Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны 10 дугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
10 дугаар сарын 12-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
10 дугаар сарын 12, 13-нд: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болно.
10 дугаар сарын 13-нд: Гамшийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр.
10 дугаар сарын 13-нд: ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолборт болно.
10 дугаар сарын 13-нд: УДЭТ-ын намар цагийн нээлт Михаил Рощины “Валентин, Валентина” саунд-драмын жүжгээр үзэгчдийн хүртээл болно.
10 дугаар сарын 13, 14-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 14-нд: Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр.
10 дугаар сарын 14-нд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно.
10 дугаар сарын 14-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 15-нд: Дэлхийн хүнсний өдөр.
10 дугаар сарын 15-нд: “BRAVO CIRCUS” циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.
10 дугаар сарын 15-нд: Хүний нөөцийн ажилтны өдөр.
10 дугаар сарын 15, 16-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10 дугаар сарын 17-нд: Дэлхийн хөгжил мэдээллийн өдөр.
10 дугаар сарын 17-нд: 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам эхэлнэ.

10 дугаар сарын 17-нд: “Монголын орон зай” 8 ангит чуулбар хөгжмийн бүтээлийн тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
10 дугаар сарын 18-нд: Геологичдын өдөр.
Орон нутагт:
10 дугаар сарын 13-нд: Архангай аймгийн Цэцэрлэг суманд төр хувийн хэвшлийн түншлэлээр барих дулааны цахилгаан станцын шав тавих ёслол болно.
10 дугаар сарын 18-ныг хүртэл: Завхан аймагт 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 17-нд: Италийн Ром хотноо тус улсад оршин сууж буй монгол иргэдийн сагсанбөмбөгийн анхдугаар тэмцээн болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

.jpg)






































































Сэтгэгдэл