх боломжгүй, ховордсон ан амьтдыг агнах нь тоо толгой цөөрч, устах гэх мэтчилэн хор уршиг их байдаг.

Он гарснаас эхний улирлын байдлаар хэрэг бүртгэлийн 140 хэрэг шалгагдсанаас 42 хэргийг хаах саналтай, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 71 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 76 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийтдээ 509,6 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 302,6 сая төгрөгийн нөхөн төлүүлсэн. Мөн 263 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэсэн ийм тоон мэдээлэл байна.

Хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг улирлын чанартай буюу ихэвчлэн 11-4 сарын хооронд бүртгэгддэг. Манай хэлтсээс он гарснаас хойш нэн ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнаж тээвэрлэн авч явсан этгээдүүдийг барьсан талаар мэдээлж байсан билээ.

Одоо хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гөрөөс агнаж гөрөөсний цус уувал биед сайн гэх зэрэг буруу ташаа ойлголтоос үүдсэн хууль бус ан дэлгэрдэг байгаа. Яг үнэндээ мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээллэр бол гөрөөсний цус ууснаар хүний биед эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн гөрөөсний цус ууснаас болж нэг иргэний амь нас хохирсон гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн энэ сард нийт 17 гал түймэрийн хэрэг гарсан байгаа. Иймээс та бүхнийг байгаль орчны хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалж байна гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image


Сэтгэгдэл

зочин [202.21.119.230] 2019-04-17 00:33:55

1 грамм мөнгөн ус 695000төг юм бна.Харин 1 грамм АЛТ 104000төг байх юм.

Зочин [202.126.89.75] 2019-04-18 06:02:13

хаха халууны шил заруул цѳм хийхийн бишүү. нээрээ яаж хѳгжинѳѳ

Зочин [70.29.38.16] 2019-04-17 00:25:56

Мөнгөн ус байгальд аюултайгаас гадна хүнд маш их хортой шдээ! Сэтгэцийн өөрчлөлт, дотоод эрхтэний гэмтэл, барьсан гараар дамжиж, хүний арьсанд наалдах бөгөөд гараар хоол идэх, талх барих зэргээр ходоодонд орж хорт хавдар үүсгэх мэт хамгийн аюултай!!! Ер нь хоорондоо гар барьдаг манайхан шиг хүмүүст бүр ч аюултай!!!!! Мэдлэггүй, хор хөнөөлийг нь сайн ойлгохгүй хүмүүс ийм зүйлийг хийдэг мөн зориуд хужаа нар монгол хүмүүсийг устгах тактик зохиосон биз дээ!!!!! Ойр орчны хүүхэд, хүмүүс нь хордсон байх магадлалтай!!!,,,,үүнийг шалга!!!

Зочин [59.153.87.58] 2019-04-19 12:13:44

chi end hutsalgui hevleliin hural hiij oron dayaar huts

Ссс [66.181.191.242] 2019-04-16 15:28:01

Гаалийнхан оруулсан нь сонин байна. Хэдийд хэн гэдэг этгээд Монголын хилээр орж ирэхдээ гаалийн хэн гэдэг байцаагчид хэдий хир хэмжээний хахууль өгч оруулав гэдгийг хуулийнхан сайн шалгаж илрүүлэн арга хэмжээ авах хэрэгтэй дээ. 52 тэрбумын хууль бус барааг оруулна гэдэг маш их хэмжээний хахууль өгсөн гэж ойлгож байна. Тэрнээс биш үзэгдэж харагдахгүй оруулна гэж байх уу.

зочин [66.181.183.45] 2019-04-16 13:21:55

монгол хүн бүр сар бүр мянган доллар баялгын хишиг гэж авах ёстой муусайн паразит шимэгчид бидний өвөг дээдсийн үлдээсэн баялаг дээр шавчихаад цөлмөн дээрэмдэж байна энэ шударга биш байна

зочин [66.181.183.45] 2019-04-16 13:23:07

арабын улсад сар бүр арван мянган доллар баялгын хишиг гэж өгдөг гэсэн

Зочин [66.181.187.121] 2019-04-16 12:48:49

52 тэрбум гэвэл ждү мөнгө л явж байгаа юм байна даа

зочин [66.181.183.45] 2019-04-16 13:19:26

тийм

Saikhan [122.47.31.126] 2019-04-16 12:29:03

Tsagdaagiin deed alban tushaaltnuud ehel sandarch bgaan bn daa yum hiisen bolj haragdah gd ali 2017 onii yumiig yariad suuj bdg kk

Зочин [112.72.11.122] 2019-04-16 10:11:35

ТИЙМ ИХ МӨНГӨН УС ЯАЖ ХИЛ ГААЛИАР ОРЖ ИРЭВ?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?! ГААЛИЙХАН АСУУДАЛТАЙН БИШ ҮҮ

ард түмэн [103.212.116.246] 2019-04-16 17:15:21

гаалийнханыг шалга

Зочин [103.212.118.252] 2019-04-16 09:50:27

Tsagfaa nar hulgain ym gej huraaj avsan ymniihaa hohirliig baragduulaacheee aj ahuin nehjuudiin sain hohirooj bna daaa

Зочин [202.21.112.170] 2019-04-16 09:21:43

Манай Цагдаагийнхан мундаг шүү. Мөнгөн усны аюул бол маш хортой, хүн төрөлхтөнийг аюул хороос аварсан бна.

зочин [103.212.117.33] 2019-04-16 08:34:36

Энэ юу л болоод бгаа улс орон бэ.хэцүү л нийгэм юмдаа.байгали орчин байхгүй болчихуул монгол хүмүүс амидрах уу.Цагдаа тагнуул сонор сэрэмж уридчилсан хяналт шалгалт байна уу,үгүй юу.хил гаалийнхан яагаад хариуцлагагүй ажил хийгээд бна.цаад үүр уурхайгийн олж уг үндэсийн таслан зогсоож чадахгүй юм бол монгол улс оршино тогтнох уу.мөн хэцүү еэ.

Зочин [202.21.109.156] 2019-04-16 08:09:17

undnii usni ih uusver, esvel tseverleh baiguulamjand horloh ajillaga yvuulahad l hot suirne de. uruvdmuur ch yum yumda

Irgen [66.181.182.54] 2019-04-16 08:00:19

Ninja narl mungun us ashigladag shdee, bur gertee hadgalaad huuhdee togluulj bsan gd boddoo, batlahdaj notlogdoogui yum ih heregleh yum aman yariagaar shoniin mah ideh yarguu ideh amitani tsus uuh gdl, ene bugd hortoi herev horgui bsan bol uheh hun bhgui bugd zaluujaad delhiid suid hutgah biz kkk

8 [202.131.230.19] 2019-04-16 07:09:31

3 хан сая ирэдииг хордуулж ядах юу баих вэ. саин ажиллаж ээ.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.