Энэ онд долоон цэцэрлэгийн барилга ашиглалтад орно

Д.Тулга / Орон нутаг

Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд хэд хэдэн цэцэрлэг байгуулагдсан. 2019 онд аймгийн хэмжээнд долоон цэцэрлэгийн барилга нэмэгдэж, нийт 900 хүүхэд цэцэрлэгтэй болж, 128 орчим ажлын байр шинээр бий болох ажээ. Тодруулбал, Дархан сумын 3 дугаар багт 13 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 6 дугаар багт 3 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 7 дугаар багт 6 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 15 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 10 дугаарт багт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 150 хүүхдийн цэцэрлэг болгох, 4 дүгээр багт Прокурорын хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна. Мөн Хонгор суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулна гэлээ.

Дархан-Уул аймаг дэх орон нутгийн сэтгүүлч М.Гүнжинлхам


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.193] 2019-04-18 12:43:52

Монголын хүн ам хурдацтай өсөж байгаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.